Categories
гадаад мэдээ

Пак Гын Хэ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалт ирэх сарын 2-нд болж магадгүй

Өмнөд Солонгосын сөрөг хүчин парламентад Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалтыг ирэх сарын 2-нд явуулахаар төлөвлөж байна. Сөрөг хүчний “Тобуро” нам болон Ардын намын төлөөлөгчид өнөөдөр энэ тухай мэдэгдлээ.

“Лхагва гараг гэхэд бид итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах тухай хуулийн төслийг бэлэн болгож парламентад өргөн барина. Санал хураалт ирэх баасан гараг гэхэд явагдана гэдэгт бид найдаж байна” гэж тэдний тараасан мэдэгдэлд өгүүлжээ.

Сөрөг хүчний үзэж байгаагаар Ерөнхийлөгч Пак Гын Хэ Үндсэн хууль зөрчсөн, мөн авлига хээл хахуулийн, эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын нууцыг задраасан зэрэг нь итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах хангалттай шалтаг болох юм байна.

Судалгааны “Рийлмэтэр” албаны мэдээгээр Ерөнхийлөгчийн ойрын хүрээнийхэн авлигын хэрэгт холбогдсон шуугиан улс орон даяар түгэн тархаж байгаа энэ үед Өмнөд Солонгосын хүн амын дунд эрх баригч “Сэнури” намыг дэмжих дэмжлэг ганцхан долоо хоногийн дотор 2.8 хувиар буурч 16.2 хувь хүрээд байна.

Эрх баригчдыг дэмжих дэмжлэг ийнхүү буурч байгаагийн хажуугаар сөрөг хүчнийг дэмжих дэмжлэг эсэргээр өсөн нэмэгдэж, “Тобуро” намыг дэмжигчид 2.5 хувиар өсөж 33 хувьд хүрээд байна. Өмнөд Солонгосын прокурорын газар энэ сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн найз Чой Сун Сильд холбогдох хэргийн мөрдлөгө хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл хийсэн, Чой Сун Силь болон Ерөнхийлөгчийн засаг захиргааны хоёр ажилтанд авлига, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө өгөхийг дарамталсан хэрэгт зэм тулгаж байгаа.

Эдгээр хүмүүс Өмнөд Солонгосын 50-иад компанид Сой Сун Силийн мэдлийн хоёр санд мөнгө хандивлахыг шахаж дарамталсан гэдгийг прокурорын газар тогтоогоод байгаа. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар Еерөнхийлөгч Пак Гын Хэ өөрийнх нь найз болон доод тушаалын ажилтнууд нь юу хийж байгаа талаар мэдэж байсан, мэдэх мэдэхдээ бүр өөрөө ч бас биечлэн оролцсон байж магадгүй юм байна.

Судалгааны “Гэллап кория” албанаас явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд Өмнөд Солонгосын ард иргэд дунд Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэх итгэл дөрвөн хувьд хүртлээ унасан бол Пак Гын Хэ-гийн үйл ажиллагааг эсэргүүцэгчийн тоо 93 хувь хүрч өсөөд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *