Categories
мэдээ нийгэм

Оюутолгойд гарсан галын хохирлын хэмжээ тодорхойгүй байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгойн Баяжуулах үйлдвэрт өчигдөр гал гарсан билээ. Тодруулбал, тус үйлдвэрийн бутлуурын хэсгийн дөрөвдүгээр давхарт 17:55 цагт гал гарсан бөгөөд үйлдвэрийн гал унтраах алба мөн өдрийн 20:25 цагт галыг бүрэн унтрааж чаджээ. Өөрөөр хэлбэл, гал 2:30 цаг орчим хугацаанд үргэлжилсэн байна.

Оюутолгойн олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Гал гарсан ч галыг бүрэн унтраасан” гэхээс өөр мэдээлэл одоогоор олон нийтэд өгөхгүй байгаа юм.

Харин албаны эх сурвалжийн мэдээснээр галын хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд үйлдвэрийн бусад хэсэг галд автаагүй гэв. Мөн гал гарсан шалтгааныг тогтоохоор Өмнөговь аймгийн Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтсийн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *