Categories
мэдээ нийгэм цаг-үе

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

Есдүгээр сарын 8, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, есдүгээр сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.

Хур тунадас: Есдүгээр сарын 6-нд Алтайн уулархаг нутгаар, есдүгээр сарын 7-нд Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, есдүгээр сарын 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, есдүгээр сарын 9-нд Хэнтийн уулархаг нутгаар, есдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, есдүгээр сарын 13-нд нутгийн хойд хэсгээр, есдүгээр сарын 14-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр бороо, хугацааны сүүлээр уулаараа хур тунадас орно.

Салхи: Есдүгээр сарын 6-нд Монгол Алтайн уулсаар, есдүгээр сарын 7-нд нутгийн баруун хагаст, есдүгээр сарын 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр, есдүгээр сарын 9-нд говь, тал, хээрийн нутгаар, есдүгээр сарын 10-нд нутгийн зүүн хэсгээр, есдүгээр сарын 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Есдүгээр сарын 6, 7-нд ихэнх нутгаар, есдүгээр сарын 8-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч есдүгээр сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр сарын 9-нд зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Есдүгээр сарын 8-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Есдүгээр сарын 6, 7, 8-нд дулаахан шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

50 мВт хүчин чадалтай Батарей хуримтлуурын станц барих ажлыг эхлүүллээ DNN.mn

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан. Уг олон улсын тендерт гүйцэтгэгчээр “Энвижн Энержи” ХХК шалгарсан юм. Өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон “Энвижн Энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чэн нар Батарей хураагуурын станц байгуулах ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг ирэх сард ашиглалтад орно. Өнөөдөр “Энвижн Энержи” компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар 50 мВт хүчин чадалтай Батарей  хуримтлуурын станц барих ажил эхэлж байна. Батарей  хуримтлуурын станцыг ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна. Бөөрөлжүүтийн эхний блок болон Батарей станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг сэргээж чадна” гэлээ.

Батарей  хуримтлуурын станцыг Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцын баруун хойд талд 5 га талбайд барих юм. Тус батарей хуримтлуурын станц нь 50 мВт-хүчин чадалтай, 200 мВт.ц-ийн багтаамжтай, 50 Гц-ийн давтамжтай гурван фазтай байх бөгөөд 220/110/35 кВ-ын Багануур цахилгаан түгээх дэд станцад холбоно.

Батарей хураагуурын станц нь төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачаалал хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, системийг сэргээх зэрэг холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Айлчлалтай холбоотойгоор зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана DNN.mn

Монгол Улсад гадаадын өндөр хэмжээний зочин, төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж байгаатай холбоотой энэ оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруу болон Налайх дүүргийн нутаг дэвсгэр орчмын зарим замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.

Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэг орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, мухлагуудад хяналт шалгалт хийнэ DNN.mn

БШУЯ, ЭМЯ, ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газраас  баталсан бүх шатны сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж гарсан.

Энэ дагуу  нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ сарын 3-ны өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнс бэлтгэж буй газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

Өнөөдрийн байдлаар шалгалтад 18  сургууль, цэцэрлэгийг хамруулсан бөгөөд хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээгүй, хоол үйлдвэрлэлийн  технологийн  картад   орц,   илчлэг,  шим  тэжээллэг  чанар, боловсруулах технологи ажиллагааг бүрэн тусгаагүй зэрэг зөрчил илэрсэн 2 цэцэрлэгт хугацаатай албан шаардлагаар үүрэг даалгавар өглөө.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1022 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу НХХААГ-аас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ сарын дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн ажлын 10 хоногийн хугацаанд хийнэ.

  • Сүүдрэвчтэй болон ил задгай хүнсний худалдаа, явуулын болон гадна талбайн үйлчилгээтэй түргэн хоолны цэг,
  • Улирлын чанартай хүнсний ногоо худалдаалж буй цэгүүд,
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дэргэдэх болон гэр хороололд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, мухлагууд,
  • Зайрмагийн үйлдвэрлэл, байгалийн болон жижиглэн савлагаатай хүнсний үйлдвэрлэлийн газруудад хяналт шалгалт хийж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд эхний найман сарын байдлаар 28.219 хэрэг бүтгэгджээ DNN.mn

Монгол Улсын хэмжээнд эхний найман сарын байдлаар 28219 хэрэг бүтгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2827 буюу 11.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Хэргийг хүнд хөнгөнөөр нь авч үзвэл, 17735 хөнгөн, 1851 хүнд хэрэг байгаа юм.

Аймгуудын хувьд,

  • Хамгийн их хэрэг бүртгэгдсэн буюу 639 хэрэг Орхон аймагт гарсан байна
  • Харин гэмт хэргийн гаралтаараа хамгийн бага буюу 133 хэрэг Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн аж.

Нийслэлд,

  • Хамгийн их хэрэг бүртгэгдсэн буюу 5496 хэрэг Баянзүрх дүүрэгт
  • Гэмт хэргийн гаралтаараа хамгийн бага буюу 16 хэрэг Багахангай дүүрэгт бүртгэгдсэн байна.
Categories
мэдээ нийгэм

Нийт ажиллах хүчний 17.9 хувь нь төрийн албанд ажиллаж байна DNN.mn

Төрийн 4239 байгууллагад 229 мянга 621 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ нь нийт хүн амын 6.8, ажиллах хүчний 17.9 хувь аж.

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдын төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр бүртгэл явуулж, 2024 оны эхний найман сард 471 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Паралимпийн медальтнууд эх орондоо ирлээ DNN.mn

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ес дэх өдрөө болж байна.

Өнөөдөр таеквондогийн төрөлд алтан медаль хүртсэн У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ нар дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн хамт эх орондоо ирсэн бөгөөд бэлтгэл сургуулилтаа хийж байсан зааландаа хүрэлцэн ирж Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт болон холбооны удирдлагууд, таеквондогийн залгамж халаа болох бяцхан тамирчдадаа хүндэтгэл үзүүлэв.

Энэ үеэр Үндэсний шигшээ бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт хэлсэн үгэндээ “Паралимпын наадмаас алт болон мөнгөн медаль хүртсэн тамирчин түүний дасгалжуулагч, холбооны удирдлагуудад чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Танай баг хамт олон уйгагүй хөдөлмөрлөж, эв нэгдэлтэй байж, сахилга батыг маш сайн сахиж чадсанаар өнөөдрийн өндөр амжилтанд үлгэрлэн хүрлээ. Та бүхэнд дахин баяр хүргэе, Лон-Алжелесийн олимп, паралимпын наадмаас илүү олон медальтай ирэхийн ерөөл дэвшүүлье” гэв.

Categories
мэдээ спорт

Криштиану Роналду 900 дахь гоолоо оруулжээ DNN.mn

Өчигдөр Португалын Лиссабон хотод болсон Үндэстнүүдийн лигийн А дивизионы 1-р хэсгийн тоглолтод Португалын шигшээ баг Хорватын багийг 2:1-ээр хожжээ. К.Роналду 900 дахь гоолоо 34 дэх минутад оруулснаар багтаа ялалт авчирсан байна.

Роналдугийн хувьд энэ нь түүний тамирчны замнал дахь 900 дахь гоол болж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн зорчигчдод мэдээ мэдээлэл, контентуудыг шууд дамжуулан хүргэж байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК болон “Лариско медиа групп” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй “Юүтонг” үйлдвэрийн 600 автобусанд шууд горимын дижитал дэлгэцийн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Ингэснээр иргэдэд нийслэл хоттой холбоотой цаг үеийн мэдээллүүд, хотын соёлыг түгээх болон танин мэдэхүйн контентуудыг хүргэж байна.

Түүнчлэн соён гэгээрүүлэх агуулга бүхий Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудын танилцуулга, нийтийн тээврийн хэрэгслээр зөв, соёлтой үйлчлүүлэх санамж, хотын соёлын талаарх цуврал контентуудыг шууд горимоор дамжуулж байна. Дээрх ажлын хүрээнд нийтийн тээврийн автобусанд утасгүй интернэтийн тоног төхөөрөмжийн суурилуулж, иргэдэд үнэ төлбөргүй, өндөр хурдны интернэт ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 25 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024 оны эхний хагас жилд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нийт 263 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав.

Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлах үүрэгтэй бөгөөд зарим албан тушаалтан өөрийн өмчлөлд шинээр нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгө орон сууц, зуслангийн байшин, газар, авто тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдлөх хөрөнгийн худалдан авсан эх үүсвэрийг нотолж, тайлбарлаж чадаагүй, улмаар тухайн хөрөнгө нь мэдүүлэг гаргагчийн хууль ёсны орлогоор бий болсон болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр нийт 25 албан тушаалтныг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Үүнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн газар, хэлтсийн дарга, ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд буюу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Эрчим хүчний яам, Татварын ерөнхий газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд байна.

Тухайлбал Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байсан албан тушаалтан нь хамаарал бүхий этгээдийнхээ үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн нэр дээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрлийг авсан, түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан худалдан авах үйл ажиллагаанд оролцож гэрээ байгуулсан, улмаар эмийн сан, эмийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж орлого олж байгаа, тусгай зөвшөөрөл олгоход албан тушаалын байдлаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон, мөн эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтан “Т” нь хамаарал бүхий этгээдийн нэр дээр амины орон сууц 1, хамтран амьдрагчийн нэр дээр амины орон сууц 1, орон сууц 3, өндөр үнэлгээтэй автомашин 2-ыг өмчилсөн ба эх үүсвэр нь хууль ёсны орлогоос илт давсан дүнтэй байв.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь албан тушаалтны хууль бус орлого, хөрөнгийг илрүүлэх чиглэлээр татварын байгууллага болон бусад бүртгэл, хяналтын байгууллагатай хамтарч нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон нуугдмал эд хөрөнгийг илрүүлэхэд хяналт тавин ажиллаж байна.