Монголын үндэсний олимпийн хорооноос санаачлан “Mongolia house” төслийг Францын Парис хотын “Ла Вилетт” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан юм.
Өнгөрсөн сарын 27-нд нээлтээ хийсэн “Mongolia house” хотхоноор 15 хоногийн хугацаанд 60 мянга гаруй жуулчин зочилжээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан зочидтой өв уламжлалаа хуваалцах боломж олдсоныг төслийг санаачлагчид онцолсон бөгөөд энэхүү төсөл нь манай улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд, Монголын аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж байгаа юм.