Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар 1177 тээврийн хэрэгсэл явж байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар 1177 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчид цүнхээ нийтийн тээвэрт мартах тохиолдол их гарч буйг Нийтийн тээврийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд  илүү нээлттэй болгох  талаар санал авч эхэллээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Төрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/mn цахим хуудасны үйл ажиллагааны талаар  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү танилцууллаа.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд 68 төрлийн нээлттэй мэдээллийг өөрийн цахим хуудаст нээлттэй ил тод байршуулах үүрэгтэй. Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулах, шинэчлэх үйл ажиллагааг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

https://www.gov.mn/mn цахим хуудаст төрийн 6006 байгууллагын үйлчилгээ, мэдээлэл багтсан. Мөн төрийн байгууллагуудаас гадна төрийн өмчит байгууллагуудын үйлчилгээ мэдээлэл болон олон вэбүүдийг нэг дор багтаажээ. Цаашид төрийн байгууллагуудын цахим хуудас нэг загвар, стандарттай болно.

Иргэд бүх шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой, Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, хэрэгжүүлж буй бодлого шийдвэртэй танилцах, Засгийн газар, иргэд хооронд эргэх холбоог сайжруулж, санал хүсэлт хүлээн авах боломжийг бүрдүүлэх юм.

Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар иргэдийн саналыг 1111@gov.mn хаягаар авна. Мөн Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд хандаж болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭХЭМҮТ-ийн хойд авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж буюу ЭХЭМҮТ-ийн авто замыг 9 дүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас  9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг Европ, Хойд Америкаар аялан тоглолтоо хийнэ DNN.mn

“The Hu” хамтлаг Европ дахь “Хишигтэн” аялан тоглолтоо өнөөдөр буюу энэ сарын 4-ний өдрөөс эхлүүллээ.

Тэд энэ сарын 4-26-ны хооронд Финланд, Эстони, Латви, Польш, Герман, Чех, Австри, Итали, Хорват, Швейцар, Франц, Испанид аялан тоглолтоо үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна DNN.mn

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэлийг маргааш e-mongolia системээр авч эхэлнэ DNN.mn

2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142,150 хүүхэд байна.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс эхлэн 18-ны өдөр хүртэл E-Mongolia системээр хүлээн авч нийт 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн юм.

Харин хоёрдугаар шатны бүртгэл маргааш буюу есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 15-ныг хүртэл E-Mongolia системээр явагдана.

Энэ удаагийн бүртгэлд цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд болон нэгдүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид, түр оршин сууж буй иргэд хүсэлтээ цахимаар илгээн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой.

Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв DNN.mn

Цаг уурын байгууллагаас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.

Аравдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.

Харин арваннэгдүгээр сард агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим, арванхоёрдугаар сард агаарын температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн орчим байх төлөвтэй байна.

Аравдугаар сарын агаарын температур Увс, Завханы ихэнх, Архангайн баруун хойд хэсгээр болон Хөвсгөлийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин арваннэгдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дундуийн орчим байх төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намаас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид DNN.mn

Ардчилсан Нам, ШИНЭ намтай хамтран Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоо мэдэгдэв.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгч сонгох сонгууль 10-р сарын 11-ний өдөр болох юм. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 26-ны өдөр эхэлнэ.

НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМААС НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД

НЭР ДЭВШИГЧДИЙН НЭРИЙН ЖАГСААЛТ

Дүүрэг Тойрог Нэр дэвшигчийн овог нэр
1 Баянгол 1 1. Баттуулын ОРГИЛБАТ
2 2. Архадийн ЦЭРЭНБАТ
3 3. Ёндонжамцын АМАРЖАРГАЛ
4 4. Алтанхуягийн БАРХҮҮ
5 5. Арлаагийн УНДРАХБАЯР
6 6.Өлзийхутаг МӨНХЧУЛУУН
7 Баянзүрх 2 1. Түмэндэлгэрийн БАТЦОГТ
8 2. Бямбадоржийн САРУУЛ
9 3.Пүрэвдоржийн ГАНТУЛГА
10 Баянзүрх 3 1. Жанцандоржийн БАТТУУЛ
11 2. Осормаагийн БАТХАНД
12 3. Оргилын ОТГОНТӨГС
13 Баянзүрх 4 1. Баяртогтохын ЖАРГАЛСАЙХАН
14 2. Жаргалсайханы ОДОНТУНГАЛАГ
15 3. Өвгөнхүүгийн ЭРДЭНЭБОЛД
16 4. Эрдэнэчимэгийн ЭНХЗОРИГ
17 Сонгинохайрхан 5 1. Даваагийн МӨНХ-ЭРДЭНЭ
18 2. Энхмэндийн ДЭЛГЭРМАА
19 3. Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ
20 4. Чулуунбаатарын ЧУЛУУНЦЭЦЭГ
21 5. Батжавын БАТХИШИГ
22 Сонгинохайрхан 6 1. Батбаярын БАДМАА
23 2. Мижидийн ТУЛГА
24 3. Бальяанжавын БУРМАА
25 4. Дүгэрээгийн БАТТҮВШИН
26 5. Чимэдноровын ТӨМӨР
27 Сүхбаатар 7 1. Бишээгийн ЭРДЭНЭСҮХ
28 2. Даваасүрэнгийн БАДАРСАН
29 3. Хүүхээгийн БАТЖАРГАЛ
30 4. Дашийн БАТСҮХ
31 Хан-Уул 8 1. Олзвойн ЗУНДУЙДОРЖ
32 2. Баясгалангийн ОНОН
33 3. Даваагийн БАТСАЙХАН
34 4. Алтангэрэлийн ЯДАМСҮРЭН
35 5. Лхагважав ОТГОНБААТАР
36 6. Болдхуягийн БИЛЭГТ
37 Чингэлтэй 9 1. Цэдэвийн ЭРДЭМБИЛЭГ
38 2. Цэнгэний ТҮМЭНБАЯР
39 3. Жуковын БАЯРЖАВХЛАН
40 4. Дугарын МӨНХЧУЛУУН
41 Багануур 10 1. Ганаагийн ЦАМБАГАРАВ
42 Багахангай 11 1. Баатарийн ЗОЛТУЯА
43 Налайх 12 1. Норовсамбуугийн ГАНСҮХ
44 2. Тэрбишийн ЭНХСАЙХАН
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Цахим залиланд 30-34 насныхан дийлэнх хувийг эзэлж байна DNN.mn

Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн байцаах алба хамтран “Хянамгай байя” аяныг улсын хэмжээнд зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын ахлах мэргэжилтэн Х.Түвшинбаяр “Олон улсад цахим залилангийн гэмт хэргийн улмаас 2023 онд найман их наяд ам.долларын хохирол учирсан тооцоо гарсан. Нэг сард 636 тэрбум ам.доллар, өдөрт 21.9 тэрбум ам.долларын хохирол бүртгэгддэг.

Манай цагдаагийн байгууллагад он гарснаас хойш нийт 24,811 хэрэг бүртгэгдсэн. Үүнээс залилах гэмт хэрэг 7,063 буюу нийт гэмт хэргийн 28.5 хувийг эзэлж байна. 

Нийт залилангийн гэмт хэргийн 58 орчим хувь нь буюу 4,095 нь цахим орчинд үйлдэгдсэн. Цахим хэрэглээ өсөхийн хэрээр гэмт хэрэгтнүүд цаг хугацаа, орон зайг үл харгалзан зохион байгуулалтад орж, хэнийг ч хохироох эрсдэл бий.

Цахим гэмт хэргийн улмаас энэ оны байдлаар иргэдэд 209 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдыг насны ангиллаар нь авч үзвэл 30-34 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаа бол эрэгтэй 1,377, эмэгтэй нь 1,784 хохирогч байна” гэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“No war” хөдөлгөөний гишүүн Б.Цацрал: Дайны гэмт хэрэгтэн В.Путины айлчлалыг эсэргүүцсэний төлөө нэг өдөр хоёр удаа саатуулагдлаа DNN.mn

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлал хийсэнтэй холбогдуулан “No war” хөдөлгөөнийхөн өчигдөр эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан юм. Энэ үеэр тус хөдөлгөөний зургаан хүнийг саатуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст аваачжээ. Энэ үеэр “No war” хөдөлгөөний гишүүн Б.Цацралтай холбогдож дараах тодрууллаа.


-Цагдаа нар та бүхнийг саатуулан хэлтэс дээр аваачсан гэх мэдээлэл байна. Тодруулахгүй юу?

-Яг одоо Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дөрөвдүгээр давхарт хүйтэн шалан дээр зургуулаа сууж байна. Биднийг өнөөдөр /өчигдөр/ 12:00 цагт төв талбай дээрээс баривчилж энд авчирсан. Эрх чөлөөний хөдөлгөөний залуус бид 116 дахь удаагийн жагсаалаа зохион байгуулж байсан нь энэ. Энэ удаа бид “В.Путиныг баривчил” гэж шаардсан. В.Путин бол Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрээр дайны гэмт хэрэгтэн. Түүнийг Монгол Улсад урьж байгаа үйл явдлыг дэлхий нийтээрээ харж байна. Дайны гэмт хэрэгтнийг Монгол Улсад төрийн айлчлал хийлгэж байгаа нь эх орноосоо урвасан хэрэг гэж үзэж байгаа. Бид дэлхийн хөгжил, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнолын талаар ярьдаг хэрнээ дайны гэмт хэрэгтнийг эх орондоо урьсан нь дэлхий нийтэд дайны гэмт хэрэгтний нэг холбоотон гэдгээ харуулж, зарлаж байгаагаас өөрцгүй явдал. Эрх чөлөөний хөдөлгөөн гурав дахь жилдээ Монгол Улс дайны талаарх байр сууриа тодорхой илэрхийлэх ёстой. Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ёстой байтал төвийг сахих бодлого нэрийн дор иргэдээ хагалган бутаргаж байгаад харамсч байгааг ярьж, шүүмжилж ирсэн. Энэ удаа ч үүнийг бид хэлж шаардаж жагссан.

-Цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар хамгаалалтын нэг, хоёрдугаар бүс гэж тогтоосон байсан. Иргэд хоёрдугаар бүсэд үзэл бодлоо илэрхийлж болно гэж зөвшөөрсөн ч та бүхнийг хамгаалалтын нэгдүгээр бүсэд нэвтрэхийг оролдсон. Үүнээс үүдэж шалгаж эхэлсэн гэж мэдээлж байна. Энэ үнэн үү?

-Цагдаа нар бидэнд үзэл бодлоо илэрхийлэхийг завдах битгий хэл ямар ч нөхцөл боломж олгоогүй. Биднийг төв талбай руу ирэх үеэс эхэлж хүмүүс дагасан. Бид төв талбайн хажууд ирээд зогссон. Дотогш ороогүй. Хашаа хаалтыг давах гээгүй. Зөвхөн гарцаар гарах үйлдэл хийхэд биднийг хууль бусаар баривчлаад аваад явсан. Гэтэл тэнд энгийн иргэд нэрийн дор ОХУ-ын туг далбааг барьсан хүмүүс бидэн рүү дайрсан. Цагдаа нар ямар нэгэн эмх замбараагүй үйлдэл гаргахад, иргэдээ хамгаалахаар хамгаалалтанд гардаг. Гэвч бидэнд ямар нэгэн тусламж ч үзүүлээгүй. Зүгээр хараад л зогсдог юм.

Энд нэг том зөрчилтэй зүйл байна. Монгол Улсад нэг, хоёрдугаар үзэл бодол гэж байхгүй. Хүн үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх чөлөө. Монголд нэг, хоёрдугаар зэргийн үзэл бодол, амь нас гэж байх ёсгүй. Гэтэл ийм зүйл байдгийг Цагдаагийн байгууллага өнөөдөр (өчигдөр) мэдэгдлээ. Цаашид ч энэ дарангуйлал үргэлжлэх юм байна. Дайны гэмт хэрэгтэн В.Путинд сайхан харагдахын тулд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг төв талбайд оруулахгүй байх ямар ч хууль эрхзүйн үндэсгүй.

-Цагдаагийн албан хаагчид та бүхнийг юунд буруутгаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгсөн үү?

-Тодорхой мэдээлэл өгөөгүй. Нэг зүйлийг хэлэхэд биднийг баригдах үед ОХУ-ын туг далбаа барьсан иргэд төв талбайн хажуугаар чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж жагсаж байсан. Гэтэл бид энд эрүүдэн шүүгдэж хууль бусаар баривчлагдаад дөрвөн цагийн турш цагдаагийн хэлтэс дээр сууж байна. Яг энэ цаг үед ч Жуковын хөшөөний дэргэд ОХУ-ыг дэмжигчдийн жагсаал болж байгаа мэдээлэл байна. Энэ үйл явдал Монгол Улсыг олон улсын хоригт орох үндэслэл болно. Бид нэг зүйлийг хатуу ойлгох ёстой. Өнгөрсөн хугацаанд манай улс ОХУ-аас эрчим хүч, түлш шатахуун авдаг ч үргэлж дутуу, гэрээ хэлэлцээгээ зөвшөөрдөггүй, давуу эрх эдэлдэг нөхцөлд явж ирсэн нь үнэн. Бид тусгаар тогтносон, эрх чөлөөтэй улс юм бол өөрийн газар нутаг дээрээ ямар төсөл хэрэгжүүлэх, эрчим хүч, шатахууны хязгаарлалтыг багасгах талаар аль улстай хамтрах нь манай дотоодын асуудал. Үүнд гадны аль нэг улс нөлөөлж болохгүй гэв.

Дугаар шилжих мөчид: No war хөдөлгөөний зургаан гишүүнийг сулласны дараа тэд төв талбай руу гарчээ. Гэвч тэр даруй дахин саатуулж цагдаагийн хэлтэст авчирсан болохыг мэдээллээ.