Categories
мэдээ нийгэм

БГД-ийн 15 дугаар хороонд бичил тохижилтын ажлыг хийж дууслаа DNN.mn

Нийслэл хот 2024 оныг “Тохижилт бүтээн байгуулалтын жил” болгон зарласан.

Энэ хүрээнд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хэсэгчилж, гүйцэтгэж байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 15 дугаар хороонд явган хүний зам, тоглоомын талбай, сүүдрэвч, хогийн сав, сандал, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, зам талбайн бетон цутгалт, ногоон байгууламж зэрэг бичил тохижилтын ажлыг гүйцэтгэж дууслаа. Дээрх тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Люксдаймонд” ХХК ажилласан юм.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Яам, агентлагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилттэй танилцав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар зэрэг байгууллагуудтай хамтран ажиллалаа.

Түүнчлэн “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”, “Мэгэжлийн зэрэг дэв олгох, хүчингүй болгох, сунгах, бүртгэх журам”-ыг хянаж, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг бууруулах зорилгоор Батлан хамгаалахын сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй танилцав.

 

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг олгох сургалтыг нийт 311 хүнийг хамруулан зохион байгууллаа

Categories
мэдээ нийгэм

“Дүнжингарав” худалдааны төвийн урд уулзварын авто замыг гурван эгнээтэй болгон шинэчилнэ DNN.mn

2010 онд ашиглалтад орсон “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар нь 6.5 метрийн өргөн хоёр эгнээ бүхий авто замтай. Үүнээс хойш ээлжит болон их засварын ажил хийгээгүй бөгөөд уулзвар орчимд замын хөдөлгөөний ачаалал их байдаг. Иймээс тус уулзварын авто замыг 10.5 метр өргөн, гурван эгнээтэй болгохоор шинэчилж байна. Мөн хоёр метрийн өргөн дугуйн зам, 1.5 метр өргөн явган хүний зам хийх юм.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат “Дүнжингарав худалдааны төвийн уулзварт орчимд 90 метр, 133 дугаар сургууль орчимд 90 метр газрыг тус тус чөлөөлснөөр авто замыг асфальт бетоноор хучих ажлыг эхлүүлээд байна. “Мон-Уран” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 580 метр газрыг чөлөөлж авто замыг өргөтөх нөхцөлөөр хангаж өгсөн. Газар чөлөөлөлт энэ сарын 22-ний өдөр эхэлсэн бөгөөд одоогоор шугам сүлжээг шилжүүлж байна” гэлээ.

Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 17 байршилд 19.5 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 14 байршилд авто замыг 18.2 км авто замыг шинэчлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Онон, Хэрлэн, Халх голууд үерийн аюултай түвшинг 5-55 см-ээр давжээ DNN.mn

Өнөөдрийн  байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Барх, Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.

Балж, Хэрлэн /Мөнгөнморьт, Баянмөнх/, Улз / Эрээнцав/, Хурх, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон /Дадал/, Хэрлэн /Өндөрхаан, Чойбалсан/, Халх /Ялалт/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялаж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сургуулийн автобус есдүгээр сарын 2-ны өдрөөс үйлчилгээнд явж эхэлнэ DNN.mn

2024-2025 оны хичээлийн шинэ жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилнэ.

Тодруулбал, улсын ерөнхий боловсролын 70 сургуулийн 67 чиглэлд 72 автобус, хувийн сургуулийн 145 автобус 2024 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн сурагчдыг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө шөнөдөө бороо үргэлжлэн орж, маргааш үдээс хойшдоо зогсох төлөвтэй байна DNN.mn

Улаанбаатар хотын баруун талаас борооны үүл шилжин ирж байна.

Бороо өнөө шөнөдөө үргэлжлэн орж маргааш үдээс хойшдоо зогсох төлөвтэй байна.

Орж байгаа бороотой холбоотой замын хөдөлгөөн удаашрах, зам талбайд ус тогтох, урсах, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэх зэрэг үзэгдлээс сэрэмжтэй байж ажлаа төлөвлөх, холбогдох байгууллагууд бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хууль батлагдлаа DNN.mn

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.30/ хуралдаанаар 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” гэж заасны дагуу хуралдааны эхэнд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтаар эхэллээ. Ингээд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдах Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг эцэслэн батлах санал хураалтыг тус бүрд нь явуулж, шийдвэрлэв.

Түүний дараа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн  эцэслэн баталлаа.  Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрээр нь уншиж, бүхэлд нь батлах санал хураалт явуулснаар хуулийн төсөл батлагдлаа.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг тус хорооны дарга Д.Батбаяр танилцууллаа.

Тэрбээр, Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд аудит хийж Улсын Их Хуралд ирүүлсэн дүгнэлтээр төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого болон тусламжийн дүнг 23 их наяд 294.9 тэрбум төгрөг, нийт зарлагыг 22 их наяд 509.0 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 785.9 тэрбум төгрөгийн ашигтай буюу эерэг үзүүлэлттэй байгааг баталгаажуулсан. Түүнчлэн, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд тусгасан эдийн засгийн үзүүлэлтүүдийг тухайн жилийн төсвийг батлахдаа өөрчлөлт оруулж байгаад анхаарал хандуулахыг толилуулсан байна.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг татвар төлөгчөөс татварыг үл маргах журмаар хураан авч бүрдүүлсэн төсвийн орлогыг нөгөө талдаа улсын төсвөөс үр ашигтай захиран зарцуулж байгаа эсэх, төсвийн зардал нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж байгаа эсэх, үр ашиггүй урсгал зардлыг үе шаттай бууруулах арга хэмжээний талаар, зогсонги байгаа төсөл хөтөлбөрийг дуусгах арга хэмжээний талаар, Монголбанкны болон төрийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг тодорхой тусгах, хэрхэн оновчтой удирдах талаар,  Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Байнгын хороодын санал, дүгнэлтэд тусгасан саналыг нэгтгэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, Ирээдүйн өв санд төвлөрүүлэх орлогыг дутуу төвлөрүүлсэн эсэх талаар, гадаад зээл, тусламжийн санхүүжилт 80 хувьтай байтал явц нь 40 хувьтай байгаа шалтгааны талаар, төсвийн байгууллагын болон төрийн өмчит компаниудын өр, авлага нэмэгдсэн шалтгааны талаар, Эрүүл мэндийн даатгалын сан алдагдалтай байтал өглөг нэмэгдсэн шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал уул уурхайн биржийн үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэж байгаа эсэх, төсвийн байгууллагуудын чиг үүрэг оновчтой байгаа эсэх, төсвийн нийт зардлын өсөлт нь Төсвийн тогтвортой байдлын хуулийн шаардлага хангаж байгаа эсэх, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төлөвлөлт зөв эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтад илэрсэн зөрчлийн талаар, төрийн албан хаагчийн цалингийн тогтолцоог олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх талаар, ажлын байр нэмэгдүүлэх татварын бодлогыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар төрийн өмчит компаниудын засаглал, менежментийг сайжруулах талаар баримталсан бодлогын талаар, аудитын “Хязгаарлалттай” дүгнэлт авсан төсвийн ерөнхийлөн захирагчдад тооцсон хариуцлагын талаар, Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Чингис хаан, Капитал банканд байршуулсан асуудлын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хариуцлагын талаар; Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа аудитын байгууллагын гаргасан дүгнэлтээр төсвийн сахилга бат алдагдсан эсэх, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй захиран зарцуулсан асуудлын талаар, гадаадын зээл, тусламжийг ашигласан төсвийн ерөнхийлөн захирагчид үр дүнгээ тайлагнадаггүй талаар, концессын эргэн төлөлт, хэрэгжилтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан албан бичгээр Монгол Улсын 2022 оны гүйцэтгэлтэй холбогдуулан сөрөг буюу хязгаарлалттай төсвийн ерөнхийлөн захирагч нарт зохих арга хэмжээ авсан эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болно. Дэд хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа төсвийн захирагч нар дахин алдаа дутагдал гаргахгүй байхыг анхаарах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулсан асуудлыг түргэн шийдвэрлэх, активын удирдлагын болон дотоод аудитын хуулийг бий болгох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улсын болон орон нутгийн төсвөөр баригдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төсөл, хөтөлбөрийг улсын төсөвтэй уялдуулан хэрэгжилтийг бүрэн хангах, Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн хүрэх үр дүн бодитой хэрэгжсэн эсэхэд анхаарч хөгжлийн төлөө хамтран ажиллах шаардлагатай талаар үг хэлсэн болно. “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, аудитын дүгнэлтээр томоохон төрийн өмчит компаниуд, их, дээд сургуулиудад “Хязгаарлалтай” гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс Монголын их, дээд сургуулиудад менежментын шинэчлэл хийх цаг болсныг харуулж байгаа тухай сануулаад асуулт асуусан. Тэрбээр “Засгийн газрын тусгай сан буюу хамгийн их зөрчилтэй Боловсролын зээлийн сангийн 120 тэрбум төгрөгийн зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн аудитын дүгнэлт гарсан байна. Ямар учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв. Гадаадад суралцахаар авсан зээлээ төлөөгүй бол Монголбанкны хар жагсаалтад ордоггүй, зөвхөн дотоодод суралцаад зээлээ төлөөгүй бол хар жагсаалтад ордог хэмээн аудитын дүгнэлтэд дурдсан байна. Яагаад ийм шударга бус байна вэ” гэж асуусан.

Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын сангийн зээлийн эргэн төлөлтийг хангах талаар нарийвчлан заагаагүй учраас  төлүүлэх арга хэмжээ авч чадахгүй өдий хүрсэн. Тиймээс Ажлын хэсэг гарч ажиллаж, зээлийг эргэн төлүүлэхээр ажиллана. Өнөөдрийн байдлаар 10-аас дээш жил төлөөгүй  502 зээлдэгчийн 48 тэрбум төгрөгийн авлага  байна. Цаашид Боловсролын сангийн үйл ажиллагаа ил тод нээлттэй, шударга байхад чиглэсэн реформын шинжтэй шинэчлэл хийнэ, нэн тэргүүнд зээлийн төлүүлэх арга хэмжээг авна гэв. УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Авлига” гэх хорооллын асуудал сүүлийн үед олны анхааралд орсоор удлаа. Энэ барилгыг нураахаар захиргааны эрх зүйн акт тавьсан боловч хэрэгжихгүй байна гэсэн тайлбар тавьж байна. Хууль бус техникийн нөхцөлтэй байсаар байтал яагаад хэрэгжихгүй байна вэ гэсэн асуусан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Г.Дамдинням гишүүний асуултыг дэмжиж, энэхүү барилгын асуудлыг  холбогдох байгууллагууд шалгаад 14 хоногийн дараа эргэж мэдээлэх хэрэгтэй. Мөн УИХ-ын Хяналт шалгалтын түр хороо байгуулж ажиллаж болно гээд салбарын сайд, хотын удирдлага нар энэ хууль бус үйлдэлд анхаарал тавих үүрэг өгөв. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, энэ хорооллын зөвшөөрөл өгсөн нь албан тушаалын асуудал болж хувирч байна. АТГ-аас бас оролцох ёстой. Захиргааны хэргийн шүүх дээр шийдвэрлэгдэхгүй удаж байна. Гагцхүү хуулийн процессийн саатлаас болж, иргэд хууль ёс гэж хаана байна, шүүхийн шийдвэр биелэхгүй байна гэсэн бухимдлыг үүсгээд байгаа хэрэг.  Захиргааны хэргийн шүүхэд ганц “Аква гарден” хороололтой холбоотой хэрэг шийдэгдэхгүй байгаа бус олон хэрэг гацсан байна. Энэ талд зохих судалгаа хийж ажиллаж байна. УИХ-ын даргын хэлснээр Ажлын хэсэг гаргаад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллая гэв. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Ундрам, Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг нарын гишүүд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн тул холбогдох тогтоолын төслийг батлах санал хураалт явагдлаа. Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг  баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

16 дугаар сургуулийн урд талд 370 метр борооны ус зайлуулах шугам угсарч дууслаа DNN.mn

Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар сургуулийн урд талын авто замд 370 метр борооны ус зайлуулах шугам хоолойг угсарч дууслаа. Үргэлжлүүлэн нөхөн сэргээлтийн ажлыг хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө дуусгахаар ажиллаж байна.

Энэ талаар “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Г.Батсайхан “Борооны ус зайлуулах шугам хоолойг хийж дууссаны дараагаар суулт өгөхөөс сэргийлж дайрга асгадаг. 16 дугаар сургуулийн урд талын авто замын 370 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууссан. Үргэлжүүлээд сургуулийн хойд талд “Номин” худалдааны төвийн урд уулзварт борооны ус ихээр тогтдог байршилд нэмж шугам угсрах ажлыг эхлүүлээд байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4850 орчим чингэлэг байна DNN.mn

Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.

Наймдугаар сарын 1-нээс  26-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 36 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 9700 TEU буюу 4850 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.

Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 95-120 хонож гарч байна.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1331 чингэлэг байгаагаас: Ачаатай: 780 Хоосон: 551 чингэлэг байна.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр 17:00 цагт дуусна DNN.mn

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн цахим бүртгэл наймдугаар сарын 25-нд дуусах байсан ч өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны баасан гарагийн 17:00 цаг хүртэл сунгахаар болсон.

78,464 хүүхэд бүртгэгдэхээс 72,769 хүүхэд бүртгүүлэх боломжтой төлөвт, 2,647 хүүхэд хянагдаж байгаа төлөвт, 2,554 хүүхэд түр түдгэлзүүлсэн төлөвт, 494 хүүхэд бүртгэхээс татгалзсан төлөвтэй байна.

Иймд та бүхэн Е-Монголиагаар элсэлтийн хүсэлтээ шийдвэрлэнэ үү. Цахим бүртгэл хийх заавар: