2018 оны статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1,120 бүртгэгдэж, ослын улмаас 45 хүүхэд амь насаа алдаж, 1,189 хүүхэд гэмтэл авч, 143 хүүхэд ноцтой гэмтсэн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад хүүхэд өртсөн ослын гаралт 10 хувиар өссөн үзүүлэлт гарсан бөгөөд харин амь насаа алдсан 18 хувиар, гэмтсэн тоо 23 хувиар буурчээ. Гэвч зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн 73 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч та хүүхдэдээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж, зам тээврийн болзошгүй ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.