Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн билээ. Гүний уурхайн бүтээн байгуулалт хамгийн багадаа 2-3, цаад тал нь 4-5 жил үргэлжлэх учир ирэх сараас эхлэн Оюутолгой ажиллах хүчээ нэмэгдүүлж монгол ажилчдыг шалгаруулж авахаар болжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Сонгодог мэргэжлийн урлагийн байгууллагад 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан.
Харин сонгодог урлагийн дараах байгууллагуудыг хамааруулна. Үүнд:
- Дуурь бүжгийн эрдмийн театр
- Улсын драмын эрдмийн театр
- Монгол үндэсний дуу бүжгийн чуулга
- Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулга
- Бүх цэргийн дуу бүжгийн чуулга
- Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга
- Улсын филармони
- Улсын цирк
- Төмөр замчдын дуу бүжгийн чуулга
- Аймгуудын хөгжимт драмын театр
Дээрх урлагийн байгууллагад дараах мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай байдаг. Үүнд;
- Гоцлол дуучин
- Бүжигчин
- Агаарын болон хэрэглэлийн гимнастик
- Акробат, тэнцвэр уран нугаралт
- Хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин
- Зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч
- Хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин мэрэгжлээр ажилласан байхад таныг насыг харгалзахгүй тэтгэвэр тотоож олгоно гэсэн үг юм.
Мөн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагчийн тэтгэврийн хувьд зөвхөн энэ албанд л 25–аас доошгүй жил ажилласан байхад л та нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй болно.