Categories
гадаад мэдээ

​Оросын сайн дурын корпус ОХУ-ын Брянск мужид нэвтрэв DNN.mn


Украины зэвсэгт хүчинд тулалдаж буй цэргийн нэгдэл болох “Оросын сайн дурын корпус” (РДК)-ын дайчид ОХУ-ын Брянск мужид нэвтэрсэн болохоо зарлав. Энэ нь “RDK Telegram” сувгаар Любечан дахь эмнэлгийн хэсгийн шатан дээр зогсож буй хоёр байлдагчийг харуулсан бичлэг гарч, тэдний ард байгаа тэмдэглэгээгээр нотлогдож байгаа аж. “Оросын сайн дурын корпус” ОХУ-ын улсын хилийг давлаа. Бид энгийн иргэдтэй тулалддаггүй, зэвсэггүй хүмүүсийг алдаггүй, үүнийг санаж яваарай. Одоо Оросын жирийн иргэд боол биш гэдгээ ойлгох цаг болсон. Босцгоо! Тэмцэцгээ!” – гэж байлдагчдын нэг нь хэлжээ. Хоёр дахь нь гартаа “Оросын сайн дурын корпус”-ын тугийг барьсан байв.

Бичлэг дээр гарч байгаа байлдагч нь 38 настай,”Rex” хочтой Денис Никитин бөгөөд тэрээр Москвад төрж, Европт суралцаж, 2017 онд Украин руу гарчээ. Мөннэрээ нууцалсан байлдагч “Важные истории”хэвлэлийн агентлагт өгсөн ярилцлагадаа энэ явдлыг баталсан байна. Тэрээр “Би дөнгөж сая тэндээс ирлээ. Энэ ажиллагаанд манай 45 байлдагч оролцсон. Бид Оросын нутагт нэвтэрч, отолт хийн хоёр цэргийн хуягт машиныг устгасан. Би ямар ч хүүхэд хараагүй. Хариннэг Орос хилчин шархадахыг харсан. Бид ямар ч хүн барьцаалаагүй” гэж тэр хэлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Брянск мужид хүүхэд нас барсан “террорист ажиллагаа” болсон гээд багшийн жилийн нээлтээр Пятигорск хотод очих гэж байснаа цуцалсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *