ОХУ-ын агаар-сансрын хамгаалалтын “Алмаз-Антей” концерн Батлан хамгаалах яамандаа гурав дахь С-400 зенит пуужингийн системийг хүлээлгэн өгчээ. Хэдийгээр хаана байрлуулах тухай албан ёсны мэдээлэл байхгүй ч, тус зэвсгийг эхний ээлжинд Крымийн аюулгүй байдлыг хамгаалахад ашиглана гэж шинжээчид үзэж байна. С-400 системийг энэ жилдээ багтааж зэвсэгт хүчинд дөрөн ширхэгийг нийлүүлнэ. Харин ОХУ-ийн төрийн батлан хамгаалах номлолд 2020 он хүртэл 50 ширхэг С-400 зэвсэгийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
АНУ-ын Иракийг эзлэхдээ ашигласан “Томогавк” пуужин тухайн үеээ хамгийн хүчтэй зэвсэгт тооцогдож байсан. Харин мэргэжилтнүүд С-400-г түүнээс илүү устгах чадвартай гэж үзэж байна. Энэ зэвсгээр нэгэн зэрэг 36 агаарын байг онилж 72 пуужин илгээх чадвартай. 400 км-ийн радиуст дайсныхаа ямарч хөдөлгөөнт болон суурин байг устгана.
Оросууд энэ зэвсгээ цаашдаа алс хязгаарын хилийн бүсүүдэд байрлуулахаа саяхан мэдэгджээ.
Х.БАТ