Боловсорлын зээлийн сангаас их дээд сургуулиудын оюутнуудад олгодог оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт сүүлийн жилүүдэд ихээхэн асуудал дагуулаад байгаа билээ. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүнд хэцүү нөхцөлд төлбөрийн боломжгүй оюутнууд төгссөнийхөө дараа эргэн төлөх нөхцөлтэйгөөр авдаг байсан зээлийн санхүүжилт одоо болтол орж ирээгүй байгаа нь олон мянган оюутнуудын санааг зовоож байна.
Тэгвэл энэ тухай Боловсролын зээлийн сангийн ажилтнаас тодруулахад “Энэ сардаа багтаад санхүүжилт орно, төсөв нь батлагдчихсан байгаа” гэв.
2019-2020 оны хаврын улирлын оюутны хөгжлийн зээлийн төсөв нь тухайн оны төсөвд багтаагүй оюутнуудад олгогдохгүй байхаар эцэслэн шийдвэрлдэсэн. Энэхүү төдбөрийг хэрхэн нөхөж төлүүлэх тухай сургууль бүр дотооддоо оюутнуудад дарамт үзүүлэхгүйгээр зохицуулахаар болсон. Монгол улсын их сургуулийн хувьд энэхүү зээлийн үлдэгдэлээ өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-наас өмнө нөхөн төлөх гэрээг оюутнуудтай байгуулсан билээ. Уг оны зээлийг улсаас нөхөн төсөвлөх боломжгүй учраас оюутнууд сургууль тус бүрийн зохицуулалтын дагуу төлбөрөө нөхөн төлөх шаардлагатай болжээ.