Categories
мэдээ спорт

ОУИМ Б.Мөнгөнтуул 13 дугаарт эрэмбэлэгдэв

ОХУ-ын Москва хотын Лужник олимпын цэнгэлдэх хүрээлэнд 2019оны 12 дугаар сарын 25-30-ндХаан Салманы ивээл дор зохион байгуулсан өндөр зэрэглэлтэй шатарчдын элит тэмцээнд оролцсон Их мастер Б.Мөнгөнтуул 13 дугаар байр эзэлжээ.

Тус тэмцээн түргэн болон түргэвчилсэн (блиц болон рапид) тоглолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлтэй шатарчдын дунд явагдсан элит тэмцээн гэдгээрээ онцлогтой. Уг тэмцээний түргэн тоглолтын эмэгтэй ангилалд оюун ухаан ур чадвараа сорьсон ОУИМ Б.Мөнгөнтуул дэлхийн томчуудтай эн тэнцүү өрсөлдөж 13 дугаар байрт эрэмбэлэгдсэн бахдам амжилтаар 2019 оны сүүлийн тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *