Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж дуусгаад байна. Түүнчлэн аврагчид таван метрийн гүнд 8 удаагийн шумбалт хийж, өчигдөр 19:04 цагт нэг иргэний цогцсыг гаргалаа. Ослын голомтод ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдал, МХЕГ, “Эко-Алтан Заамар” ХХК, Заамар сумын ЗДТГ-ын нийт 100 гаруй хүн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.