Categories
story-news

Т.Батцогт: Хүүхдэд ээлтэй хотыг бид бий болгоно

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 5, Бархасбадь гариг. Билгийн тооллын 2, Тугчин одтой, хар бич өдөр. Өдрийн наран 06:16 цагт мандаж 19:26 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

 

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +4…+9 градус, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийнөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Зууны шилдэг “нийллэг” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Эмнести Интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа “В.Путины айлчлалыг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг залхаах зорилгоор саатуулсанд санаа зовниж байна” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.
  • Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогтм “Хүүхдэд ээлтэй хотыг бид бий болгоно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Зууны шилдэг “нийллэг” нийтлэл хэвлэгдлээ.

  • ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины манай улсад
    хийсэн албан айлчлалын үеэр “No war” хэмээн духан дээрээ бичиж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг цагдаагийн байгууллагаас баривчилсан. Уг асуудлаар иргэн Б.Тэгшжаргалтай ярилцлаа. Тэрбээр “Монгол Улсын иргэд эрх чөлөөтэй юм шиг боловч сэтгэлгээний хувьд аль хэдийнэ шоронд оржээ” хэмээн ярилаа
  • ЗГ: Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ

ГАДААД МЭДЭЭ: Орос улс цөмийн пуужин байршуулж магадгүй болов

АРЫН НҮҮР: Бусдад төвөг удахгүй амьдрах нь хамгийн том буян


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой ордын нийт нөөц, баялгийг 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж, 8.1 тэрбумаар тогтоов DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлох, ордыг цогцоор хөгжүүлэх, нөөцийг зүй зохистой ашиглах бодлогын хүрээнд Тавантолгой ордын Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд 2017-2023 онд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд өмнөх тайлангийн үр дүнтэй харьцуулбал 29 хувь буюу 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж ордын нийт нөөц, баялгийг 8.1 тэрбум тонноор шинэчлэн тооцооллоо.

Энэхүү ажлын үр дүнд цаашид Тавантолгойн ордын нөөцийг зүй зохистой ашиглах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ордын нүүрсийг гүн боловсруулж олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай төсөл хэрэгжүүлэх суурь судалгааны ажил боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ Их тойруугийн авто зам буюу Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Ховд аймагт тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс засал хийлээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Толгойн мэс заслын тасгийн их эмч Д.Ган-Эрдэнэ, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч Ш.Мэндбаяр, жолооч Д.Энхжаргал нарын алсын дуудлагын баг Ховд аймагт ажиллаж, гавал тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай тусламж үзүүллээ.

Тухайлбал, тус баг бүрэлдэхүүн Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн эмч Б.Батбулган, Б.Лхагвасүрэн болон мэдээгүйжүүлгийн эмч П.Балжинням, мэдээгүйжүүлгийн сувилагч Н.Ганчулуун, мэс заслын сувилагч Ц.Отгонжаргал нартай хамтран явганаас савж унан гэмтсэн 62 настай дээрх өвчтөнд яаралтай мэс засал эмчилгээ хийж, амь насыг нь аварсан байна.

Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасгаас шилжин эмийн эмчилгээ хийлгэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Гандантэгчэнлин хийд АНУ-д итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилов DNN.mn

Тэргүүн хамба лам Д.Жавзандорж гавж Д.Лувсанжамц ламыг Гандантэгчэнлин хийдийн АНУ дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, батламжийг гардууллаа.

Гавж Д.Лувсанжамц нь АНУ-ын Виржиниа мужид Монголын Буддын шашин соёлын төвийг 2020 онд үүсгэн байгуулж амжилттай ажиллаж байгаа билээ.

Монголын Бурхан Шашны Төв- Гандантэгчэнлин хийд нь гадаадад буй иргэдийн шашин, соёлын асуудалд анхаарч ирсэн.

Categories
мэдээ нийгэм

ГИХГ: Наймдугаар сард 82 өргөдөл шийдвэрлэв DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Өнгөрөгч наймдугаар сард иргэн, аж ахуй нэгж, албан хаагчаас байгууллагын төвд 64, боомт, орон нутаг дахь нэгжүүдэд 17, нийт 81 өргөдлийг хүлээн авч, 82 өргөдлийг шийдвэрлэв.

Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 94.2 хувьтай, 42 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.

Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс байгууллагад 1 талархал, 1 өргөдөл, 2 гомдол шилжүүлснийг хүлээн авч, хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэв гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлыг танилцууллаа DNN.mn

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцууллаа. Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.

Товч мэдээ
·      Улаанбаатар, Анкара хотноо гарын үсэг зурсан “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.