Categories
мэдээ нийгэм

ОУВС “Стэнд бай”-гаас өөр хөтөлбөр санал болгожээ

УИХ-аас анх баталсан төсөв, тодотгосон төсөв, гүйцэтгэл гурвын дунд асар хол зөрүү бий. 2013 оны төсөв нэг их наяд, 2015 оны төсөв 500 сая, 2016 оны төсөв 2 их наяд гаруй төгрөгөөр тасарч байсан удаатай. Энэ нь хоёр хүрэхгүй сарын зөрүүтэй, савлагаатай төсөв батална гэдэг мөнгөний бодлого, макро эдийн засаг, гадаад өр гээд бүх зүйлд дарамт учруулах хэмжээний алдаа юм.

Бид ирэх сарын 21-нд 2012 онд авсан 580 ам.доллартай тэнцэх евро бондынхоо тооцоог хийнэ. Дотооддоо бонд гаргаж энэхүү өрийг төлнө гэж тооцож байгаа. Гэхдээ Сангийн сайд Б.Чойжилсүрэн өр төлөх хоёр хувилбар бий хэмээжээ. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн өнгөрсөн даваа гаригийн хуралдаанд Ерөнхий сайд өр төлөх хоёр хувилбараа танилцуулсан байна. Харин гурав дахь хувилбарыг Засгийн газрын түвшинд хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Дөрөв дэхь хувилбар нь ОУВС-гаас авах хөтөлбөр аж. Энэ хувилбар хэлэлцээрийн шатанд яваа гэж байсан ч тус сангийнхан манайд маш хатуу шаардлага тавьжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *