Салаа замын уулзвар дээр зогсож буй Монгол
Гэнэт
идэх гэдсэнд халтай шиг гэнэт баяжих ч халтай
гэдгийг уул уурхайгаасаа хүртэх хэдэн төгрөгнийхөө
барааг хараад талаар нэг цацах гэж байгаа
бидэнд сурах юм их байна. Газар доорхи баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулж,
ашиглаж хүртэж чаддаг Канад улсын хувьд үнэхээр арвин их туршлага хуримтлуулсан ч
өмнө туулсан замаа тийм ч төгс биш алдаа
оноо их байсан гэж өөрсдөө ярьж байна лээ.
Ашигт малтмал ихтэй уулсынхаа дунд
хөгжлийг бий болгосон тэд ирээдүйгээ бодсон уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр анхаарах
хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Канад улсын уул уурхайн салбарын үйл ажиллагаатай танилцахаар
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Ж.Энхбаяр,
зарим яамдын газрын дарга, сэтгүүлчдийн хамт тус улсад ажиллаад ирэв.
Сонголтгүйгээр заяагдсан мөнхийн хоёр хөршөөсөө гадна гуравдагч хөршийн тухай ярьдаг
бид тэдэнтэй хамтарч хөгжлийн олон арга замаас
нь суралцах боломж байна. Хойшоо харахаараа
Орос, урагшаа харахаараа Хятадаас өөрийг харахгүй бүгдийг тэднээс хамааралтай мэт
сэтгэж ирснээ ардаа орхих болжээ. Холын Канад
нэгэнт ойрхон байна. Цаг уур, байгалийн нөөц
баялаг, өргөн уудам нутагтай эдийн засагт нь хөдөө аж ахуй, уул уурхай голлох нөлөөтэй
зэрэг нь манайхтай адил юм. Манайд хөрөнгө
оруулалтаараа тэргүүлдэг Канад улс уул уурхайнхаа
талаар хамгийн түрүүнд бахархан ярьдаг зүйл нь нийгмийн харицулага. Хэрэв нийгмийн хариуцлага алдаад байвал Канадын
Засгийн газарт хов хүргэж болох гэнэ. Нийгмийн
хариуцлагын асуудлыг хуульчилсан болохоор
Оюу толгойн гэрээг хийсэн Айвенхоу майнзтай элдэв хэрүүл эндээ хийж байснаас болохгүй юм хийгээд байвал нутаг руу нь ховлочихвол асуудлыг
манай шүүхээс хурдан шийдчих магадлал өндөртэй
юм билээ. Эдний уул уурхайг дагасан мөнхийн
сэдэв бол байгаль орчин. Байгаль орчинд анхаарлаа хандуулдаг улс учраас байгаль орчинд
халгүй технологи нэвтрүүлэхийг энэ тэргүүнд зорьдог аж. Тиймээс ч мөнгөн ус хэрэглэхгүй алт угаах шинэ
технологи удахгүй нэвтрүүлэх гэж байгаа юм билээ. Канадын уул уурхайн салбарынхан Монгол Улсыг хөгжлийнхөө салаа замын уулзвар дээр зогсож байна гэж дүгнэв.
Тэд “нинжа” нараа хүлээн зөвшөөрчээ
Нөгөө манайхны ад үзээд байдаг улаан гараараа
уул нүхэлж алт ухаад багаа “нинжа” нар ч
энд байх юм. Тэдэндэ зориулж хорь гаруй хууль гаргажээ. Энд уул уурхай ашигт малтмал
ярихын зэрэгцээ хүний эрхийн асуудал сөхөгдөөд ирдэг. Үүнийг яавч орхигдуулж болохгүй
нь. Тиймээс тэд хүнийхээ чадамжийг дээшлүүлэх тал дээр монголчууд ажиллах хэрэгтэй
гэж ярина лээ. Учир нь Монголд баян боловсролтой хэсэг байхад нөгөө хэсэг нь хэт
ядуу зүдүү байна гэв. Дэлхийд хаа сайгүй гар аргаар алт олборлодог “нинжа” нар байдаг болохоор
тэднийг хөөж тууж болиулах гэхээсээ илүүтэй татвар төлдөг хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог нь бий болгоод өгчихвөл
дээр юм шиг байна. Энд “нинжа” нарынхаа олсон алтыг төр нь худалдаж авдаг. Харин
Канадын уул уурхайнхан манай “нинжа” нарыг ажилч хичээнгүйг “Танай нинжа нар бүхэл бүтэн уулыг гараараа ухаад алт олборлоод байхгүй болгочихсон гээ биз дээ”
хэмээн хошигноно лээ. Гайхаж асуугаад байгааг
бодоход гайгүй нинжа нартай юм байна даа гэж бодмоор.
Нинжагаас гадна хүний, манай ялгаагүй юм бас байнаа. Уул уурхайн
боловсон хүчин бэлтгэдэг гол төв болох Бритиш
Колумбиа муж нэг асуудал шийдэж чадахгүй нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа. Энэ
нь манайхтай адил санагдав. Боловсруулах үйлдвэр барихаар яриад хууль гаргах гэсэн
ч шийдэж чадахгүй байгааг уул уурхайн томоохон мэргэжилтнүүд ярьж байна лээ. Сүүлийн хэдэн жил энэ тухай яриад л бас л улс
төр нь болж өгдөггүй гэнэ. Боловсруулах үйлдвэр бариад тэр нь төрийн өмч байх
юм бол ашигт малтмалын үнэ ханш, хэмжээг хянах боломжтой болдог төдийгүй
хууль бусаар хил давуулах явдлыг хянах боломжтой. Байгаль
орчин, орон нутгийн иргэдийн нийгмийн халамжийн асуудалд болгоомжтой хандах хэрэгтэйг
уулзсан хүмүүс сануулж байв. Энэ туршлагаар бол өмнөговьчууд байгалийн баялагийнхаа
ачаар толгой өвтгөхгүй амьдраад байх нь тодорхой.
Бритиш Колумбийн их сургуульд арав гаруй монгол оюутан суралцдаг бөгөөд уул уурхайн чиглэлээр суралцаж
буй оюутнууд бий гэнэ. Эднийх хичээлдээ байнга
сууж суралцахаас гадна онлайн хэлбэрээр сургадаг аж. Онлайн хичээлийнх нь нэгийг
монгол хэлээр заадаг юм байна. Бороо гоулдын
хүсэлтээр ийнхүү дөрвөн жил энэ хичээлийг
зааж байгаа гэнэ. Энэ сургууль уул уурхайн салбартаа их нөлөөтэй бөгөөд манай улстай
хамын ажиллагаагаа бэхжүүлэх, Засгийн газартай хамтран ажиллах сонирхол их байгаа
гэдгээ илэрхийлсэн юм. Одоогоор Техникийн
их сургуультай хамтран ажилладаг юм байна. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүдээс
Монголд ирж судалгаа шинжилгээний ажил хийж байсан хүн олон байдаг аж.
Нийгмийн халамжийн чиглэлээр анхаарал хандуулдаг Канад улс байгалийн
нөөцөөсөө олсон ашгаа зүгээр нэг тараагаад өгчихдөггүй ч 2004 онд Альберто мужийн
төсөв нь хэтийдээд илүү гарсан их мөнгөнөөсөө иргэн тус бүрт 400 ам.доллар өгч байсан
гэнэ. Гэхдээ ингэж зүгээр мөнгө тараахыг тийм зөв зүйл гэж үздэггүй юм байна. Тус муж гурван сая хүн амтай, жилийн төсөв нь гурван зуун тэрбум ам.доллар.
Манай хүн тоо энэ мужийнхтай адил ч жилийн
төсөв нь таван тэрбум ам.доллар байдгийг бас бодууштай санагдсан.
Чөлөөт худалдааны асуудлаар нааштай хандлаа
Канадын алдарт Торонтогийн биржээр зочлов. Бүртгэлтэй
уул уурхайн компанийнхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг Айвенхоу майнзтай Оюу толгойн гэрээ байгуулснаас
хойш хоёрхон хувьтай байсан хувьцаа 17 болтлоо өссөн байна. Торонтогийн биржэд Монгол
овогтой хорь гаруй компани бүртгэлтэй байдаг аж. Хувьцааны төлөө түмэн хүн бужигнаж
байх юм чинээ санасан боловч бүгд электрон хэлбэрт шилжсэн болохоор бирж дээр очих шаардлага байхгүй. Канадын иргэдийн хувьд улс төр, энэ тэр гэхээсээ
илүү Торонтогийн биржийн хувьцааны өсөлт бууралт л хамгийн сонирхолтой сэдэв. Хамгийн
энгийн ажил ийж буй хүн ч хувьцааны өсөлтийг сонирхож мэдээллийг нь байнга авч байдаг.
Тэнд нэгэн АНУ-д амьдардаг Монгол залуу ирчихсэн байхтай таарав. Нью-Иоркийн
банкинд дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг тэр
залуу канадчуудад мөнгө босгох арга зааж өгдөг гэнэ.
Канадын нийслэл
Оттава нь засаг захиргааныхаа төвлөрсөн хот аж. Энэ хотод Эрдэс баялаг, эрчим хүчний
сайд Д.Зоригт болон УИХ-ын гишүүд Олон улсын
худалдааны сайд сайд Стоквелл Дейтэй уулзсан юм. Энэ үеэр
үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд хоёр улсын хооронд чөлөөт худалдаа хийх
боломжийн тухай санал тавихад нааштай хүлээж авлаа. Мөн замын стандарт, уул уурхайн мэргэжилтэн ажиллуулах,
энэ чиглэлээр тус улсад оюутан сургах, уул уурхайн шинэ технологи нэвтрүүлэх тал дээр анхаарал хандуулах саналыг манай талаас
тавьсан бөгөөд тэдний хувьд татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн
юм.
Хөрөнгө оруулагчид Монголын хуулийг тогтворгүй
гэв
Уул уурхайн хөрөнгө оруулагчидтай уулзах үеэр
гол гомдлоо Монголын хуулинд тохов. Манай
хууль байсхийгээд л өөрчлөгддөг нь хөрөнгө оруулагчдын хувьд таатай биш гэдгийг
дурдаж байсан юм. Тэд Монголын ураныг сонирхож байгаа бөгөөд хамтран ажиллах талаар
ярилцав. “Адууг дээдэлдэг Монголын ард түмэнд хандан ирээдүйн их үйлсийг бүтээх мориндоо мордох цаг болжээ”
хэмээн Канад упс хамтран ажиллах цаашдын саналаа илэрхийлсэн юм.
Д.Мөнгөндалай