Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар алт олборлож, мөнгө угаасан хүмүүсийг шүүхэд шилжүүлэв DNN.mn

Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу олны нэрлэж заншсанаар Баруунхараагийн нутгаас хууль бусаар алт олборлосон хүмүүст НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ. Улмаар тэдний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр тус аймгийн Мандал сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Иргэн Ш.Отгонбаяр, Н.Эрдэнэбаяр, П.Галбаяр, С.Амартүвшин, О.Пүрэвжав, Г.Номин-Эрдэнэ нар дээрх сумын нутагт 2020 оноос 2022 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт хийж, экологид багагүй хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Хэрэгт холбогдогчдын нэг нь дээрх сумын нутагт чулуу бутлах тээрэм ажиллуулж байсан бөгөөд бусдынхаа хууль бусаар олборлосон алттай чулууг боловсруулж өгсөн аж.
Өөр нэг нь бусдынхаа олборлож, тээрэмдэн гаргасан алтыг худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаасан гэж буруутгагджээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 24.2-1 дэх хэсгийн хууль бусаар ашигт малтмал хайж, ашиглаж, олборлосон, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх заалтын дагуу яллагдагчаар тооцоод буй юм.

Categories
мэдээ нийгэм

Бог малын мялзан өвчний тандалт, судалгаа хийжээ DNN.mn

Мал эмнэлгийн ерөнхий газраас бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, болзошгүй эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, халдварын тархалтыг магадлах зорилгоор эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтын судалгаанд эрсдэл бүхий төв болон зүүн бүсийн 14 аймаг, нийслэлийн 2362 малчин өрхийг хамрууллаа.

May be an illustration of 8 people, floor plan, map and text

Эдгээр 14 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар болон холбогдох сум, дүүрэг, тасгийн мэргэжилтэн, албан хаагчдад тандалт судалгааны тайланг танилцуулж, арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө хамтран ажиллаж байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМД-ын шимтгэлээ “ebarimt.mn” сайтаар төлөх боломжтой боллоо DNN.mn

ЭМДЕГ, Цахим төлбөрийн баримтын систем /и-баримт/-ийн цахим хөгжүүлэгчидтэй хамтран Ebarimt.mn вэб сайтаар ЭМД-ын шимтгэлийг төлөх цахим үйлчилгээг нэгээр нэмэгдүүллээ.

Гар утасны и-баримт аппликэйшн ашигладаггүй иргэдэд зориулан https://ebarimt.mn/emdPayment вэб сайтаар оршин суугаа газраасаа хүссэн үедээ ЭМД-ын шимтгэл төлөлтийн мэдээллээ шалгаж, дутуу төлөлттэй сар, жилийнхээ шимтгэлийг нөхөж төлөх, хянах боломжтой боллоо.

ЭМДЕГ-аас иргэн-даатгуулагчийн цаг хугацааг хэмнэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор шимтгэл төлөх цахим  сувгуудыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа бөгөөд  өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ шалгаж, төлөх 4 төрлийн цахим үйлчилгээг хэрэглээнд ашиглаж байна.

Тодруулбал, www.Emd.gov.mn/rd/searchhttps://ebarimt.mn/emdPayment цахим хаягаар болон гар утасны И-Баримт, И-Монголиа системээр дамжуулан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогыг иргэн, даатгуулагч, аж ахуйн нэгжээс Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ спорт

Олимпийн бус жингийн ДАШТ болно DNN.mn

Албани Улсын Тирана хотод болох чөлөөт бөхийн олимпийн бус жингийн ДАШТ болно.

Тус сорил тэмцээн  2024 оны есдүгээр сарын 16-ны өдөр Спортын төв ордонд зохион байгуулагдана. Сорил тэмцээн эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 65, 72 кг-ын жингийн ангиллаар явагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох санал хүргүүлнэ” гэв DNN.mn

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир нар /2024.08.22/ мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Комиссын гишүүн Б.Энхболд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлд “Комиссын гишүүн нь бүрэн эрхийнхээ хүрээнд байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулахаар шаардлага, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүлнэ” гэж заасан.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг 2020 онд шинэчлэн батласнаар Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй болсон. Шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваагүй албан тушаалтныг албан тушаалаас нь бууруулах саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана гэж хуульчилсан.

Хуулийн энэхүү зохицуулалт үйлчилж эхэлсэнээс хойш 2020 онд 24 шаардлага, 25 зөвлөмж, 2021 онд 46 шаардлага, 58 зөвлөмж, 2022 онд 27 шаардлага, 47 зөвлөмж, 2023 онд 26 шаардлага, 61 зөвлөмж, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 20 шаардлага, 46 зөвлөмж буюу нийт 380 шаардлага, зөвлөмжийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтийг тооцсон.

2024 онд нийт 66 шаардлага, зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн. Гэвч Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтан Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, хариу ирүүлээгүй учир хариуцлага тооцох санал хүргүүлнэ.

Комиссын гишүүний 2024 онд хүргүүлсэн шаардлагын дагуу Дорноговь аймгийн ХХААГ-ын дарга, Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга, Төв аймгийн Баян, Сэргэлэн сумдын Засаг дарга, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга нарт хариуцлага тооцсон гэлээ.

Үргэлжлүүлэн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар 2024 оны эхний 08 дугаар сарын байдлаар хүргүүлсэн 20 шаардлага, 46 зөвлөмжийн агуулга, хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрээр Комиссоос 2024 онд нийт 66 шаардлага, зөвлөмжөөр нийт 369 хүний эрхийн асуудлыг заалт болгон тусгасан байна.

Комиссын гишүүд Комисст ирсэн гомдол, мэдээллийн дагуу шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал, удирдамжтай хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, судалгаа, дүн шинжилгээний үр дүнгээр, өөрийн санаачилгаар шаардлага, зөвлөмжийг хүргүүлдэг.

Гомдол, мэдээллийн мөрөөр 11 шаардлага, 18 зөвлөмж, хяналт шалгалтын үр дүнгээр 9 шаардлага, 12 зөвлөмж, дүн шинжилгээний мөрөөр 9 зөвлөмж, Комиссын гишүүний санаачилгаар 7 зөвлөмжийг эрх бүхий байгуул

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедыг хүлээн авч уулзлаа.

 Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилд хүрэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлт, эрмэлзлийн нотолгоо гэдэгт талууд санал нэгдлээ.

Уулзалтын үеэр Монгол-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтыг бататгах, шинэ агуулга, чиглэлээр баяжуулах талаар санал солилцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх хүч чармайлтад хувь нэмэр оруулахыг эрмэлзэж ирснийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын дэвшүүлсэн санаачилгуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө НҮБ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.

Бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг  шийдвэрлэх, НҮБ-ын хөгжлийн үйл ажиллагаа, энхийг сахиулах үйлсэд оруулж байгаа Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Мохаммед илэрхийлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө буйгаа онцоллоо.

А.Мохаммед нь НҮБ-ын түүхэнд Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн албыг хашиж байгаа хоёр дахь эмэгтэй юм.

Categories
мэдээ

“Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээ энэ сарын 30-нд эхэлнэ DNN.mn

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээ энэ жил наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 1-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

Энэ онд 10 жилийн ой нь тохиож буй “Солонгосын соёлын өдрүүд 2024” арга хэмжээний хүрээнд “үзүүлэх тоглолт”, “оролцоо” гэсэн хоёр гол сэдвийн дор болно.

Арга хэмжээний үеэр солонгосын төлөөлөх урлагийн төрлүүд болох таэквондо, үндэсний бүжиг, хөгжим, ардын урлаг, K-POP DANCE гэх мэт 6 төрлийн хүрээнд 3 өдрийн турш нийт 20 гаруй үзүүлбэрийг толилуулах юм.

Түүнчлэн энэ удаагийн арга хэмжээнд Солонгосын нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болох Хойд Гёнсан муж болон Жоннам мужаас тусгайлан оролцож тухайн бүс нутгийн ААН-үүдийн онцлог бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаас гадна K-FOOD, K-BEAUTY-ээс зохион байгуулах төрөл бүрийн арга хэмжээнд хүрэлцэн ирж сонирхож буй Монгол иргэд биечлэн оролцох боломжийг бүрдүүлэх юм.

Дашрамд дурдахад, Наймдугаар сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд K-POP тоглолт зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тахилтын нүхэн гарцад 350 метр урттай ус зайлуулах шугам угсарч байна DNN.mn

СХД-ийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад борооны ус зайлуулах шугам угсралтын ажил энэ сарын 13-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус ажил 60 хувьтай үргэлжилж байна.

Тус нүхэн гарцад ус зайлуулах шугам байхгүйгээс үүдэн өмнөх жилүүдэд борооны ус ихээр тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсдэг байсан. Тиймээс тухайн байршилд авто замын ус зайлуулах 350 метр урт шугам хоолой угсарч, нүхэн гарцын баруун талд байрлах жалга руу ус зайлуулах насосыг байршуулан, авто зам хэсэгт ус зайлуулах 11 ширхэг шүүрт худаг болон үзлэгийн худгийг угсарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймагт цэн тогоруу судлах төв байгуулжээ DNN.mn

Хэнтий аймагт Хурхын байгаль орчин судалгааны олон нийтийн хүрээлэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тус аймгйн Хурх-Хүйтэний байгалийн нөөц газар нь дэлхийд ховордож буй хэд хэдэн зүйлийн тогорууны үржлийг тэтгэж, нүүдлийн үед нь маш чухал амрах газар нь болдог аж.

Тухайн байршилд цэн тогорууны 70 гаруй үржлийн хос өндөглөн зусдаг агаад цэн тогорууны Ази дахь хамгийн өндөр үүрлэх нягтралтай бүс нутаг юм. Иймд Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Олон улсын тогорууны сангаас Байгаль орчны яамтай байгуулсан урт хугацааны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тогоруу болон экосистемийн урт хугацааны мониторинг судалгааг тогтмол явуулж, мөн нутгийн иргэдэд чиглэсэн төрөл бүрийн сургалт, уулзалтыг зохион байгуулсаар иржээ.

Улмаар төв хэсэгт орших Хулст толгойн бэлд судалгаа, олон нийтийн төв барьж, судлаачид судалгаагаа хийж, нутгийн иргэдэд чиглэсэн экологийн боловсрол олгох сургалт, уулзалтууд зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Англиар чөлөөтэй ярьж сурах сонирхолтой, шинэлэг хөтөлбөр Монголд

Танд англи хэл сурахад олон бэрхшээл тулгарсаар байна уу. Үүнийг цогцоор шийдэх цоо шинэ хөтөлбөрийг “Lingors” боловсролын байгууллагаас хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ бол насанд хүрсэн  суралцагчдад зориулсан онлайн дижитал шийдэл болох “Burlington English” хөтөлбөр юм.

Энэхүү хөтөлбөрийг АНУ-д төвтэй, 40 жилийн туршлагатай Burlington групп олон жилийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд 2009 онд боловсруулж танилцуулснаар англи хэл сурах хүсэлтэй дэлхийн сая сая хүмүүст хүрч чаджээ.

“Burlington English” нь англи хэл суралцагчдад дуудлага болон сонсох чадвараа сайжруулахад нь туслах хосгүй SpeechTrainer®-ийг санал болгодгоороо онцлог. Түүгээр зогсохгүй анхан шатнаас эхлэн ахисан түвшний хүртэлх ярих, бичих, сонсох, унших дөрвөн ур чадвар, дүрэм, амьдрах ухааныг бүрэн нэгтгэсэн цогц, холимог сургалтын хөтөлбөр гэдгээрээ өнөөдөр Монгол Улсад анхдагч болж байна.

Анхан шатны мэдлэгтэй ч гүнзгийрүүлэн суралцах арга барилаа олоогүй, эсвэл ярих ур чадварт суралцах, бүр ажил мэргэжлийн хэллэг нэн шаардлагатай зэрэг олон төрлийн хэрэгцээ шаардлага залуус байдаг шүү дээ.

Магадгүй заримд нь нэг бус нэлээд олон хэрэгцээ ч байж мэднэ. Эдгээрийг нэг дороос цогцоор сурах боломжийг “Burlington English”-т багтаажээ.

Тухайлбал, 

  • Суурьгүй анхан түвшингээс ахисан дунд түвшин хүртэл суралцагч англи хэлний 4 чадвараа жигд хөгжүүлэх интерактив шийдэлтэй.
  • Суралцагч суурьгүй анхан түвшингээс ахисан түвшингийн стандарт дүрмүүдийг бүгдийг нэг дороос цогц сургалтын хөтөлбөрөөр цэгцтэй хичээллэж суралцана.
  • Суралцагч анхан түвшингээс ахисан түвшингийн бизнесийн болон байгууллагын түвшинд  англи хэл буюу ажлын байран дээр ашиглагдах англи хэлийг цогц сургалтын хөтөлбөрөөр хичээллэж суралцана.

“Burlington English” хөтөлбөрийн багийнхан суралцагчдад танилцуулж байгаа бас нэг онцлог үйл ажиллагаа нь 180 гаруй ажил мэргэжлийн англи хэлний сургалт ажээ. Шинээр өсөн дэвжиж байгаа монгол залууст яг тохирсон сургалт гэдгийг “Lingors”-ынхон онцолж буй.

Тодруулбал, 180 гаруй мэргэшсэн мэргэжлийн сургалтууд нь суралцагчдад шинэ ажил мэргэжлээр амжилтанд хүрэх эсвэл мэргэжлээрээ шат ахихад нь туслах зорилгоор контекстэд тохирсон үгсийн сан, ажил мэргэжлийн онцлог хэл, бодит ажлын байранд үүсч болох нөхцөл байдалд тааруулсан сэдвээр дамжуулан суралцах боломж олгодгоороо бусад сургалтуудаасмаш том давуу талтайг харж болж байна.

Суралцагч хөтөлбөрт хамрагдаад тодорхой хугацааны дараа ямар шатанд яваа, өөрийгөө хэрхэн ахисан бол гэдэг хамгийн сонирхолтой асуулт байдаг.

Burlington English” хөтөлбөрийнхөн мэдлэгийн сан үүсгэж явцаа хянадаг байна. Ингээд нэгэнт явцаа хянасан учраас сайжруулах хэсгүүдээ харна. Дасгал ажлууд ажиллаж, үр дүнтэй суралцана.Бүлэг бүрт 9 хичээлтэй, 4 чадвар зэрэг сайжруулах дасгал ажиллаж, суралцана. Хэдийд ч, хаанаас ч хүссэн төхөөрөмжөөсөө нэвтэрч, суралцана.

Хиймэл оюун ухаанд суурилсан дуудлага засагчийн тусламжтайгаар дуудлагаа сайжруулж, англи хэлээритгэлтэй ярьж сурах бүрэн боломжийг ийнхүү суралцагчдад олгож эхэлжээ.

Та бүхэн эдгээр англи хэлний сургалт хөтөлбөрүүдийн мэдээллийг https://lingors.com/training вэб сайтаар болон https://www.facebook.com/lingors пэйж хуудсаар дамжуулан авах боломжтой.

Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан “Lingors”-ынхон энэхүү хөтөлбөрт хамрагдах сонирхолтой хүмүүст 1+1 БУЮУ НЭГ САРЫН ЭРХ АВБАЛ НЭМЭЛТ НЭГ САРЫН ЭРХИЙГ ДАГАЛДУУЛАХ УРАМШУУЛАЛ зарлаад байгааг дуулгахад таатай байна.

 

 Нийтлэлч Б.Энхзаяа