Оюутануудын нийтийн тээврээр үнэгүй зорчих 53 мянган цахим үнэмлэх хэвлэлтээс гарчээ. Тодруулбал, энэ хичээлийн жилд нийт 113 мянган оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчихоос одоогоор 53 мянга нь хэвлэгдсэн байна.
Энэ нь өнгөрсөн хавар захиалга өгсөн 63 мянган оюутны эхний ээлжийнх бол энэ сарын 25 гэхэд үлдсэн нь хэвлэгдэж дуусах юм байна. Тиймээс есдүгээр сарын 1-нд хавар захиалга өгсөн оюутан бүр нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой гэдгийг албаныхан хэлэв. Смарт картны захиалга орсон эсэхийг оюутнууд овог, нэр, регистрийн дугаараараа МОХ- ны www.student.org.mn веб хуудас руу орж, хянах боломжтой аж.