Categories
мэдээ нийгэм

Оюутнууд үнэгүй зорчихыг хүслээ

МОХ-ноос Нийслэлийн удирдлагуудад нийтийн тээврийн үнэгүй зорчих боломжийг хурдан хангаж өгөх тухай шаардлага хүргүүллээ. Хэрвээ шаардлагын хариуг маргааш өдрийн 12.00 цагт өгөхгүй бол жагсаал зохион байгуулж, эсэргүүцнэ гэдгээ илэрхийлэв.

Учир нь нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийслэлчүүд автобусаар зорчихдоо цахим карт ашиглах болсон. Харин оюутнуудад зориулсан карт өдөрт зөвхөн хоёр удаа үнэгүй явах эрхтэй учир хэд хэд дамжин ирдэг оюутнуудад хүндрэл үүсээд байгааг сануулж байна.

МОХ-ноос оюутнууд нийтийн тээврээр зорчих картыг хаанаас авах нь тодорхойгүй учраас одоог хүртэл тэдний гар дээр карт ирээгүй хэмээн мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар “Улаанбаатар смарт карт” компаниас тодруулав. 115 мянган оюутны карт аль дөрөвдүгээр сард үйлдвэрлэгдээд бэлэн болсон гэх мэдээллийг тус компанийн мэргэжилтэн Ц.Түвшинжаргал өгсөн юм. Харин эдгээр картыг МОХ-гоор дамжуулан олгох ёстой. Гэвч МОХ, нийслэлийн удирдлагуудтай тодорхой хэлэлцээрт хүрээгүйгээс өдийг хүртэл оюутны гар дээр карт ирээгүй гэж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *