Categories
мэдээ нийгэм

Осолдсон иргэдийг нисдэг тэргээр авч иржээ

Энэ сарын 08-ны өдөр Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн 47 хүнтэй нийтийн тээврийн автобус, тус сумаас 10 км зайтай орох хаалга мөргөсөн осол гарсан. Ослын улмаас хоёр хүн нь амиа алдаж, 45 хүн хүнд болон хөнгөн гэмтэж бэртсэн юм. Осолд орсон иргэдэд орон нутгийн эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлэн, эрэмбэлэн ангилж, Замын-үүд сумын эмнэлэг рүү зөөвөрлөн хүргэж, бүх хүнд ЭХО, рентген оношилгоог хийсэн байна. Мөн өчигдөр орой 37 өвчтөнийг эмч нарын хамт Замын-Үүдээс галт тэргээр Улаанбаатарт авч иржээ. Өнөөдөр өглөө ирсэн өвчтөнүүдийг ГССҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн машинууд авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эмчилгээний тасагт хэвтсэн 20 хүн хүнд гэмтсэн, тархи нугасны гэмтэлтэй, мөчдийн хугарал ихтэй. Харин дөрвөн өвчтөн оношилгооны түвшинд байгаа бол бусад нь харьцангуй гэмтэл багатай, эмчийн хяналтанд орж, зөвлөгөө аваад буцсан байна. Замын-Үүд суманд байгаа гурван өвчтөнийг авахаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гавал тархины гэмтлийн эмч, эрчимт эмчилгээний эмч болон сувилагч нисдэг тэргээр орон нутгийг зорьсон бөгөөд өнөөдөр 17:00 цагт Улаанбаатарт газарджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *