Categories
гадаад мэдээ

Оросууд цөмийн дайнд бэлтгэж эхэлжээ

ОХУ плутони устгах талаар АНУ-тай хийсэн хэлэлцээрээс гарсныхаа дараагаар Оросын Онцгой байдлын яам улс орон даяараа иргэний хамгаалалт, цацраг идэвхит бодисын хөнөөлийг арилгах талаар өргөн хэмжээний сургуулилт хийж эхэлсэн байна. Энэ өргөн хэмжээний сургуулилтад нийтдээ 40 сая хүнийг хамруулж байгаа юм. Шинжээчид үүнийг цөмийн дайн бодитой болж байна хэмээн дүгнэж байна.

Сургуулилт нь “агаарын болон хөдөлгөөнт байг устгах, ард иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, хүн амыг ахуй амьдралын хэрэглээгээр хангах” ажлыг хэрхэн зохион байгуулахад чиглэж байна. Энэ сургуулилтад 50 мянган аврагч, 200 мянга орчим техникийг хамруулжээ.

Төсвийн байгууллагын ажилтнууд, албан байгууллага, стратегийн үйлдвэрлэл, эдийн засгийн чухал объект нефть, хий олборлох салбарын ажилтан, ажилчдыг хамгаалах зорилготой энэ сургуулилтад цэргийн аврах ангиуд, агаарын аврагчдыг зохион байгуулж ажиллуулахад Онцгой байдал, гал унтраах байгууллагын үйл ажиллагааг зохицуулах дадлагажуулах ажиллагаа хийж байгаа юм байна.
Энд түгшүүрийн дохиогоор хэрхэн ажиллах, цацаргийн болон хими, биологийн хөнөөл аюулыг арилгах дадлага ч орсон гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны сайтад бичжээ.
“Онцгой нөхцөлд цацрагийн болон хими, биологийн ажиглалтын цэгүүд байгуулах, эмнэлэг сувиллын пост, лабораторын хяналтын сүлжээ бий болгоход бэлтгэх зорилготой” гэж яамны сайтад бичсэн байна.
Онцгой байдлын яамны ийм чиглэл 2015 онд Баруунтай харилцаа эрс хурцадсаны дараагаар ард иргэдийг бөмбөгдөлтөөс болон нэг бүрийн хамгалах хэрэгсэлтэй болгох зэргээр идэвхжээд байгаа юм.
Энэ бүхнээс үүдээд шинжээчид оросууд цөмийн дайнд бэлтгэж эхэллээ гэж үзэж байна.

“Бидний юу хүлээж байна вэ. Зарчмын хувьд нэг их онцгой зүйл байхгүй, зүгээр л нэг иргэний хамгаалалтын сургууль юм шиг харагдаж байна. Гэхдээ л айсуй дайны аюул улам нэмэгдэж, ард иргэд хүн бүр хорт хийний багтай байх ёстой, бөмбөгнөөс хоргодох байр бэлтгэх ёстой гээд байгаа юм биш үү” хэмээн Улс төрийн нийгэм судлалын хүрээлэнгийн захирал Вячеслав Смирнов хэлснийг URA.Ru дамжуулсан байна.

Түүнийхээр бол манай гаригийн бөмбөгнөөс хоргодох хамгийн том байр болсон Москвагийн метроноос худалдааны цэгүүдийг нүүлгэж зайчлан бэлтгэж эхэлсэн гэнэ.

“Хэрэглээний улс төр” сангийн ерөнхий захирал Сергей Смирнов ч шинэ үеийн хүйтэн дайн хэдийнээ эхэлчихсэн гэж байна. “АНУ-ын өмнөх “ялалт”-ын дараанаас өнөө хүртэл, цаашдаа ч зөвхөни баруунд төдийгүй дэлхий даяар ганц л удирдагч тэргүүнтэй байхыг хүсч байна. Энэ дэлхийд Оросын хувьд ганцхан л боломж, ганц л үүрэг байгаа. Тэр нь байгалийн нөөц баялаг” гэж Смирнов тэмдэглэжээ.

Эх сурвалж: www.assa.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *