Categories
мэдээ спорт

Уран зургийн мастер класс сургалт болно DNN.mn

Дүрслэх урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор мэргэжлийн багш нар мастер класс сургалт зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, ОХУ-ын Урлагийн академийн гишүүн Михаил Горшунов болон В.И.Суриковын нэрэмжит уран зургийн академийн багш Лилия Устюгова нар мастер класс сургалт явуулах бөгөөд мастер класс сургалт есдүгээр сарын 5-ны өдөр буюу өнөөдөр Хүүхдийн урлах бүтээх төвд болох юм байна

Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай Төрийн банкны төлөөлөлтэй уулзав DNN.mn

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч  М.Мандхай өнөөдөр /2024.09.05/ Төрийн банкны Бизнесийн бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Одбаясал, Зээлийн хэрэг бүртгэлийн хэлтсийн захирал төлөөллийг хүлээн авч  уулзан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий малчин хоршооны гишүүдэд олгож буй хөнгөлөлттэй зээл болон одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа.

Төрийн банк нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчин хоршооны гишүүдэд хөнгөлөлттэй зээлийг олгосон үзүүлэлтээрээ тэргүүлэн ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар нийт 10686 малчин хоршооны гишүүдэд 371,8 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа аж. Үүнийг зээл авсан бүс нутгаар нь ангилан үзвэл 31 хувь нь хангайн бүс, 29 хувь нь баруун бүс, 29 хувь нь төвийн бүсэд тус тус олгогдсон байна.

Төрийн банк зээлийн хүсэлтийг хэвийн хүлээн авч ажиллаж байгаа бөгөөд зээлдэгч,  иргэдэд мэдээлэл хүргэх үүднээс өөрсдийн сошиал хаяг дах чат ботоор мэдээллийг ажлын цагт шуурхай хүргэн ажиллаж байгаа бөгөөд нийт 75.1 тэрбум төгрөгийн 2089 төслийн зээлийн хүсэлтийг нэмэлтээр хүлээн авч судлан ажиллаж байгаа гэсэн мэдээллийг уулзалтад оролцсон төлөөлөл өгсөн.

Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Төрийн банк болон хөнгөлөлттэй зээлийн хүсэлтээ гаргаж буй малчин хоршооны гишүүдэд тулгамдаж буй асуудлыг хөндөн, зээлийн шийдвэрлэлтийн шат дамжлагыг шуурхай, нээлттэй байлгах, зээл олголтын нөхцөл, бодит банкны актив, ажлын хэсгийн хувьд анхаарч үзэх шаардлагатай бусад асуудлуудын талаар Төрийн банкны төлөөлөлтэй ярилцсан. Мөн тэрбээр Ажлын хэсгийн зүгээс бодлого, арга зүйн хувьд Төрийн банктай хамтран ажиллах боломжтойг дурдав хэмээн Ажлын хэсгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

13.4 сая хонинд цэцэг өвчний вакцин хийнэ DNN.mn

Нийслэл, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Төв аймгийн бүх сумын өвчлөмтгий хонь, хурга, Өмнөговь, Баянхонгор, Архангай, Булган, Говь-Алтай, Завхан аймгийн зарим сумын өвчлөмтгий хонь, хургыг хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт дархлаажуулалтад нийт 13,4 сая толгой мал хамруулахаар ажиллаж байна.

May be an image of map and text

2024 он гарснаас хойших яаралтай дархлаажуулалтад хамруулсан 4 сая толгой малын тарилгын үйлчилгээний хөлсийг орон нутагт шилжүүллээ.

Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад 99,692 толгой мал хамрагдаж, 52,2%-тай дархлаажуулалтын ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Нутгийн буян” группийн нэрэмжит 128 хүчит бөхийн барилдаан болно DNN.mn

Монгол улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан есдүгээр сарын 08-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг доорх линкээр орж, зааврын дагуу бүртгүүлнэ үү.

https://www.devjee.mn/t/bufVBV8eJ3H4MolYq7Eb

Тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай шагнал гардах бол гурван азтай үзэгч тодруулж тус бүр 1.000.000 төгрөг гардуулна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн ханш 61.50 төгрөгөөр чангарчээ DNN.mn

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны долоодугаар сард 3380. 86 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 61.50, өмнөх сарынхаас 0.25 төгрөгөөр чангарчээ.

Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 3663.85 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 139.49 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 23.84 төгрөгөөр суларсан байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг олж тогтоолоо DNN.mn

Цагдаагийн алба хаагчид бусдын тээврийн хэрэгслийг хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлддэг Б, А, М, Т, Н, Б нарын хоёр бүлэг этгээдүүдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Бүлэг этгээд нь “Prius”, “Harrier”, “Mark-II”, “Chaser”, “Honda fit” маркийн 17 тээврийн хэрэгслийг хулгайлжээ.

Иймд иргэн та өөрийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт эхэллээ DNN.mn

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхэллээ.

6.6 га газарт баригдах музейн барилга 45 мянга орчим хавтгай дөрвөлжин талбайтай, талбайн хэмжээгээрээ Ази тивийн улс орнуудын байгалийн музейн дунд долоодугаарт эрэмбэлэгдэх юм.

Өөрөөр хэлбэл Байгалийн түүхийн музей одоо түр байрлаж байгаа Лениний музейн барилгаас 13 дахин том гэсэн үг.

2019 онд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Их тэнгэрийн аманд баригдаж байгаад ажил нь зогссон “Зочид буудал, хурлын цогцолбор”-ын барилгын зориулалтыг өөрчилж, Байгалийн түүхийн музей болгох шийдвэр гаргасан юм.

Цар тахлын он жилүүдэд зураг төслийг өөрчлөх, гүйцэтгэсэн ажлыг хөрөнгөд бүртгэх, төлбөрийг нь шийдвэрлэх, гүйцэтгэгчийг шалгаруулах зэрэг ажил хийжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд оролцохдоо,  Засгийн газар, холбогдох яам, нийслэл, гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийллээ. Ард иргэдийн оюун санаанд томоохон хөрөнгө оруулалт болох музейн барилгын ажлыг товлосон хугацаанд нь, чанартай барьж ашиглалтад оруулахад онцгой анхаарахыг хүсэв.

Энэ музей шим ертөнц, хүн төрөлхтний үүсэл хөгжил, геологи, палеонтологи, газарзүй, биологийн төрөл зүйл, байгаль экологи, экосистемийн зүй тогтол, хувьсал өөрчлөлтийн тухай мэдлэг түгээн, байгалийн хуулиудыг хүүхэд багачуудад танин мэдүүлж, эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах, эх орноороо бахархах үзэл санааг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.

Мөн  бүс нутгийн болон олон улсын байгалийн шинжлэх ухааны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, судалгааны эх сурвалж, мэдлэгийн эх булаг болно гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Чингис хаан” үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, спорт цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлж байлаа. Цар тахал, эдийн засаг, геополитикийн хүндрэл, бэрхшээл тохиолдож байсан ч “Чингис хаан” үндэсний музей болон олон жил гацсан Үндэсний номын сангийн барилгын ажлыг гүйцээн, ашиглалтад оруулсан юм.

Эдгээр бүтээн байгуулалт нь монголчууд оюун ухаан, мэдлэг чадвар, хүч хөдөлмөр, хүсэл зориг, эрч хүчээ нэгтгэн хамтран ажиллавал ямар ч зүйлийг даван туулж, хийж бүтээж чаддаг гэдгийн нотолгоо болсныг Ерөнхийлөгч онцоллоо.

Ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Содон Номин констракшн” компани ажиллаж байна.

Музей 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно.

Байгалийн түүхийн музейн үндэс суурь 1924 онд тавигдаж, 1956 онд шинэчлэн байгуулагдсан түүхтэй. 1991 оноос Улсын төв музейн бүрэлдэхүүнээс гарч Байгалийн түүхийн музей болжээ.

Өдгөө тус музей сан хөмрөгтөө байгаа 12 мянга орчим байгалийн холбогдолтой үзмэр, эд өлгийн зүйлээс нийтэд толилуулж, байгалийн чиглэлээр бие даасан болон хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх тохиолдол хамгийн өндөр байна DNN.mn

Монгол Улсын хэмжээнд 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтэр, цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ.

Нийт тохиолдлын 337 буюу 64.4 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол, насны хувьд 216 буюу 41.3 хувийг 0-18 насныхан эзэлж байна.

Шалтгааны хувьд, скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх тохиолдол 92.9 хувийг эзэлж байгаа юм. Тухайлбал:

▪️ Скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -486 (92.9%)

▪️ Цахилгаан дугуйтай /сурон/ зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -20 (3.8%)

▪️ Мопедтой зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -17 (3.3%)

Мөн нийт тохиолдлын 124 буюу 49.9 хувийг скүүтэрээс унаж гэмтэх шалтгаан эзэлсэн бол, 5-14 насныхан өндөр хувьтай байна.

Скүүтэртэй зорчигч бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж гэмтэх тохиолдол 97 буюу 45.3 хувийг эзэлж буй бөгөөд ихэнх нь 15-24 насныхан байна.

Явган зорчигч скүүтэрт мөргүүлж гэмтэх тохиолдол нийт 19 бүртгэгдсэн бөгөөд 5-9 болон 50-54 насныхан өндөр хувийг эзэлж байна.

Цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтэл нийт 20 буюу 85 хувийг эзэлж байгаа бол, ихэнх нь 10-29 насныхан байна.

Мопедоос үүдэлтэй осол гэмтлийн тохиолдол нийт 17 бөгөөд 15-аас дээш насныхан дунд түгээмэл тохиолдож байна.

Скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл, 465 буюу 88.9 хувь нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар, скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн улмаас нийт 523 хүн яаралтай тусламж авсан бөгөөд үүний 25 (4.8%) нь хэвтэн эмчлүүлсэн байна.

Хэвтэн эмчлүүлэгсдийн 60 хувь нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн нь насанд хүрэгсэд байна. Эдгээрээс 22 (88%) нь мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд 40.9 хувь нь шуу ясны хугарал, 27.3 хувь нь шилбэний хугарал, 13.6 хувь нь дунд чөмөгний хугарлыг засаж бэхлэх мэс заслын тусламж авчээ гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

Есдүгээр сарын 8, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, есдүгээр сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.

Хур тунадас: Есдүгээр сарын 6-нд Алтайн уулархаг нутгаар, есдүгээр сарын 7-нд Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, есдүгээр сарын 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, есдүгээр сарын 9-нд Хэнтийн уулархаг нутгаар, есдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, есдүгээр сарын 13-нд нутгийн хойд хэсгээр, есдүгээр сарын 14-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр бороо, хугацааны сүүлээр уулаараа хур тунадас орно.

Салхи: Есдүгээр сарын 6-нд Монгол Алтайн уулсаар, есдүгээр сарын 7-нд нутгийн баруун хагаст, есдүгээр сарын 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр, есдүгээр сарын 9-нд говь, тал, хээрийн нутгаар, есдүгээр сарын 10-нд нутгийн зүүн хэсгээр, есдүгээр сарын 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Есдүгээр сарын 6, 7-нд ихэнх нутгаар, есдүгээр сарын 8-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч есдүгээр сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр сарын 9-нд зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Есдүгээр сарын 8-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Есдүгээр сарын 6, 7, 8-нд дулаахан шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

50 мВт хүчин чадалтай Батарей хуримтлуурын станц барих ажлыг эхлүүллээ DNN.mn

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан. Уг олон улсын тендерт гүйцэтгэгчээр “Энвижн Энержи” ХХК шалгарсан юм. Өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон “Энвижн Энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чэн нар Батарей хураагуурын станц байгуулах ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг ирэх сард ашиглалтад орно. Өнөөдөр “Энвижн Энержи” компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар 50 мВт хүчин чадалтай Батарей  хуримтлуурын станц барих ажил эхэлж байна. Батарей  хуримтлуурын станцыг ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна. Бөөрөлжүүтийн эхний блок болон Батарей станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг сэргээж чадна” гэлээ.

Батарей  хуримтлуурын станцыг Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцын баруун хойд талд 5 га талбайд барих юм. Тус батарей хуримтлуурын станц нь 50 мВт-хүчин чадалтай, 200 мВт.ц-ийн багтаамжтай, 50 Гц-ийн давтамжтай гурван фазтай байх бөгөөд 220/110/35 кВ-ын Багануур цахилгаан түгээх дэд станцад холбоно.

Батарей хураагуурын станц нь төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачаалал хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, системийг сэргээх зэрэг холбогдолтой юм.