Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Гадаа хүйтэрч эхэлсэнтэй холбоотой айл өрхийн гишүүд угаарын хийд хордох, цаашлаад амь насаараа хохирол эрсдэл нэмэгддэг.

Өчигдөр буюу есдүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт бага насны хүүхэд, гэр бүлийн 2 гишүүний хамт угаартсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авсан байна.

Иймд иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэе.

1. Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх

2. Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх

3. Хүйтний эрч чангарахаас өмнө яндангаа хөөлөх (яг одоо)

4. Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсний савыг тогтмол цэвэрлэх

5. Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх, дохиоллыг салгаж унтраахгүй байх

6. Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байх

7. Хүүхдийг гэрт үлдээх үедээ зуух, пийшинг шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх

8. Галлагаа хийсэн бол янданг сугалж өрхөө бүтээхгүй байх зэргээр мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ҮЕД АНХНЫ ТУСЛАМЖ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ

1.Угаартай орчноос яаралтай гаргах

2.Унтуулахгүй байх

3. Ам, хамар, залгиурыг чөлөөлж, цэвэрлэх (шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх)

4. Эмчид яаралтай хандахыг зөвлөе.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 11 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна DNN.mn

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 11 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна.

Ард аюушийн өргөн чөлөөний авто замыг хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийхтэй холбоотойгоор 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 24:00 цагаас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05:00 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 11 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.

Тодруулбал: Баруун талын зорчих хэсгийг 2024оны 09 дүгээр сарын 13-ны 24:00 цагаас 2024 оны 09 дүгээр сарын 14-ний 23:00 цагийн хооронд

Зүүн талын зорчих хэсгийг 2024оны 09 дүгээр сарын 14-ний 23:00 цагаас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны 05:00 цаг хүртэл тус тус хэсэгчлэн хаах тул нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

  • Ч:18а “3,4-р хороолол – 6-р бичил хороолол – Ард кино театр – ТЭЦ 3 /баруун тойрог/”
  • Ч:18б “3,4-р хороолол – 6-р бичил хороолол – ТЭЦ 3 – Цэцэг төв /зүүн тойрог/”
  • Ч:20а Баянхошуу – 3,4-р хороолол – Өнөр хороолол /араар/ – Геологийн төв лаборатори
  • Ч:20б Баянхошуу – Геологийн төв лаборатори – Өнөр хороолол – 3,4-р хороолол
  • Ч:38 “ХМК – Саппоро – 3,4-р хороолол – Хайлааст”
  • М:4 Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад
  • Ч:4 “5 шар – 3,4-р хороолол – Сансарын тойрог”
  • Ч:42 “Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан”
  • Ч:49 “1-р хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худалдааны төв”
  • Ч:73 “Зунжин худалдааны төв – ТЭЦ 4”
  • Ч:76 “Архивын ерөнхий газар-Яармагийн гүүр-3,4-р хороолол”
+10
6 shares
Like

 

Comment
Share

Categories
мэдээ нийгэм

Метроны төсөлд 600 мэргэжилтэн бэлтгэх гурван талт санамж бичиг байгууллаа DNN.mn

НЗДТГ, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль /ШУТИС/ болон “Духуа инженеринг” ХК нар хүний нөөц бэлтгэх чиглэлд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, ШУТИС-ын Ректор, Доктор (Ph.D), профессор Т.Намнан болон “Духуа инженеринг” ХК-ийн Тээврийн салбарын Ерөнхий захирал Чон Су Дун нар гарын үсэг зурав.

Санамж бичиг байгуулснаар нийслэл Улаанбаатар хотод “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийн шаардлагатай боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Монгол Улс, БНСУ хооронд хамтарсан боловсролын тогтолцоог бий болгох, сургалтын системийг нэвтрүүлнэ. Тодруулбал, хамтарсан зэрэг олгох болон хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах, багшлах боловсон хүчин бэлтгэх, “Духуа инженеринг” ХК-д дадлага хийх зэрэг чухал ач холбогдолтой.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метроны төслийг хэрэгжүүлэхэд 600 гаруй инженер техникийн ажилчид нэн шаардлагатай. Энэ хүрээнд 2030 онд метроны төсөл ашиглалтад ороход уг төслийг авч явах боловсон хүчний багаа бүрдүүлэх зорилгоор ШУТИС-д хоёр жил, БНСУ-д хоёр жил суралцуулах 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. ШУТИС нь 2000 гаруй багш ажилтантай бөгөөд 1000 гаруй нь докторын зэрэгтэй эрдэмтэн, судлаачид байна. Цаашид томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд Засгийн газар хооронд гэрээ хийх хэлэлцээрийн шатанд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд зөвхөн гаднын баг гэхээсээ илүүтэй манай улсын инженерийн чиглэлийн их, дээд сургуулиудад ажиллаж буй дотоод боловсон хүчин болох эрдэмтэн, багш, судлаачдыг оруулах нь зүйтэй гэдэг нь эл төсөл дээр ч харагдаж байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар 1185 тээврийн хэрэгсэл үйлчилж байна DNN.mn

Есдүгээр сарын 12-ны өдрийн 09:00 цагийн байдлаар 1185 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Он гарсаар 68.6 мянган суудлын автомашин импортолжээ DNN.mn

Он гарсаар эхний долдугаар сарын байдлаар 68.6 мянган суудлын автомашин импортолжээ.

Автомашины импорт өсөхөд аймаг, сумдын тэгш ой, 100 жилийн баяр наадам нөлөөлжээ. Мөн орон нутаг руу зорчих хөдөлгөөнтэй холбоотой автобензиний импорт 310 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 46 хувиар өссөн байна. Суудлын автомашины импорт 2022 онд 65.6 мянга байсан бол 2023 онд 73.6 мянга болж нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн хоёрдугаар шатны бүртгэл дуусахад гурав хоног үлдлээ DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн хоёрдугаар шатны бүртгэл 2024 оны есдүгээр сарын 5-ны өдрөөс 2024 оны есдүгээр сарын 15-ны 17:00 цаг хүртэл И-Монголиа системээр дамжуулан цахимаар хүлээн авч байна.

2024 оны есдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 6,988 хүүхдийн хүсэлт иржээ. Үүнд:

  • Багануур дүүрэг – нийт 213
  • Багахангай дүүрэг – нийт 28
  • Баянгол дүүрэг – нийт 920
  • Баянзүрх дүүрэг – нийт 1,823
  • Налайх дүүрэг – нийт 1606
  • Сонгинохайрхан дүүрэг – нийт 1,241
  • Сүхбаатар дүүрэг – нийт 732
  • Хан-Уул дүүрэг – нийт 1,400
  • Чингэлтэй дүүрэг – нийт 465 хүүхдийн хүсэлт бүртгэгдсэн байна.

Энэ удаагийн бүртгэлд цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд болон нэгдүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид, түр оршин сууж буй иргэд хүсэлтээ цахимаар илгээн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой.

Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил DNN.mn

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан зарим байршилд цахилгаан хэсэгчлэн хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүрэг болон Төв аймагт цахилгаан хэсэгчлэн хязгаарлахаар төлөвлөжээ.

Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгаан хэсэгчлэн хязгаарлана

Categories
мэдээ нийгэм

Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг шинэчилнэ DNN.mn

Нийслэлийн авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг маргааш 23:00 цагаас ирэх даваа гаригийн 06:00 цаг хүртэл хааж /2024.09.13-16/ шинэчлэх юм байна.

Энэ хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

“Ногоон технологи-2024” өдөрлөг есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд болно DNN.mn

, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран “Ногоон технологи-2024” өдөрлөгийг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй. Уг өдөрлөг нь байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглаж, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, амьдралын зүй зохистой хэрэглээ, хандлагыг бий болгох зорилготой.

Мөн өдөрлөгийн хүрээнд гэр хорооллын айл, өрхүүдийн агаарын чанарыг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, байшингийн дулаан алдагдлыг багасгаж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, дулаалгын ач холбогдлын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх юм.

Categories
мэдээ нийгэм

Төрд учруулсан 238 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болжээ DNN.mn

Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд улсын төсөвт учирсан 238.9 сая төгрөгийн хохирлыг холбогдох иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсчээ.

Тодруулбал, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой 118.8 сая төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 101.5 сая төгрөг, эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 18.5 сая төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлүүлэхээр иргэний шүүхэд  нэхэмжлэл гаргаж, хуулийн дагуу шийдвэрлүүлсэн байна.

Тус прокурорын газраас 2023 онд төрд учирсан 327 сая төгрөгийг холбогдох иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлж байжээ.