Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ны 2016 оны шилдэг эмэгтэй жүдочоор Монгол Улсын иргэн, Казахстаны шигшээ багийн тамирчин, “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Галбадрахын Отгонцэцэг тодорсон байна.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн чансааг тэргүүлж буй тэрбээр энэ онд оролцсон тэмцээнүүдийн амжилт, медалийн чансаагаар эмэгтэй жүдочдыг ийнхүү тэргүүлжээ. Тухайлбал, 2016 онд 10 тэмцээнд оролцсоноос 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна.