Categories
мэдээ нийгэм

Ослоор долоон хүн бэртсэний хоёр нь хүүхэд байна

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 321 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 237 зөрчлийг шалгажээ. Дээрх ослын улмаас долоон хүн бэртсэний хоёр нь хүүхэд байна.

Ослын улмаас нэг хүний амь хохирчээ. Тодруулбал, энэ сарын 1-ний 23.05 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Хар ямаат” гэх газар шороон замд “Зил-131” загварын ачааны машин онхолдож, 36 настай зорчигчийн амь хохирсон байна.

Эдгээр өдөр замын цагдаа нар согтуугаар жолоо барьсан 26 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Сургууль, цэцэрлэгийн сургалтыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаанд зогсоосонтой холбогдуулан хөл хорио тогтоосон тул үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *