Categories
мэдээ нийгэм

”Оюу толгой”-н шинэ гүйцэтгэх захирал томилогдлоо

“Оюу Толгой” ХХК-ийн шинэ
гүйцэтгэх захирлаар Эндрью Вүдлейг томилохоор болжээ. Тус компанийн Ерөнхийлөгч
бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Крэйг Киннел өөрийн хүсэлтээр албан үүргээ
хүлээлгэн өгөхөөр болсон тул ТУЗ-өөс ийм шийдвэр гаргасан байна. Эндрью Вүдлей
11-р сарын 15-нд шинэ ажилдаа орох аж.


    Рио Тинто компанид 18 жил ажиллаж байгаа Эндрью нь Мозамбик
улс дахь тус компанийн нүүрсний уурхайн захирал бөгөөд Рио Тинто компанийн
Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын болон Гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга,
мөн тус компанийн нүүрс болон хөнгөн цагааны групп, салбаруудад удирдах алба
хашиж байсан арвин туршлагатай нэгэн юм. Уул уурхайн мэргэжилтэй тэрбээр
бизнесийн удирдлагын магистр бөгөөд өмнө ньзэрэгтэй хувийн бизнес эрхэлж,
менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан юм. Тэрбээр шинэ ажлаа
хүлээн авч гэр бүлийн хамтаар Улаанбаатарт ирж сууршин, төвхнөх юм.

    Харин ажлаа өгч буй Крэйг Киннел Англи руу буцаж байгаа аж.
Тэрбээр цаашид Рио Тинто компанид үргэлжлүүлэн ажиллах бөгөөд түүний шинэ ажил
хараахан тодроогүй байгаа юм. Түүний Оюу Толгойд ажиллах хугацаа 2014 оны 11-р
сарын 15-нд дуусгавар болж, 2014 оны 10-р сард шинэ албанд томилогдож буй
Эндрью Вүдлейд ажлаа бүрэн шилжүүлэн өгөх юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *