Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ны Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу холбооны 2018 оны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн батлаж, оюутны УАШТ-ийг энэ оны 2 сараас эхлэн хуваарийн дагуу 13 спортын төрлөөр явуулахаар болов.
Уг тэмцээний зааврыг батлан, их дээд сургуулиудад төрөл тус бүрийг хариуцуулж зохион байгуулах юм. Оюутны УАШТ, бүсийн наадамд нийтдээ 1264 ширхэг медалийг гадаадад хийлгэж гардуулахаар загварыг баталсан байна. Заавар ёсоор баруун 5 аймгийн ИДС-ийн шигшээ баг нь оюутны 2018 оны УАШТ-д нэгдсэн баг оруулахаар болжээ.
Монголын оюутан тамирчид 2018 онд 8 спортын төрлөөр оюутны ДАШТ, 2 төрлөөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор гадаад арга хэмжээний төлөвлөгөөг баталсан байна.
Ирэх 2019 онд Олон улсын оюутны спортын холбооны 70 жил, Универсиад зохион байгуулж эхэлсэний 60 жил, МОСХ байгуулагдсаны 30 жилийн түүхт ойн баяруудыг тэмдэглэх бэлтгэл ажлын хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулах шийдвэр гаргажээ.