Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Оросын бүжигчид” зургийн нэрийг “Украины бүжигчид” болгон өөрчилжээ DNN.mn


Лондонгийн үндэсний галерейн ажилтнууд Оросын эрх баригчдын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааг эсэргүүцэж, импрессионист чиглэлээр бүтээл туурвидаг Эдгар Дегагийн “Оросын бүжигчид” хэмээх уран зургийн нэрийг “Украины бүжигчид” болгон өөрчилжээ. Энэ талаар “The Guardian” мэдээлэв.

Бүжигчин охидыг дүрсэлсэн эл зурагт хөх тэнгэр, шар өнгийн тал дээр улаан өнгийн цэцэгсээр үс гэзгээ гоёсон байдаг. Зургийн нэр эртнээс нааш шүүмжлэл дагуулсаар ирсэн аж. Украинд улс төрийн байдлаас улбаалан дайн дэгдсэнээр урлагийн шинжээчид ийнхүү зургийн нэрийг өөрчлөхөөр шийджээ.

Зургийн нэрийг өөрчлөх санаачилгыг Украины зураач Мириам Найем гаргаж, галерейн удирдлагад ханджээ. Дегагийн энэ зураг мөн Лос Анжелес дахь Гетти музей, Нью-Йорк дахь Метрополитен музейд хадгалагдаж байгаа учир тэдгээр музейн удирдалгуудад ч хүсэлтээ илгээжээ.

Дэлхий дахинд өрнөж буй улс төрийн нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед олон улсын уран бүтээлчид Оросын соёлын зүтгэлтнүүдийг эсэргүүцэж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *