Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байгааг Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон билээ.

Шинэ парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа дараах үндсэн чиглэлийг баримтлан ажиллана хэмээн УИХ-ын дарга тодотгосон. Хууль, эрх зүйн орчны Гурван төгөлдөржил нь нэгдүгээрт, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хоёрдугаарт, Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох, гуравдугаарт, Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болгох үйл ажиллагаа юм. Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүдээс санал авсны үндсэн дээр Улсын Их Хурлын даргын захирамжаар холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,  хэрэгжилтийг нь эрчимжүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгүүд байгуулагдаад байна. Ажлын хэсэг бүрд Улсын Их Хуралд суудалтай бүх намын төлөөллийг оролцуулав.

Ажлын хэсгүүдийн мэдээлэлтэй эндээс танилцана уу.

Ажлын хэсгийн захирамжууд

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ DNN.mn

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүд өнөөдөр (2024.09.10) хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн.

Түүнээс хойш 29 дэх жилдээ улс төрийн хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг ийнхүү хүндэтгэн тэмдэглэж байна. Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31400 гаруй иргэнийг цагаатгаад байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

09:00-19:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлаж байна DNN.mn

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх есдүгээр сарын хуваарийн мэдээллийг Улаанбаатар Цахилгаан түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээлсэн.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эхнэртээ гар хүрдэг “энгийн үзэгдэл” DNN.mn

Орон нутгаас ирсэн найз маань өөрийн суманд нь саяхан тун айхавтар хэрэг гарсныг сэтгэл зовнин ярив. Бага насны дөрвөн хүүхэдтэй айлын нөхөр эхнэрээ байнга зоддог. Зоддогийг нь сум даяараа мэддэг, жиг жуг ярьцгаадаг.

Нэг шөнө мөнөөх л гэр бүлийн хүчирхийлэл эхэлж, эмэгтэй хүний ёолох чимээнээр хөрш айлын залуу нь явж орсон. Эхнэр нь хүүхдийн суултуур тосчихсон цусаа гоожуулж суугааг хараад нөхрийг нь зэмлэхэд “Шөнө орой танихгүй эр хамгаалж орж ирдэг хэн бэ” гээд зодуур улам гаарсныг халаглан ярилаа. Бүсгүйн ар гэрт харж хамгаалах хүн цөөхөн. Үе үе нүүр нүдгүй хөх няц болчихсон явдаг байж. Тэр гэр бүлийн хүчирхийлэл үргэлжилсээр бүсгүй саяхан учир битүүлгээр хорвоогоос хальж, дөрвөн сартайгаас эхлээд зургаан нас хүртэлх дөрвөн жаахан хүүхэд өнчирч хоцорчээ. Сум даяараа бүсгүйг нөхрийнхөө гарт амь үрэгдчихлээ гэсэн яриа ч түгжээ.

Амиа алдаагүй, тахир дутуу болоогүй ч нөхрийнхөө байнгын зодуур, дарамтанд байдаг эмэгтэйчүүд суманд олон гэнэ. Тэр нь сумынхны хувьд бол байдаг л энгийн үзэгдэл мэтээр яриад өнгөрдөг хуучин сэдэв болжээ. Найз маань ч энэ “энгийн үзэгдэл”-ийн бас нэг хохирогч гэдгийг ярианаас нь анзаарав.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай асуудал манайдаа топ сэдэв. Үүнийг ярьдаггүй улстөрч, хүний эрхийн байгууллага ховор. Түүнийг дагаад төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, төсөв мөнгө хангалттай тавигдлаа л гэж дуулддаг. Гэтэл алслагдсан сум орон нутагт эхнэртээ гар хүрэх гэдэг “ энгийн үзэгдэл ” мэт хандлага өнөөдөр хүртэл арилаагүй, хүний амь үрэгдэж, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа нь анхааралтатахаар юм. Ядаж л суманд энэ төрлийн асуудлыг анхаарах тусгай төсөвтэй сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгээс эхлээд эмэгтэйчүүд и й н байгууллага, цагдаа гээд олон субьект бий дээ?!

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ DNN.mn

Ард Аюушийн өргөн чөлөөний гудамж буюу Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэх юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Самар түүх хугацааг наашлуулах боломжтой эсэхийг судлах үүрэг өгчээ DNN.mn

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын даваа гаригийн ээлжит шуурхай хуралдаан болов. Хуш модны самар түүх, бэлтгэхтэй холбоотой иргэдээс ирж буй санал, гомдол ихээр гарч байна.

Ойн дагалдах баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтоодог.

Тэгвэл зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самрын болц гүйцсэн нөхцөлд холбогдох зохицуулалтыг хийж, хугацааг наашлуулах боломжтой эсэх асуудлаар мэргэжлийн байгууллагууд болон иргэд, ААН-үүдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахыг  БОУАӨ-ийн сайд үүрэгджээ.

Categories
мэдээ спорт

“FIBA 3×3” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “FIBA 3×3 U23 World Cup 2024” тэмцээн нийслэл Улаанбаатар хотноо 9 сарын 11-15 өдрүүдэд зохион байгуулагдана.

Энэ удаагийн “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” манай улсад анх удаа болж буйгаараа онцлогтой. Сүхбаатарын талбайд болон тэмцээнд таван тивийн эрэгтэй, эмэгтэй шигшээ 40 баг оролцох юм.

Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Ө.Индра
  • Б.Ариунцэцэг
  • Ц.Болорцэцэг
  • Б.Энхтуул

Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • А.Азбаяр
  • Г.Болор-Эрдэнэ
  • Л.Авирмэд
  • С. Биндэрьяа
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Давааням: Хэвлэлүүд нэгдэж хар тамхитай нэр холбогдсон олны танил хүмүүсийг бойкот хийх хэрэгтэй DNN.mn

“Хуульч, өмгөөлөгч Ж.Даваанямтай хар тамхины гэмт хэргийн талаар ярилцлаа


Хар тамхины хэрэглээ монгол залуусын дунд өндөр байгаа талаар цагдаагийн байгууллага мэдээлдэг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд, сургуулийн сурагчид өртөж байгааг анхааруулж байна. Энэ чиглэлийн хууль зүйн туслалцаа үзүүлдэг хүний хувьд нөхцөл байдлын талаар хэрхэн үнэлдэг вэ?

-Цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээс үзэхэд, 2024 оны эхний таван сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 122 бүртгэгдсэн. Үүнээс 105 гэмт хэрэгт нь 18-35 насны залуус холбогдсон байна. Энэ бол цөөн хүн амтай манай улсын хувьд зайлшгүй анхаарах асуудал мөн. Иргэдийн дунд мөнгөтэй, чинээлэг айлын хүүхдүүд уг гэмт хэрэгт холбогддог байх гэсэн хэт өрөөсгөл ойлголт байдаг. Нийгмийн аль ч давхаргынхан хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэгч болох, үүнтэй холбоотой гэмт хэрэгт холбогдох болсон.

Мөн манай улсад бүртгэгдэж байгаа хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой хэргийг ихэнх хувь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй ургамал болон уг ургамлаар хийж бэлтгэсэн буюу “шавар” гэх нэршилтэй бодистой холбогддог. Гэхдээ манай улсын Эрүүгийн хуульд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн тохиолдолд хураагдсан бодисын хэмжээ хамааралгүй нэг грамм эсвэл 1000 грамм байсан ч ялгаагүй ижил ял оногдуулж байгааг анхаарах хэрэгтэй.

-Хэрэглээ залуужиж байгаа асуудалд эцэг эхчүүд юунд анхаарах вэ. Жишээ нь, хүүхдийнхээ гарыг анзаар, янз бүрээр тариа хийсэн ул мөр байгаа эсэхийг ажиглаарай гэж сэрэмжлүүлэх болсон. Хууль зүйн талаас та юуг сэрэмжлүүлэх вэ?

-Нэг кейс ярья л даа. Нэг хүүхэд арван жилийн сургуулиа дөнгөж төгсөөд жүжигчин болохоор урлагийн сургуульд ороод, хар тамхи анх хэрэглэж үзсэн байгаа юм. Эхэндээ найз нөхдөдөө байгаа өвсийг хэрэглэж эхэлсэн бол хэсэг хугацааны дараа өөрөө хэрэглэгч, худалдан авагч болж, гэртээ хадгалж байгаад Хар тамхитай тэмцэх газрын ажилтнуудад баригдсан. Тэгээд шүүхээр орж таван жилийн хугацаагаар тэнссэн. Эхэндээ хичээл, сургуультай холбоотой мөнгөний хэрэг гараад байна гэж худал хэлээд ар гэрээсээ бага мөнгө авч байгаад мөнгөн дүн нь ихсээд байхад ч эцэг эх нь анзаарахгүй өгсөөр байсан. Ингэж явсаар тэр залуу хар тамхинд донтож эхэлсэн. Хэдийгээр худалдаалах зорилгогүй хадгалах гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч, тэнсэх боломжтой байдаг ч шүүх ихэнх тохиолдолд хорих ял оногдуулах хандлагатай байдаг. Нэг ёсондоо хүнд гэмт хэрэг. Тиймээс эцэг эхчүүдийн хараа хяналт чухал. Таны хэлснээр өсвөр насны хүүхдүүдийг анхаарах, биед нь үзлэг хийх ёстой. Гэхдээ хар тамхи, мансууруулах бодисыг тарихгүйгээр сорох байдлаар хэрэглэдэг нь ноцтой асуудал. Нөгөөтэйгүүр, хар тамхи хэрэглэхэд багагүй нөлөө үзүүлж буй хүчин зүйлийн нэг нь гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үл хайхрах хүчирхийлэл ч үүнд хамаарч байдаг.

Тухайн хүүхдийн гэр бүлийн орчин хүүхдүүд нөлөөлөхийн зэрэгцээ, гэнэн томоогүй зан нь бусдыг даган дуурайх, буруу хүмүүст уруу татагдан мансууруулах бодис хэрэглэхэд хүргэдэг талтай.

Тэгэхээр дан ганц хүүхдэд хараа хяналт тавихаасаа гадна эцэг, эхчүүд өөрсдөдөө ч мөн анхаарал хандуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Мөн Эрүүгийн хуульд хар тамхины хэрэгт холбогдсон л бол 14 наснаас дээш хүүхэд эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан. Үүнийг эцэг, эхчүүд мэддэг байх шаардлагатай.

Хилээр хар тамхи оруулж ирэх нөхцөл байдлын талаар тодруулъя. Хилээр оруулж ирэх арга улам нарийсч байгаа гэдэг. Жишээ нь, саяхан гадны улсаас хүнд илгээмж илгээх замаар хар тамхи нэвтрүүлсэн хэрэг гарсан?

-Монгол болон аль ч улсын хилээр нэвтрэн гарахдаа хамгийн их анхаарах ёстой зүйл бол “хэзээ ч хэн нэгний гуйлтаар өөрөө үзэж шалгаагүй, шалгах боломжгүй эд зүйл авч явахгүй байх” ёстой. Зарим хүмүүс боож багласан эд зүйл гуйгаад өгчихдөг. Авч байгаа хүн нь тухайн хүндээ тусалж байна гэж бодоод түүнийг нь авч явахдаа хил дээр саатуулагдаж, улмаар ял шийтгэл хүлээсэн хүмүүс цөөнгүй бий. Ялангуяа БНХАУ-ын хил дээр саатуулагдаж тухайн улсад хорих ял эдэлж буй иргэд ч байдаг.

Учир нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Тиймээс нягтлаж, шалгахгүйгээр бусдын дайвар эд зүйл авч явахгүй байхыг үргэлж анхаарч байх нь зүйтэй.

Хар тамхины хэрэгт холбогдсон олны танил хүмүүс бий. Нийгмийн хариуцлагын хүрээнд тэдгээр хүмүүсийг олон нийтэд сурталчлах нь буруу. Гэтэл тэднийг сурталчилж ярилцлага нэвтрүүлэг хийж олон нийтэд түгээж байгаа зарим хэвлэл мэдээллийн х эрэгслийг хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Өсвөр насны хүүхдүүд, сургуулийн сурагчид уг гэмт хэрэгт холбогдож буй шалтгааны тухайд, тэдний даган дурайдаг олны танил уран бүтээлчид хар тамхийг ил болон далд хэлбэрээр сурталчилж, мөн өөрсдөө уг гэмт хэрэгт нэр холбогдож байгаа нь өсвөр насны хүүхдүүдэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзэх хүслийг тодорхой хэмжээгээр төрүүлж байна гэж хардаг. Тэгэхээр хар тамхи, түүний хэрэглээг сурталчилсан кино, дуу хөгжим, клип, контентийг хязгаарлах, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг холбогдох хууль тогтоомжид тодорхой тусгах нь зүйтэй болов уу. Хэдийгээр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан кино, дуу, дүрс бичлэгт хуурцаг, ном товхимол, хэвлэмэл зургийг нийтэд түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компьютерийн сүлжээг ашиглан сурталчлахыг хориг лоно” гэж заасан боловч Зөрчлийн тухай хуульд түүнийг сурталчилсан тохиолдолд хү лээлгэх хариуц лагын талаарх тодорхой зохицуулалт байхгүй.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэвлэн нийтлэх эрхийн асуудал яригдаж болох ч цаагуураа үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхуйц асуудал шүү дээ. Тиймээс хар тамхитай нэр холбогдсон олны танил хүмүүсийг бойкот хийх тал дээр хэвлэлүүд нэгдэх хэрэг тэй болов уу. Яг шууд хэвлэлийг боож хаах тухай ярих ярвигтай асуудал. Зарим хэвлэл мэдээллийн хэрэг сэл хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдож, олон нийтийн анхааралд өртөөд байгаа хүмүүсийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулах байдлаар олон нийтээс хандалт авахаар хичээж байгаа нөхцөл байдал ч бий. Гол нь тухайн хэвлэлийн ёс зүй, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг сайжруулах тал дээр анхаарсан нь, тэднийг уриалсан нь арай илүү үр дүнтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын нүхэн эвдрэлийг засварлалаа DNN.mn

Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 97.2-102 км хооронд хучилтын нүхэн эвдрэлийг засварласан байна.

Тодруулбал, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 97.2-102 км хооронд хучилтын нүхэн эвдрэлийг халуун асфальтбетоноор засварлах ажил хийгдсэн аж. Мөн ИТА-1, Даамал-1, ХАБЭА-н ажилтан-1, Замчин-6, жолооч-2, экскаватор-1, авто ачигч-1, өөрөө буулгагч-1, үйлчилгээний машин-3 гэсэн бүрэлдэхүүнтэй ажилласан талаар ЗТЯ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эмээлт”-д тэмээний ноос 1 кг нь 20.000 төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Эмээлт захын түүхий эдийн үнэ ханшийн /2024.09.10/ мэдээллийг хүргэж байна.

Ямааны арьс, өлөн хамт – 1000 төгрөг

Хонины нэхий, өлөн хамт – 3500 төгрөг

Хонины ноос 1 кг- 2000 төгрөг

Үхрийн шир- 5000 төгрөг

Адууны шир сүүлтэй-13.000 төгрөг

Адууны сүүл ширхэг нь- 10.000 төгрөг

Адууны дэл 1 кг – 3000 төгрөг

Адууны цагаан шир- 50.000 төгрөг

Сарлагийн шир сүүлтэй -20.000 төгрөг

Бухын шир-32.000 төгрөг

Сарлагийн хөөвөр 1 кг -27.000 төгрөг

Тэмээний ноос 1 кг -20.000 төгрөг байна.