Засгийн газар 2011 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэхэд зориулж нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 41 аж ахуйн нэгжид 13,2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ. Авто тээврийн тухай хуульд “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа хараагүй хүнд зориулж буудлыг зарлах, сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулж буудал бүрт нэр, хаяг, чиглэлийг бичмэл болон зургийн хэлбэрээр байрлуулах” гэж заасан ч хэрэгжихгүй байгаа, тэр ч бүү хэл сонсголгүй, хэлгүй иргэдийг үнэгүй зорчих эрхийн үнэмлэхээ үзүүлсээр байхад чимхэж шалгадаг хэмээн Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдлээ.
Нийслэлийн хэмжээнд 25 аж ахуйн нэгжийн 1174 автобус нийтийн тээвэрт явдаг боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тээврийн хэрэгсэл байдаггүй аж. Мөн ойрын хугацаанд нийслэлд 250 орчим шинэ нийтийн тээврийн автобус импортоор оруулж ирэх гэж байгаад “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо” шүүмжлэлтэй хандаж байна. Тэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжин “Ecobus”-ийн байгальд ээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой автобус сонгохыг зөвлөж байна.
Улаанбаатар-Төв аймаг чиглэлийн авто зам ихээр эвдэрсэн тул нутгийн удирдлагууд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аар шалгуулахыг хүссэн байна. Энэ дагуу МХЕГ өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдалтай танилцаж, шалгалт хийсэн бөгөөд шалгалтын дүнгээ өнөөдөр /05.23/ танилцууллаа.
Энэ чиглэлийн авто замыг 1983 онд ашиглалтад оруулж, түүнээс хойш урсгал засвар хийсээр ирсэн ч эвдрэл ихтэй байдаг нь тухайн чиглэлд гардаг авто замын ослын нэг шалтгаан болдог ажээ. Тиймээс МХЕГ-ын шалгалт хийхэд тус чиглэлийн авто замын зорчих хэсгийн нийт уртад их хэмжээний нүх гарсан, торон хагарал, бамбалзуур үүсч, суултад орсоны улмаас тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдаж байгааг тогтоожээ. Энэ замаар Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцын шинэ буудлын бүтээн байгуулалт, говийн аймгуудад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд болон бусад чиглэлийн хүнд даацын автомашин их явдаг нь эвдрэлд багагүй нөлөөлж буй юм байна. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай зам нь 1983 онд ашиглалтад орснооё хойш 31 жил их засвар хийгээгүй, нөхөөс хийдэг боловч энэ нь аргацаах төдий байсаар өдийг хүрчээ. Иймд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, зорчигч, тээврийн хэрэгслийн хэвийн зорчих нөхцлийг хангахаар замын техник, ашиглалтын түвшинг тогтоож, их засвар, шинэчлэлтийг судалгааг хийх шаардлагатай гэж МХЕГ дүгнээд байна.
Энэ бүх нөхцөл байдлыг хяналт шалгалтын үзээд Авто замын тухай хуулийн дагуу “Аймаг зам, замын байгууламжид болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал үүсч, улмаар тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон, засвар хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд авто зам, замын байгууламжийг хааж болно гэсэн заалтын дагуу энэ чиглэлийн замыг хаах хэрэгтэй гэж үзсэн байна. Уг дүгнэлтийг Зам, тээврийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Тээвэр, авто замын хяналтын газар, “Төв АЗЗА” компанид хүргүүлсэн байна.
Казакстаны Калачи тосгонд нэгэн сонин хам шинж илэрчээ. Энэ нь олон хоногоор унтаад сэрдэггүй хам шинж бөгөөд одоогоор тосгоны 60 гаруй хүн халдварлаад байгаа юм байна. Тэд дээд тал нь зургаан хоног унтдаг байна. Ингэж олон хоног унтаад сэрэхдээ зарим нь түр ой санамжаа алддаг боловч хэсэг хугацааны дараа хэвийн байдалд ордог гэнэ.
Эрдэмтэд энэ сонин үзэгдлийг тун их гайхаж байгаа юм. Нутгийн иргэд үүнийг уул уурхайтай холбоотой гэж үзэж байгаа ажээ. Эрдэмтэд дээрх хам шинж илэрсэн хүмүүсийн цус, үс, хумс болон тухайн тосгоны ус хөрснөөс 7000 гаруй шинжилгээ авсан байна. Шинжилгээгээр хүнд металл, радио цацрагийн түвшин өндөр гарсан нь бактери вирус үржих шалтгаан болсон гэж үзэж байгаа хэдий ч дээрх хам шинжтэй ямар холбоотой болохыг тогтоож чадахгүй байгаа аж.
Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр объектын гал түймрийн гурав, гал түймрийн зөрчлийн дөрөв, аврах ажиллагааны нэг дуудлага ирж, аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Галын зөрчлүүдээс дурьдахад, Баянзүрх захын хашаанд их хэмжээний хог шатаж байсныг гал унтраах ангийн аврагчид өчигдөр 10.20 цагт бүрэн унтраасан бол Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд “Акссент” загварын суудлын автомашин шатаж байсныг унтрааж аюулгүй болгосон байна. Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн “Төгөл” цэцэрлэгийн 15х10 метрийн хэмжээтэй сүрлэн байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг мөн унтрааж, галын аюулыг зогсоожээ.
ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр өглөө “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунинтай уулзлаа.
Өмнө нь Монгол Улсад ирэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж байсан тэрээр энэ удаа төрөлх хотдоо дахин уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлээд Санкт-Петербургт тавтай зочлохыг хүслээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг УБТЗ-ын ашиг орлогыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцож байгаадаа баяртай буйгаа онцлоод цаашдын хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхийг хүслээ.
Харин “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин “Дэлхийн хоёрдугаар дайнд Монголын ард түмэн чин сэтгэлээсээ тусалсан. Бид эртний найрсаг харилцаатай ард түмэн. Өдгөө дэлхий нийтээрээ эдийн засгийн хүндхэн нөхцөлд байна. Энэ байдлаас гарахад манай улсад зохион байгуулагдаж байгаа форум чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна”гэлээ.
Засгийн газрын тэргүүний дараагийн хийх уулзалт нь “Ростех” корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезов юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
2030 он хүртэл батлагдсан төлөвлөгөөгөөр дэд бүтэцгүй газар гэж нийслэлд байхгүй гэнэ. 2020 оноос дэд бүтцэд холбогдоогүй айлуудыг нийслэлээс гаргана. гэж нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл хэлжээ. Хотын дарга энэ байр сууриа “Энэ нь аль ч хотод байдаг л зүйл. Уулан дээр ч бид дэд бүтэц хийхээр төлөвлөж байна. 0.07 га хүртэлх эзэмшиж буй газрыг нь өмчлөлд шилжүүлж байгаа. Хүмүүс газрын хэмжээгээрээ ихэвчлэн зарга үүсгэдэг. Газрын үнэ цэнэ хэмжээнээсээ хамаардаггүй. Үнэ цэнийг байрлалаар нь тодорхойлдог. Хүртэлх гэдэг үгийг иргэд сайн ойлгох ёстой. Тэгэхгүйгээр хүн бүр 0.07 га газраа авах гэж зүтгэдэг. Нийслэлийн бүх иргэдэд ийм хэмжээгээр өгөх газар ч байхгүй. 52 байршил дээр бид яагаад төлөвлөлт хийгээд байна гэхээр үнэ цэнэд хүрэхгүй газар өгсний хэрэггүй гэж шийдсэн юм. Төлөвлөсөн газрыг худалдаж авъя гээд л гуйгаад ирнэ, харж л байгаарай” гэж тайлбарлажээ.
Ц.Билиг
Улаанбаатар-Зуунмод-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нийт уртад их хэмжээний нүх гарсан, торон хагарал, бамбалзуур үүсч, суултанд оржýý. Èéìýýñ тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдаж байгаа нь шалгалтаар тогтоогдñîí áàéíà. Энэ замаар Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалт, говийн аймгуудад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд болон бусад чиглэлийн хүнд даацын автомашин их явдаг нь эвдрэлд íýëýýä нөлөөлäºã þì áàéíà. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай зам 1983 онд ашиглалтад орсноос хойш 31 жил их засвар хийгдээгүй. Нөхөөс хийдэг боловч энэ нь аргацаах төдий байсаар өнөөг хүрãýñýí íü ýíý.
Иймд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, зорчигч, тээврийн хэрэгслийн хэвийн зорчих нөхцºлийг хангах зорилгоор замын техник, ашиглалтын түвшинг өнөөдрийн байдлаар тогтоож, их засвар, шинэчлэлтийг судалгаа, шинжилгээний үндсэн дээр хийх шаардлагатай гэж õîëáîãäîõ ãàçðààñ íü ä¿ãíýýä áàéãàà àæ. Тээврийн хэрэгсэл осол, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлээгүй тохиолдолд “Авто замын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан “Аймаг зам, замын байгууламжид болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал бий болж, улмаар тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон, түүнчлэн засвар хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд авто зам, замын байгууламжийг хааж болно” заалтын дагуу замыг хаах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзýýä áàéãàà þì áàéíà. Энэ дүгнэлтийг Зам, тээврийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын болон Тээвэр, авто замын газар, “Төв АЗЗА” компанид хүргүүлýýä áàéãàà àæ.
Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн гаргасан судалгаагаар Улаанбаатар-Зуунмод чиглэлийн авто замд энэ оны эхний таван сарын байдлаар 13 осол гарч гурван хүн амь насаа алдан, таван хүн бэртэж, 17 тээврийн хэрэгсэл эвдðýýä áàéãàà þì áàéíà.
Ä.ÑÀÐ
Бусад аймагт жишээ болохуйц шинэлэг хэлбэрийн баг зохион байгуулалтыг Дундговьчууд туршиж байна. Эднийх 66 багийнхаа 24-ийг холимог буюу өөрсдийнх нь нэрлэснээр “нарны цацраг” хэлбэрээр зохион байгуулжээ. Сумын төвийн айл өрхүүдийг хөдөөгийн багуудад хувааж харъяалуулсан энэ холимог зохион байгуулалтын үр дүнд төрийн байгууллагууд хүчээ тарамддаггүй бол төв, хөдөөгийн айл өрхүүд нь мал, бизнесээрээ хорших давуу боломжтой гэж Дундговь аймгийн ЗДТГ-ын дарга О.Чулуунбат хэллээ. Хамгийн гол үр дүн бол сум, багийн ажлын чиг үүрэг давхардахгүй, багийн төв бүрийг албан контортой болгох, тохижуулах, техник хэрэгслээр хангахад зарцуулдаг төсөв хэмнэгдсэн гэнэ. Санаа авах үүн шиг ажлууд багуудад ч байна. Адаацаг сумын Өвөр-Урт багийн Засаг дарга Д.Сүнжидмаа багийн айл бүрээ “Өрхийн тооцооны дэвтэр”-тэй болгожээ. Энэ дэвтэрт малын тоо, ахуйн орлого зарлага, төрд төлсөн татвараа хүртэл тооцоолж болдог байна. Сайнцагаан сумын Арвижих багийн Засаг дарга Л.Батбаяр сонирхлын гурван бүлэг байгуулсан нь үр дүн өгчээ. Төрийн олон төрлийн халамжид хамрагддаг иргэдээс голдуу бүрдүүлсэн энэ бүлгүүд тохижилт цэвэрлэгээ, урлаг соёлын болон аяллын хөтөлбөр хариуцан зохион байгуулдаг бөгөөд энэ нь хөдөөгийн иргэдийн идэвхийг сэргээхээс гадна төсөв хөрөнгө шаардсан ажлыг төрөөс дэмжлэг авалгүй хийх гарц болдог гэнэ.
Дундговь аймаг 2009 онд “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр” баталж, хөтөлбөрийн хүрээнд жишиг баг бий болгох, төрийн үйлчилгээг цахимжуулах, багийг чадавхижуулах чиглэлээр дорвитой ажлууд хийсэн талаар аймгийн Засаг дарга С.Сүхбаатар танилцуулсан юм. Тухайлбал, төлбөр зардлынх нь талыг аймгаас гарган багийн Засаг дарга нараа төрийн удирдлагын чиглэлээр эчнээгээр сургаж мэргэшүүлснээр Дундговь аймгийн багийн Засаг дарга нар бүгд дипломын болон бакалаврын дээд боловсролтой болжээ. Боловсрол, мэргэжлийн түвшин ахихын хэрээр ажлын арга барил нь дээшилж, илүү үр дүнтэй ажиллах болсон гэж аймгийн удирдлагууд дүгнэж байна. ЗГХЭГ-аас анх удаа засаг захиргааны анхан шатны нэгжийн үгийг сонсч байгаа “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг Дундговь аймагт болох үеэр тэд ийнхүү туршлагаа хуваалцсан юм.
Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, төвөөс алслагдсан байдлаас хамаарч орон нутгийн төсвийг тооцоолон олгодог. 40 мянган хүн амтай, газар нутгийн хэмжээгээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 4,5%-ийг эзэлдэг,нийслэлээс 280 км-т байрладаг Дундговь аймагт харьцангуй бага төсөв хуваарилагддаг. Хуваарилагдсан төсвөө хамгийн үр дүнтэй зарцуулдаг аймгийн нэг хэдий ч дорвитой бүтээн байгуулалт хийж чадахгүй байна, Сум хөгжүүлэх сангаар дамжуулж ирсэн төсвийг зарцуулах зөвлөлд багийн Засаг дарга нар багтдаггүй учраас анхан шатны саналыг тусгахгүй байна. Иргэний бүртгэлтэй холбоотой хууль журмаа шинэчлэхгүй бол улсын статистик зөрүүлсэн хуурамч өрхийн асуудал шийдэгдэхгүй нь, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны аргачлал буруу байгаагаас мянгат малчин айл хүртэл ядуу ангилалд багтаж, энэ нь цаашлаад хөдөөгийнхөнд чиглэсэн төрийн бодлогод алдаа гарахад хүргэж байна. Нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаас хамаарч Дундговийн зүүн бүсийн иргэд өөрийн баг, сумаасаа биш Говьсүмбэрээс төрийн үйлчилгээ авах нь хялбар боллоо, хөдөөгийн багууд төр-иргэн хоёрыг улам холдуулдаг тул явуулын, эсвэл төв-хөдөөгийн холимог багтай болговол дээр, уул уурхайн нөлөөгөөр Өмнөговь аймгийн малчид Дундговь аймгийн малын бэлчээр лүү түрсээр байна гэх мэт санал, шүүмжийг Дундговийнхон хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, барааны үнийг харьцуулан гаргажээ. Түүнд, тавдугаар сарын 21-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ дөрөвдүгээр сарын дундаж үнээс 1.0 хувиар өссөн бол өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буурсан гэсэн статистик тоо байна.
Тавдугаар сарын 21-ний байдлаар үхрийн ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.0 хувь, ямааны мах 2.3 хувь, үхрийн цул мах 1.9 хувь, адууны мах 1.7 хувиар өссөн бол хонины ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх долоо хоногийнхоос хонины ястай махны үнэ 4.0 хувь, адууны махны үнэ 1.3 хувь, үхрийн ястай болон цул махны үнэ тус бүр 0.3 хувиар буурсан бол ямааны махны үнэ өөрчлөгдөөгүй аж. Харин гурилын үнэ бүх төрөлдөө өссөн үзүүлэлттэй гарчээ. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Луувангийн үнэ 8.6 хувь, байцааны үнэ 3.8 хувь, манжингийн үнэ 0.9 хувь, төмсний үнэ 0.5 хувиар өсч, сонгины үнэ хэвийн байгаа аж.
2015 оны эхний өдөр дэлхий даяар нээлтээ хийх “Арслангийн сүрт тэнгэрийн жанжин” нэртэй уран сайхны кино зураг авалтаа эхлүүлээд байгаа аж. Тус кинонд адал явдалт киноны домог болсон дэлхийн кино ертөнцийн нэрт жүжигчин Jackie Chan, Хамаг Монгол төслийн дуучин М.Баясгалан нар хамтран дүр бүтээж байгаа юм байна. Жүжигчин Jakie Chan-тай бүтээсэн зураг авалтаа дуусгаад М.Баясгалан Монгол түмнийхээ нэрийн өмнөөс үндэснийхээ дээлийг Jakie Chan-д бэлэглэжээ. Монгол түмний өв соёл бахархал болсон бэлгийг хүртсэн Jakie Chan хэлэхдээ “Би Монгол цустай. Ийм сайхан дээлтэй боллоо” хэмээн тун ч баяртай хэлсэн гэнэ. Мөн “Хамаг Монгол төсөл”-ийн дуучин М.Баясгалан энэхүү киноны зураг авалтаа дуусгаад Монголд ирэх юм байна. Тэрээр Хамаг Монгол төслийн удаах хамтарсан уран бүтээлээ үргэлжлүүлэх аж.