Categories
мэдээ нийгэм

Отгонтэнгэр хайрханыг долдугаар сард тахина

Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол дөрвөн жилд
нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Отгонтэнгэр хайрханыг энэ жил тахихаар
болсон. Богд Очирваань уулыг тахих ёслол долдугаар сарын 19-ний өдөр зохион
байгуулагдахаар болжээ.

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг
оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна.
Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн
бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно
уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.
Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст
цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг
өргөж ирсэн түүхтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *