Оросын тамирчин 65 настай Федор Конюков хийн бөмбөлөгөөр 11 өдөр зогсолтгүйгээр дэлхийг тойрч шинэ рекорд тогтоожээ. Тэрээр аялалаа Австралийн Нордхам суурингаас эхэлсэн байна. Энэхүү амжилтыг нь Дэлхийн агаарын спортын холбооноос баталгаажуулжээ. Тэрээр 2002 онд Амеркийн тамирчин Стив Фоссетийн тогтоосон амжилтыг хоёр өдрөөр урагшлуулжээ.
Тэрээр Австралиас эхлээд Шинэ Зеланд, Номхон далай дээгүүр аялж, Өмнөд Америк хүрээд буцаад Австралидаа газардсан байна.
Тэрбээр цахим хуудсандаа “Туйлын урсгал Антрактидрүү чиглүүлэх үед хамгийн эвгүй байсан. Доошоо харахад тэрхүү алс бөглүү газарт ямар ч хуурай газар, ямар ч онгоц байхгүй соёл иргэншлээс хол аймшигтай ганцаардлыг мэдэрч байлаа” гэж бичжээ.
Түүний агаарын бөмбөлөг нь 56 м өндөртэй, гелийн халуун хийгээр дүүргэгдсэн байжээ. Тэрбээр нийтдээ 11 өдөр 6 цагийн замыг туулсан бөгөөд Амеркийн тамирчин Стив өмнө нь 13 өдөр 8 цаг энэхүү зайг туулж байжээ.
О.ӨНӨР