Categories
гадаад мэдээ

Пак Гын Хе-г огцрохыг намынхан нь шаарджээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе болон бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-тэй холбоотой хэргийн улмаас Ерөнхийлөгчийн харъяалагддаг “Сенүри” намын гишүүд, намаасаа гарч эхэлжээ. Мөн тус намын гишүүд Пак Гын Хэ-г өөрийн намын хүн гэхгүй огцрохыг шаардаж байгаа юм байна.

Тус намаас Их Хуралд сонгогдсон нэг гишүүн хэд хоногийн өмнө намаасаа гарсан ба Их Хурлын гишүүн байсан найман хүн намаасаа гарч байгаагаа мэдэгджээ.

Тэд энэ тухай хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Сенүри” нь иргэдийн төлөө ажилладаг нам боловч бид энэ намыг шинэчлэхийн тулд намаасаа татгалзах хэрэгтэй боллоо. Ерөнхийлөгч Пак Гын Хе хариуцлагаа хүлээж огцрох ёстой. Хэрвээ тэр огцрох хүсэлгүй бол бид түүнийг огцруулахын төлөө өрсөлдөгч намууд болон иргэдтэй хамт тэмцэх болно” гэж мэдэгдсэн байна.

Сенүри” намаас гарах гишүүдийн тоо нэмэгдэх магадлалтай бөгөөд тэд хүмүүс хамтран шинэ нам байгуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *