Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ко Сунг Хун: Rain-ыг ирэхээр Монголыг танилцуулж, морь унуулна DNN.mn

Солонгос-Монголын хамтарсан “Evandis” компанийн урилгаар дуучин, жүжигчин Жон Жи Хүн буюу Rain, 2ne1 хамтлагийн гишүүн Сандара Пак буюу Дара, Bloo нар есдүгээр сарын 15-ны өдөр Hit Park-д зохион байгуулагдах “Super Concert” тоглолтод уран бүтээлээ толилуулахаар хүрэлцэн ирнэ.

Уг тоглолтын талаар мэдээлэл өглөө.

Эвандис Энтертайментийн гүйцэтгэх захирал Жон Ко буюу  Ко Сунг Хун “Есдүгээр сарын 15-нд болох тоглолт маань өндөр түвшинд болох болно. “Super concert”-ны тайз супер байж чадна гэдгийг хэлэх гэсэн юм.   HIT Park 35 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай. Гэхдээ бид аюулгүй байдлын үүднээс 25 мянган билет худалдаалж байгаа.  Хүрэлцэн ирж буй уран бүтээлчдэд Монгол Улсаа сурталчлан таниулахаар зорьж байна.

Би Солонгост очоод Rain-тэй уулзсан юм. Тэр надаас “Монголчууд ажилдаа явахдаа морь унаж явдаг уу?  гэж нухацтай царай гарган асуусан. Тэгээд надад нэг зүйл бодогдсон. Түүнд Монголыг танилцуулж, мэдүүлэх хэрэгтэй гэж шийдсэн. Би түүнийг ирэхээр нь  бууз идүүлж, морь унуулж, байгалийн үзэсгэлэнтэй газруудыг үзүүлэх болно” гэв.

Categories
мэдээ спорт

Б.Халиун алтан медалийн төлөө өрсөлдөнө DNN.mn

Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 2-ны өдөр Испанийн Понтеведра хотод эхэлсэн. 700 орчим тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэлж, эмэгтэйчүүдийн тэмцээнээр үргэлжилж байгаа юм.

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр 50кг, 55кг, 59кг, 68кг, 76 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарахад манай тамирчдаас 55кг-д оролцож буй Б.Халиун финалд шалгараад байна.

Тэрээр эхний тойрогт Канадын тамирчныг 11-0, дараа нь Азербайжаны бөх Самадоваг 6-2, хагас шигшээд Японы тамирчин Карина Хондог 1-1 харьцаатай сүүлчийн оноогоор ялжээ.

Ингэснээр аваргын алтан медалийн төлөө АНУ-ын бөх Кристелл Н.Родригестэй хүч үзнэ. Испанийн Понтеведра Улаанбаатар хотуудын хооронд -6 цагийн зөрүүтэй бөгөөд медалийн төлөөх барилдаан орон нутгийн цагаар 18:00 буюу манайхаар шөнийн 00:00 цагт эхэлнэ.

Дашрамд сонирхуулахад, Б.Халиун нь эгч Б.Хулангийн хамтаар энэ тэмцээнд оролцож байгаа бөгөөд дасгалжуулагчаар нь олимпын 14 алтан медалийг эх орондоо авчирсан Японы домогт дасгалжуулагч Сакае Казухито ажилладаг юм.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн зургаан чиглэлд түр өөрчлөлт оруулна DNN.mn

Авто зам засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн зургаан чиглэлд түр өөрчлөлт оруулна.

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34-р хороо, Хасбаатарын гудамжны авто замыг шинэчлэн засварлах ажилтай холбоотойгоор 2024 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн зургаан чиглэлд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

Ч:18а “3,4-р хороолол-6-р бичил хороолол- Ард кино театр- ТЭЦ3

Ч:18б “3,4-р хороолол- Бичил 6-р хороолол-ТЭЦ3- Цэцэг төв”

Ч:25 “Тоосгоны үйлдвэр- Их тойруу-3,4-р хороолол”

Ч:51 “3,4-р хороолол – МУИС – Дүнжингарав худалдааны төв”

Ч:52 “3,4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан”

Д:5 Хүчит шонхор зах-Зурагтын хуучин эцэс-Эх нялхас

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Есдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарь DNN.mn

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын есдүгээр сарын хуваарийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгож буй 20 салбар DNN.mn

Авто тээврийн үндэсний төвөөс Нийслэлийн автомашины улсын дугаар хэвийн олгож буйг мэдээлэв. Иймд дараах 20 салбараар улсын дугаар олгож байгаа юм байна. Үүнд,

  • “Цирк” СБД 3-р хороо “Рояал Плаза” байр
  • “Уран Ган” БГД 3-р хороо “Уран ган” ХКК байр
  • “Тасган” ЧД 23-р хороо “Ти Эс Ти Тасган” байр
  • “Нисдэг машин” ЧД 23 дугаар хороо “Нисдэг машин” худалдааны төвийн 3 давхар 305 тоот
  • “Таван Ган” БЗД 8 дугаар хороо “Таван Ган” ХХК байр
  • “Багануур” Багануур дүүрэг 1-р хороо ЗДТГ-ын 101 тоот
  • “Нимонс” БГД 20-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москвагийн гудамж, 47/1-ийн “Нимонс” ХХК байр
  • “Хөсөг” БГД 20-р хороо “Шинэтулга од” байр
  • И март БГД 13-р хороо И Март худалдааны төв дэх төрийн нэг цэг үйлчилгээний төв
  • Дүнжингарав БЗД 26 -р хороо Дүнжингарав худалдааны төв дэх төрийн нэг цэгийн үйлчилгээний төв
  • “Да хүрээ” БЗД 17-р хороо Да хүрээ ХХК трейд
  • “Зайсан” Хан-Уул дүүрэг, 11 -р хороо, Зайсан, Дүнжингаравын гудамж, Батсарай байр 12/1 тоот
  • “Сонгино” СХД 20 -р хороо Хараекупмент баруун хойд тал
  • “Хоорс Моторс” Хан-Уул дүүрэг 5-р хороо Яармагийн 3-р буудал Наадамчдын гудамж төв зам дагуу “Хоорс моторс” байр
  • “Драгон” СХД 18-р хороо Драгон төвийн уулзвараас хойш 200 метр
  • “Автокком” Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Арцатын ам, Автоком ХХК байрны 1266 тоот
  • “Авмарт” Хан-Уул дүүрэг, 3-р хороо, гурвалжингийн гүүрний урд автомат худалдаа
  • 22 АХЦ СХД 32-р хороо авто худалдааны ложистикийн төв
  • Таван Богд, Олимпын гудамж, Тоёота төв, “Таван Богд” ХХК байр
  • “Мишээл” Хан-Уул дүүрэг 20-р хороо, Мишээл худалдааны төв дэх төрийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр тус тус олгож байна.
Categories
мэдээ нийгэм

“Дэглүүлсэн гэх хоёр цэргийн биеийн байдал хэвийн байгаа” гэв DNN.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн …. дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч дэглүүлсэн гэх мэдээллийн мөрөөр авч хэрэгжүүлж буй ажлын талаар  ХЭҮК-оос дараах мэдээллийг өглөө.

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлстийн дарга Г.Ууганбаатар “Хилийн цэргийн 0146 дугаар ангийн цэргийн албан хаагчид дэглүүлсний улмаас эрүүл мэндэд хохирол учирч эмнэлгийн тусламж авч байна гэх мэдээлэл комисст ирсэн. Энэхүү мэдээллийн мөрөөр бид Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч болон ХХЕГ-ын Эрүүл мэндийн албаны дарга, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн холбогдох албан тушаалтнууд мэдээлэл тайлбар авсан. Мөн төрийн тусгай албан хаагчдын үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт очиж ажилласан.

Өнөөдөр ХХЕГ-т холбогдох тайлбар, мэдээ, албан баримт гаргуулахаар ажиллаж байна. Ер нь ХЭҮК цэргийн дүрмийн бус харилцаатай холбоотой асуудалд хяналт шалгалт судалгааны ажлуудыг тогтмол явуулж ирсэн.

ХЭҮК цэргийн ангид тогтмол хяналт шалгалт зохион байгуулж байгаа. Бид бүхэн харилцан мэдээллүүдийг солилцож байгаа. Эрүүл мэндийн нууцлалтай учраас хоёр цэрэг хэвийн, өчигдөр шинжилгээнд хамрагдсан, эрүүл мэндийн байдал хэвийн байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Баруун бүсэд гадны шалтгаантай нас баралт, зам, тээврийн осол, амиа хорлолт өндөр байна DNN.mn

Хүний эрхийн үндэсний эрхийн комиссоос аймгуудад тулгамдаж буй хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэл өглөө.

ХЭҮК “Хүний эрхийн нөхцөл байдлыг бид бүс нутгаар нь танилцуулъя. Хангайн бүс буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай нутгаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил нийтлэг байгаа бол гэмт хэрэг зөрчлийн тоо ихэссэн. Тэр дундаа захиргааны зөрчил, охидын бэлгийн хүчирхийлэлд өртөх, нэр хүндэд халдах, ЕБС-ийн дотуур байрны нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрх зөрчигдсөн байна. Харин говийн бүс буюу Говь-сүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт уул уурхайгаас үүдсэн тоосжилт, хүүхдийн эрхийн асуудал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто замын хучилт, тээвэрлэлт, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, зорилтод гэр бүлийн эрх хамгаалах асуудал тулгамдаж байна. Тэгвэл төвийн бүс буюу Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хувьд хүүхдийн эрх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хагас, бүтэн өнчин хүүхэд, асрамж халамжийн төв дэх хүүхдийн сурч боловсрох эрх, иргэдийн газар өмчлөх эрхийг баталгаажуулах, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн албан хаагчийг хөдөлмөрлөх нөхцлөөр хангах зэрэг асуудал тулгамдаж байна. Харин баруун бүсэд буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн хувьд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт нь агаар, ус, хөрсний бохирдол, гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, ЕБС-ийн багшийн хүрэлцээгүй байдал, хүүхдийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт гэсэн байдал баруун бүс нутагт тулгамдаж байна. Түүнчлэн гадны шалтгаантай нас баралт, зам тээврийн осол, амиа хорлолт энэ бүс нутагт өндөр байна. Тухайлбал, Говь-Алтай аймагт 2022 онд 295 хүн нас барсны 39 нь, 2023 онд 267 хүн нас барсны 41 нь гадны шалтгаантай байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК: Хамгаалалтын I зурваст нэвтэрсэн тул албадан саатуулсан DNN.mn

“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлаар Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл өглөө.

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улс дахь айлчлалын үеэр үзэл бодлоо илэрхийсэн иргэдийг баривчилсан асуудал болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн …. дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч дэглүүлсэн гэх мэдээллийн мөрөөр авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.

Гомдлын дагуу холбогдох байгуулагуудааас мэдээлэл авсан байна. Иргэд үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрх нь нээлттэй. Гагцхүү энэ айлчлалын хамгаалалт нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хамгаалалтын гурван зэргийн нэгдүгээр зэргийн хамгаалалт авах зочин байсан.

ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцсэн иргэдэд хамгаалалтын II зурваст жагсаал хийх боломжтой гэсэн зөвлөмжийг Цагдаагийн байгууллагаас өгсөн. Гэвч хамгаалалтын I зурваст нэвтэрсэн тул албадан саатуулсан гэж Цагдаагийн байгууллагаас бидэнд мэдээлсэн.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар хамгаалалтын бүсэд жагсаал цуглаан хийхийг хориглосон байдаг. Төрийн трэргүүний аюулгүй байдлыг хангах нь Монгол Улсын хуулиас гадна олон улсын гэрээ эрх зүйгээр зохицуулагддаг харилцаа. Иргэдийг саатуулах үедээ хэтрүүлэн хүч хэрэглэсэн байж болзошгүй зөрчлийг мөн шалгалтын явцад тогтооно.

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Өнөөдөр пара жүдо эхэлнэ DNN.mn

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам найм дахь өдрөө болж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 44 дүгээр байрт бичигдэж байна.

Өнөөдөр 16:00 цагт (9 дэх барилдаан) манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын удирдлага дор жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ эхний даваанд Бразилын бөхтэй барилдана.

Энэ жингийн шигшээ барилдаан 22:00 цагт эхэлнэ. Т.Сувд-Эрдэнэ нь паралимпын наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдсөн нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм.

 

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг олж тогтоолоо DNN.mn

Цагдаагийн алба хаагчид бусдын тээврийн хэрэгслийг хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлддэг Б, А, М, Т, Н, Б нарын хоёр бүлэг этгээдүүдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх бүлэг этгээдүүд нь “Prius”, “Harrier”, “Mark-II”, “Chaser”, “Honda fit” маркийн 17 тээврийн хэрэгслийг хулгайлжээ.

Иймд иргэн та өөрийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй