Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобусны шинэ зогсоол нэмэгдлээ DNN.mn

Иргэдийн санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус газрын даргын А/101 дүгээр тушаалаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Шаргаморьт завсар /баруун/ зогсоол дээр 2024 оны есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тухайн зогсоолоор дамжин өнгөрдөг чиглэлийн автобусууд зогсохоор боллоо. Тодруулбал:

Х:1 – Санзайн эцэс – Их Тамир – Зунжин худалдааны төв – 7 буудал

Х:2 – Шарга морьт – Зунжин худалдааны төв – 7 буудал

ЗҮ:3 – Баянбулаг – Сүхбаатарын талбай

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Өнөөдөр пара таеквондоч Г.Болор-Эрдэнэ өрсөлдөнө DNN.mn

Паралимпийн хоёр дахь өдөр пара таеквондогийн төрөлд эрэгтэйчүүдийн K-44 ангиллын 63 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ өрсөлдөнө.

Манай тамирчин энэ удаагийн паралимпад эхний тойрогт хийлсэн. Улмаар Саудын Арабын Абдулла Аль Турайк, Доминиканы Жералдо Кастро хоёрын ялсантай нь орой Улаанбаатарын цагаар 20:25 цагаас шөвгийн наймд хүч үзнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дараах чиглэлүүд есдүгээр сарын 15-ныг дуустал Драгон төвөөс явна DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин автобуудлын замыг бүрэн хааж, хучилтын ажил хийгдэнэ.

Иймд Номин автобуудлаас

  • Архангай
  • Баян-Өлгий
  • Баянхонгор
  • Говь-Алтай
  • Завхан
  • Өвөрхангай
  • Увс
  • Ховд аймгийн чиглэлд явдаг байсан хот хоорондын автобуснууд 2024 оны есдүгээр сарын 15-ныг дуустал хугацаанд Драгон төвөөс хөдөлж байгааг Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Энэ оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа DNN.mn

УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдрийн хуралдааны эхэнд 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 81.7 хувь нь дэмжсэн юм.

Өмнөх парламент 2024 оны төсвийг батлахдаа зарлагыг түүхэн дээд хэмжээ буюу 27 их наяд төгрөгт хүргэсэн. Тодотголоор улсын төсөв гурван их наядаар нэмэгдэж байна. Тухайлбал, тэнцвэржүүлсэн орлогыг 12 хувиар нэмэгдүүлж 28.9 их наяд, зардлыг 11.3 хувь өсгөж 30.5 их наядад хүргэхээр тооцоолжээ. Ингэснээр төсвийн тэнцэл 1.6 их наядын алдагдалтай гарахаар байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж байна.

Өнөөдрийн хуралдаанаар ирэх 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Төсвийн тухай хуулийн шинэчлэлтээр:

  • Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн саналаа жил бүрийн долдугаар сарын 25-ны дотор Сангийн яам, төрийн аудитын байгууллага, УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
  • Засгийн газар төсвийн төслийг мөн жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх,
  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ 9 дүгээр сарын 20-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
  • Төрийн аудитын төв байгууллага дүгнэлтээ 9 дүгээр сарын 25-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх өөрчлөлтүүдийг хийсэн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобусны урд камер байршуулж, I эгнээгээр зорчсон, буудал дээр зогссон машинуудыг торгож эхэллээ DNN.mn

Нийтийн тээврийн 1100 автобусанд теле камер байршуулжээ.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийтийн тээврийн автобуснуудад теле камерыг байршууллаа. Эдгээр камераар автобусны буудал дээр зогсож байгаа автомашины зөрчлийг илрүүлж, зургаар баримтжуулан Замын хөдөлгөөний Удирдлагын Төвд илгээж байгаа юм. Ингэснээр тухайн автобусны буудал дээр зогссон автомашины жолоочид Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна. Теле камерыг 1,100 автобусанд байршуулснаар автобусны буудал дээр  06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсож байгаа болон нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа автомашинуудын зөрчлийг баримтжуулж байгаа.

Иймд автобусны буудал дээр 06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсох, нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг анхааруулж байна” гэж мэдээллээ.

 

Categories
мэдээ спорт

Ж.Анударь ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Перу Улсын Лима хотод болж буй өсвөрийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 48 кг-ын жинд Ж.Анударь мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр шөвгийн 16-д Казахстаны Гульхан Шинггисханыг цэвэр, наймд дэлхийн чансааг тэргүүлэгч Германы Шарлотти Ниттесхеймийг вазаригаар, шөвгийн дөрөвт, Польшийн Барбара Тваровскаг ялснаар финалд шалгарчээ. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Бразилын жүдоч Клариси Рибейрод ялагджээ. Түүний хувьд он гарснаас хойш европын хоёр цуврал тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртээд байсан юм.

ДАШТ-ий эхний өдөр Монголын жүдочид мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүд хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ DNN.mn

“Монгол Улсад ХДХВ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, дэмжих, үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад хиймэл оюун ухаанд суурилсан өндөр нягтаршилтай зөөврийн рентген аппаратыг үе шаттайгаар нийлүүлэхээр болсон бөгөөд өнөөдөр эхний 5 өрхийн эмнэлэгт нэг бүр нь 197,791,425 төгрөгийн өртөг бүхий хиймэл оюун ухаанд суурилсан өндөр нягтаршилтай зөөврийн рентген аппаратыг гардуулж өглөө.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэхүү аппаратын үр дүнд сүрьэгийн эрт илрүүлэг нэмэгдэж, өвчний тархалт, оношийн хожимдол, тусламж үйлчилгээний чирэгдэл, зардал буурах боломжтой болохыг онцолж, энэ нь манай улсын эмнэлгүүд хиймэл оюун ухааныг ашиглаж тусламж үйлчилгээ үзүүлэх эхлэл болж байгааг тодотгож цаашид дэлхий дахинтай хөл нийлүүлж, технологийн дэвшлийг ашиглан тусламж үйлчилгээг иргэнд улам ойртуулахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ 2 нас, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эцэг, эхийн ЭМД-ын шимтгэлийг төр хариуцна DNN.mn

Хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эх /эцэг/-ийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлнө.

Хэрэв таны хүүхдээ асарч буй хугацааны ЭМД-ын шимтгэл төлөгдөөгүй бол 1800-1363 дугаарын утсанд хандах боломжтой.

ЭМД-ыг нь төрөөс хариуцан төлдөг иргэнд 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, цэргийн алба хаагч, хүүхдээ 2 нас (ихэр бол 3 нас) хүртэл харж буй эцэг, эх, тодорхой хугацаагаар эрхээ хязгаарлуулсан иргэд багтдаг гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

32-ын тойргоос Хайлаастын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Чингэлтэй дүүрэг 11, 12, 13 дугаар хороо, 32-ын тойргоос Хайлаастын уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.