Categories
мэдээ нийгэм

Дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 10-нд нээнэ DNN.mn

Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна.

Уг авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 10-нд нээх юм. Гүйцэтгэгчээр “Борхойн зам” ХХК ажиллаж байгаа бөгөөд иргэдийн зорчдог гол зам тул эгнээ бүрээр нь зам хаан, авто зам тавих ажлыг хийнэ. Мөн борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах, авто замын дэргэдэх хөвөөг өнгөн хучилттай зэрэгцүүлж хийсний дараа нэг метр өргөнтэй явган хүний зам барина.

 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний номын сан өвлийн цагийн хуваарьт шилжлээ DNN.mn

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн үйл ажиллагаа есдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжин хоёр ээлжээр ажиллаж эхэллээ.

Өвлийн цагийн хуваариар Төв болон Салбар номын сангууд Даваа-Баасан гарагт 09:00-20:00 цаг, Бямба, Ням гарагт 09:00-17:00 цагийн хооронд ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

1100 тонн улаанбуудай арилжлаа DNN.mn

Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод зохион байгуулагдсан “Улаанбуудайн арилжаа”-гаар 2-р зэрэглэлийн 1100 тонн улаанбуудайг арилжлаа.

Улаанбуудайн арилжаа нь тариаланч, гурилын үйлдвэрүүдийг холбох, чанартай улаанбуудайг арилжих, зах зээлийн бодит үнээр худалдан борлуулах, авах, далд эдийн засгийг ил болгох ач холбогдолтой юм.

Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд Жадамбын Энхбаяр, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөдөө аж ахуйн биржийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цогтсаран болон бусад албаныхан оролцож, Хүнсний улаанбуудайг цаашид биржээр дамжуулан арилжих нөхцөлийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг асуудлыг хэлэлцлээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна DNN.mn

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас есөн дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай хүнсний худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд энэ сарын 3-ны өдрөөс хяналт шалгалт хийж буй. Өнөөдрийн байдлаар шалгалтад 206 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан бөгөөд 39 зөрчил илрүүллээ. Тодруулбал, хадгалах хугацаа дууссан хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдаалсан 5 иргэний  8 нэр төрлийн 108 ширхэг  хүнсний бүтээгдэхүүнийг хурааж,  7 аж ахуйн нэгж, иргэнд 5,200,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс ил задгай хүнсний худалдаа эрхэлж буй 3 иргэний үйл ажиллагааг зогсоосон байна.

Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүн болон төмс, хүнсний ногооны 18 нэр төрлийн  дээж авч Стандарт хэмжил зүйн газрын харьяа хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хорио цээр болон пестицидийн үлдэгдэл, нитрат тодорхойлохоор шинжилгээнд хамруулаад байна. Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллах талаар  23 аж ахуйн нэгж, иргэнд  хугацаатай албан шаардлага хүргүүлээд байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэн А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр өндөг шиджээ DNN.mn

Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгөх үеэр Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд руу өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийлжээ.

“Үнэн ба Зөв нам”-ын дарга А.Отгонбаатар “45 хоног бэлдсэн багш нараа өөрийнхөө хувийн сургуульд багшлуул. Багш нарын дутагдал уг сууриндаа байгаа юм.  Та гурван намын янханчлал, МАН-ын дор сайд болчхоод багш нарынхаа цалинг нэмье гэж Л.Оюун-Эрдэнэд хэлж чадахгүй байна.

Улс орныг сүйрүүл гэвэл боловсролын салбарыг нь сүйрүүл гэж хэлдэг юм. Та нар боловсролын чанарыг нэмэгдүүлж байгаа гээд 45 хоногийн курсээр багш бэлдэх гэж байгаа чинь шийдэх асуудал юм уу” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар DNN.mn

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалт, 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсгийг тус тус үндэслэн “Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Дээд боловсролтой байх
  2. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх
  3. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх
  4. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
  5. Санхүүгийн зах зээл дээр гурваас (3) доошгүй жил ажилласан туршлагатай, энэ чиглэлээр мэргэшсэн
  6. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд болон банк, даатгал, бусад санхүүгийн компанид зөрчлийн улмаас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үед нь удирдлагад нь ажиллаж байсан бөгөөд зөвшөөрөл хүчингүй болсноос хойш гурван (3) жил өнгөрсөн байх
  7. Санхүү, үнэт цаасны зах зээлд гаргасан зөрчлийн улмаас захиргааны хариуцлага хүлээснээс хойш нэг (1) жил өнгөрсөн байх
  8. Тухайн компани болон түүний холбогдох этгээдэд ажил албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд эрхэлж байгаагүй
  9. Бизнесийн харилцаатай компанийн толгой эсхүл охин, хараат компанийн ажилтан, албан тушаалтан биш байх
  10. Хугацаа хэтэрсэн болон шүүхийн шийдвэртэй өр төлбөргүй байх
  11. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх)
  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл)
  4. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  5. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар
  7. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  8. Цагдаагийн тодорхойлолт

Дээрх сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цаг хүртэл “Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн info@ubim.mn цахим хаягаар болон компанийн байранд хүлээн авна.

Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй зөвхөн холбоо барина.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж,

Үнэн сонины байр, 3 давхар Утас: 7717-1414

 

 

“Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймгийн Баянлиг суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Баянхонгор аймгийн Баянлиг суманд өчигдөр газар хөдөлжээ.

Тодруулбал, сумын төвөөс зүүн зүгт 54 км-ын зайтай газарт өчигдөр 13:35:28 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Бэртэж гэмтсэн хүн болон учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн долоо хоногт чиглэлийн тээврийн хэрэгслийн буюу I эгнээгээр зорчсон 51 мянга гаруй зөрчил бүртгэгджээ DNN.mn

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу энэ сарын 9-13-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа.

Тодруулбал,

  • Хурд хэтрүүлсэн – 830;
  • Үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй – 825;
  • Гэрлэн дохио зөрчсөн – 299;
  • Ачилтын торгууль – 1542;
  • “E-Police” аппликейшнаар ирүүлсэн зөрчил – 3004;
  • Автобусны буюу 1-р эгнээгээр зорчсон – 51,144;
  • Түр болон удаан зогсох хориотой газар зогссон – 3448 зөрчил бүртгэгдсэн байна.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нарантуул” захын зүүн хойно цагдаагийн пост ажиллаж эхэллээ DNN.mn

“Нарантуул” захын зүүн хойно байрлах иргэдийн ярьж заншсанаар “Мангасын ам” нь захаас зүүн хойш гардаг ганц гарц бөгөөд архидан согтуурах, тэнэмэл иргэд ихтэй, орчны нөхцөл байдал хүнд байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр Хотын дарга Х.Нямбаатар энэ сарын 7-нд тус байршилд очиж ажилласан. Ажлын үр дүнд өнөөдөр тус байршилд цагдаагийн пост ажиллаж эхэллээ. Мөн орчны нөхцөл байдлыг сайжруулсан байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” захын зүүн хойно бид ажиллаж байна. Есдүгээр сарын 7-нд Хотын дарга энд ирж ажиллахдаа иргэдийн тав тух, аюулгүй байдлыг алдагдуулсан хэсэгт хэв журмыг сахиулах үүрэг өгсөн. Үүний дагуу нийслэлийн Цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас цагдаагийн постыг богино хугацаанд барьж, орчны байдлыг аюулгүй бөгөөд эмх цэгцтэй болгосон байна. Эмх цэгцтэй, хэв журамтай, аюулгүй хот байлгахын төлөө хотын зүгээс үргэлжлүүлэн ажлууд төлөвлөж байгаа” хэмээлээ.

Харин “Мангасын ам”-ын орчмын нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Энэхүү цагдаагийн пост нь нэмэх болон хасах 50 хэмд дулаанаа бүрэн барих боломжтой зөөврийн сууц юм. Нийслэлийн Засаг даргаас богино хугацаанд хөрөнгийг шийдэж өглөө. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ынхан орчныг тохижуулах, ойр орчмын том хашаануудыг зөөвөрлөх хөрөнгийг шийдвэрлэж богино хугацаанд үр дүнтэй ажлуудыг хийлээ. Энэ хавийн нөхцөл маш хүнд. “Нарантуул” захаас зүүн хойш гардаг ганц гарц бөгөөд явган хүний зорчих хөдөлгөөн автомашинтай хамт явдаг учраас түгжрэл ихтэй. Ойр орчимд архидан согтуурах болон тэнэмэл хүмүүс олноор ирдэг. Үүнийг дүгнэж үзээд Баянзүрх дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газраас зохион байгуулалтын арга хэмжээ авч, 30 гаруй хүнийг Гачууртад эмчилгээнд хамрууллаа. Цаашид ч ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Энд ажиллах найман албан хаагчийг томилсон. Эдгээр арга хэмжээний үр дүнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Мөн орчны аюулгүй байдалд анхаарахын тулд камержуулах ажлуудыг хийж шаардлага бий. Гэхдээ үүнийг төр дангаараа хийх бус “Нарантуул” зах нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилга гаргаж хамтарч ажиллана гэж найдаж байна” гэв.

Иргэдийн зүгээс олон жил хүнд нөхцөл байдалтай байсан газар ийнхүү цагдаагийн пост байгуулж, орчныг тохижуулсанд талархалтай хандаж буйг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Нэмэхбаатар хэллээ. Түүнчлэн “Мангасын ам”-наас зүүн тийш чиглэлтэй замын нөхцөл байдлыг сайжруулахын тулд замын трассыг баталсан. Удахгүй газар чөлөөлнө. Дахин төлөвлөлт нэрийдлээр барьсан стандартын бус замбараагүй барилгуудыг ойрын хугацаанд цэгцлэх ажлыг эхлүүлсэн тухай нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул хэлсэн юм.

Categories
гадаад мэдээ

Кир Стармер: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр энэ асуудал яригдана DNN.mn

Вашингтонд болсон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер нарын хэлэлцээний дараа Украинд Оросын нутаг дэвсгэрийн гүнд барууны пуужингийн цохилт өгөх зөвшөөрлийн талаар ямар нэгэн мэдэгдэл гаргасангүй. Цагаан ордны цахим хуудсанд “АНУ, Их Британийн удирдагчид Иран болон Хойд Солонгос Орост “үхлийн зэвсэг” нийлүүлж, БНХАУ Оросын батлан хамгаалах аж үйлдвэрийн баазыг дэмжиж байгаад гүнээ санаа зовж буйгаа илэрхийлэв. Мөн Израилийн аюулгүй байдлын төлөө тууштай ажиллахаа дахин нотолсон бөгөөд барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлж, Газын зурваст үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх боломжийг олгох, гал зогсоох яаралтай шаардлага болон энгийн иргэдийг хамгаалахын тулд Израилийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Байден, Стармер нар мөн Улаан тэнгис дэх худалдааны хөлөг онгоцууд руу Ираны дэмжлэгтэй хутичууд халдлага үйлдсэнийг буруушаав. Эцэст нь Стармер, Байден нар аюулгүй байдлын AU­KUS холбоо болон хоёр улсын технологийн хамтын ажиллагаа, тэр дундаа ногоон эрчим хүч рүү шилжих талаар ярилцав” гэж мэдээлжээ. Мөн хоёр улсын тэргүүний хэлэлцээний дараа Цагаан ордон товч мэдэгдэл хийж, уулзалтаар “Хоёр тал Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалж байгаа Украиныг гуйвшгүй дэмжиж байгаагаа дахин нотолсон” гэж мэдэгдэв.

Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер Вашингтон руу нисэж явах замдаа онгоцонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Украин болон Ойрхи Дорнодод чухал үйл явдлууд ойрын ирээдүйд болохтой холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгчтэй тактикийн хэд, хэдэн шийдвэр гаргах шаардлагатай байна. Би эдгээр тактикийн шийдвэрийг стратегийн хүрээнд гаргахыг үнэхээр хүсч байна” гэж хэлж байсан билээ. Иймээс уулзалтын дараа сэтгүүлчид Стармераас Жо Байденыг ятгаж чадсан эсэхийг асуухад тэрээр “Украин, Ойрхи Дорнод, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг зэрэг хэд хэдэн чиглэлээр урт, үр дүнтэй хэлэлцсэн. Байдентай хийсэн яриа нь тактикийн бус стратегийн шинжтэй байсан бөгөөд ямар нэгэн тодорхой шийдвэрийн тухай бид яриагүй. Хэдхэн хоногийн дараа болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр энэ асуудал төдийгүй бусад чухал асуудлууд илүү өргөн хүрээнд яригдаж шийдвэрлэгдэнэ” гэж хариулав. Энэ нь Их Британийн ерөнхий сайд илүү ноцтой буюу ОХУ-ыг НҮБ-ын гишүүнчлэлээс биш юм гэхэд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнчлэлээс хасах гэж байна гэдгийг зарлаж буй явдал юм. Учир нь энэхүү уулзалтын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми нар Киевт айлчилж Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулган, тус байгууллагын дүрмийг өөрчлөх асуудлаар санал солилцсон юм. Мөн өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүх гишүүдийн хуралдаан болж Украины дайны асуудлыг авч хэлэлцэн, ОХУ-ын явуулж буй үйл ажиллагааг зад шүүмжилсэн билээ.

Вашингтонд болсон Стармер, Байден нарын яриа хэлэлцээний өмнөхөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Оросын нутгийн гүнд барууны зэвсгийг ашиглах нь барууны орнууд дайнд шууд оролцоно гэсэн үг. Учир нь Украин барууны алсын тусгалын зэвсгийг бие даан ашиглах чадваргүй” гэж хэлсэн билээ. Харин АНУ-ын Төрийн департамент ОХУ-ын ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдлийг “шинэ биш зүйл” гээд “Бид түүний хэлсэн бүх зүйлийг анхааралтай ажиглаж байдаг” гэж мэдэгдсэн юм. Мөн Их Британийн цэргийн шинжээч Жастин Крамп ВВС-д өгсөн ярилцлагадаа “Оросын ерөнхийлөгч Их Британийн шинэ засгийн газар болон АНУ-ын суудлаа хүлээлгэн өгөх гэж байгаа ерөнхийлөгчийн засаг захиргааг шалгаж, “хэр хол явах”-ыг нь ажиглаж байгаа хэрэг. Үнэндээ бол Орос улс аль хэдийнэ Их Британийн дайснуудаас зэвсэг нийлүүлж, НАТО-гийн гишүүдийн ашиг сонирхлын эсрэг тагнуул, хорлон сүйтгэх, кибер, мэдээлэл болон сансрын ажиллагаа зэрэг “идэвхтэй шийдвэрүүд”-ийг аль хэдийнэ гарган хэрэгжүүлж байгаа билээ. Иймээс барууны улсуудын эдгээр бүх алхмууд нь баруун болон Оросын асуудлыг улам “хурцатгаж” магадгүй юм. Гэвч Орос улсын хувьд НАТО-тай халз тулж, эсэргүүцэх ямар ч боломж байхгүй” гэж хэлжээ. Үнэхээр ч өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен “Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа RT телевиз хуурамч суртал ухуулга, ташаа мэдээлэл тараагаад зогсохгүй бусад улс орны дотоод улс төрийн үйл явцад хөндлөнгөөс оролцох далд явуулга хийж байна. Жишээ нь, АНУ-д өрнөж буй улс төрийн үйл явц төдийгүй Молдов улсад ирэх аравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож, хуурамч платформууд болох “Red” болон “Afri­can Stream”-ыг ашиглаж хүчирхийлэл, үймээн самуун дэгдээхийг оролдож байна” гэж буруутгасан юм. Мөн Европын холбооны Гадаад бодлогын албаны албан ёсны төлөөлөгч Питер Стано “Оросын ерөнхийлөгч ийм “буруу” тайлбар байнга хийдэг. Путин Украины эсрэг хууль бус түрэмгийллээ үргэлжлүүлж, улмаар дэлхийн ардчилсан улсуудад аюул учруулж байгаа цагт түүний алдаатай мэдэгдэл бидний байр суурийг өөрчлөхгүй. Европын холбооны Гадаад харилцааны зөвлөлийн сүүлчийн хурлаар холбооны гишүүн улс бүр өөрийн аюулгүй байдлын ашиг сонирхолд тулгуурлан энэ шийдвэрийг бие даан гаргах эрхтэй гэж үзсэн” гэж мэдэгдэв.

Мөн НАТО-гийн Цэргийн Хорооны тэргүүн Роб Бауэр “Олон улсын Зэвсэгт мөргөлдөөний хууль, журмын дагуу аль ч улс орон өөрийгөө хамгаалах эрхтэй бөгөөд энэ эрх нь зөвхөн өөрийн улсын хилээр хязгаарлагдахгүй. Цэргийн зорилго бол дайсны хүчийг цохиж, фронтод түүний түлш, зэвсэг, хангамжийн ложистикийг сулруулах явдал. Иймээс Украин барууны алсын тусгалын зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх нь зөв үйлдэл учир эвслийн гишүүд тус бүрдээ энэ асуудлаар бие даан шийдвэр гаргах бүрэн эрхтэй” гэж хэлсэн бол АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан уг уулзалтын дараа сэтгүүлчдэд “Үнэндээ энэ бол улс төрийн хүсэл зоригийн асуудал биш. Харин хэцүү, төвөгтэй ложистикийг яаж зөв зохицуулах тухай асуудал юм. Иймээс энэ асуудал удахгүй болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр эцэслэн шийдэгдэнэ” гэж мэдэгджээ.