Categories
мэдээ нийгэм цаг-үе

Газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ DNN.mn

Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон батлагдсан төсвийн дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 70 байршилд 2500 нэгж талбарыг чөлөөлж авто зам, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна. Мөн Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 2206 нэгж талбарын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1300 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөд байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

ЗГ: Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эх үүсвэрийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулан нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр салбарт үйлчилж байгаа Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Засгийн газрын тэргүүлэх бодлогын чиглэлд Эрчим хүчний салбарын  хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, эрчим хүчний томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх, үнэ тарифыг үе шаттай нэмэгдүүлж зардлаа бүрэн нөхөх түвшинд хүргэж, цаашид индексжүүлэлтийг хийх, төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат болгох зэрэг реформын шинжтэй ажлууд туссан бөгөөд эдгээр ажлуудыг хариуцан ажиллах Дэд хороог УИХ-ын гишүүд, эрчим хүчний салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулан ажиллаж эхлээд байгаа юм.

Categories
story-news

М.Нарантуяа-Нара: Хууль, дүрэм зөрчөөгүй, харилцаа, хандлагын асуудал бол бий

М.Нарантуяа-Нара: Хууль, дүрэм зөрчөөгүй, харилцаа, хандлагын асуудал бол бий

Categories
story-news

Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хийсэн үйлдэл нь холбогдох хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн байдал ажиглагдаж байгаа

Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хийсэн үйлдэл нь холбогдох хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн байдал ажиглагдаж байгаа

Categories
story-news

“Чи сайхан хоолны нэр хэлээд бай. Би савхдаад байя” гэдэг шиг Засгийн газрын мөрийн хөтөлбөр

“Чи сайхан хоолны нэр хэлээд бай. Би савхдаад байя” гэдэг шиг Засгийн газрын мөрийн хөтөлбөр

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд нийт 14 улс оролцжээ DNN.mn

Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн.

Тус фестивальд 21 аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагчид, гадаадын 14 орны 150 орчим оролцогчид тус тусын “Отог”-оо байрлуулж, аяны богцоо задалж, язгуур урлагийн гайхамшигтай тоглолтоо хуран цугларсан олонд дэлгэн сонирхуулсан байна. Мөн нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хамгаалах хамтын ажиллагааны талаар харилцан туршлага солилцжээ.

Уг дэлхийн соёлын фестивалийн хүрээнд уламжлалт соёлын ахуй орчин бүрдэж, соёлын биет бус өвийн долоон ай савын 362 өвийн төрөл зүйлийн 780 орчим хөтөлбөртэй нэгэн дор танилцсан байна. Зохион байгуулагчдын үзэж буйгаар хүүхэд, залуус, үзэгч хэн бүхэн эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэж, соёлын биет бус өвийг цаашид хамгаалах, өвлөн уламжлах, суралцах зэрэг оюуны соёлын дархлаа бий болох боломж бүрдсэн, оролцогч, үзэгч олны талархлыг хүлээсэн наадам болж өндөрлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, зүүн хажуугийн Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Буянт, Ховд, Төгрөг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.

Туул /Алтанбулаг/, Хэрлэн /Мөнгөнморьт/, Халх /Ялалт баг/, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хурх, Хэрлэн /Өндөрхаан-Чойбалсан/, Улз /Эрээнцав/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-75 см даван хүчтэй үерлэж байна.

Наймдугаар сарын 21, 22-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Учрал: Засгийн газрын гишүүд Dashboard ашиглаж эхэлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Засгийн газар шийдвэр гаргахдаа их өгөгдлийг ашиглах танилцуулгыг хийлээ. Төрд өнөөдрийн байдлаар 15 тэрбум бүхий бичлэг бүхий өгөгдөл, 185 терабайт хэмжээний мэдээллийн сан байдаг. Үүнээс төр 39 хувийг ашигладаг нь шийдвэр гаргахад оновчтой биш байна. Төр өөрт буй мэдээллээ иргэдээс нэхэхгүй байх үндсэн суурь зарчмыг хэрэгжүүлэхийн тулд их өгөгдөл буюу Dashboard системийн хэрэглэхээр боллоо.

Засгийн газрын гишүүдэд Dashboard-ыг суулгаж өгч байна. Ингэснээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит цагаар харагдана.  Эрүүл мэндийн үйлчилгээ авсан иргэдийн тоо харагдах бөгөөд өвчлөлийн талаарх мэдээллийг харж болох юм.

Халамжийн үйлчилгээг аль аймагт их авч байгааг Dashboard-оос харж, төсвийг хуваарилна.

Dashboard дээр татвар төлөгчдийн тоо, экспортын хэмжээ, цалингийн дундаж хэмжээ бүгд харагдана. Тухайн аймаг, сумын амьжиргааны түвшнийг зөв тооцоолдог болно” гэв.

Categories
story-news

Н.Туяа: Татварын системийн авлигажсан загвараас эдийн засаг, бүтээмжийг дэмжсэн загварт шилжих шаардлагатай

Н.Туяа: Татварын системийн авлигажсан загвараас эдийн засаг, бүтээмжийг дэмжсэн загварт шилжих шаардлагатай

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: Гурван супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо DNN.mn

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2024 оны долдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 49,740,202 баримтыг оролцуулсан юм.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 45,076
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 4,393
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 44
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 58
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 4
  • 8 орон таарсан: 3 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.