Categories
гадаад мэдээ

Оросын БХЯ Украины 600 гаруй цэргийг устгасан талаар мэдээллээ DNN.mn

Оросын арми Украины талаас Донецк мужийн Макеевкад шинэ оны босгон дээр хийсэн цохилтын хариуд их хэмжээний пуужингийн довтолгоог өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-нд хийлээ. Тодруулбал, ОХУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн бүлэг Краматорск хотын 28 дугаар дотуур байранд 700 гаруй, 47 дугаар дотуур байранд 600 гаруй Украины цэргийн албан хаагчид байрлаж байсан газар руу пуужингийн цохилт өгч, 600 гаруй Украины цэргийг устгасан хэмээн Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч дэслэгч генерал И.Конашенков албан ёсоор мэдэгдлээ.

Гэвч Краматорск хотын цэргийн захиргааны дарга П.Кириленко “Оросын цэргүүд Краматорск, Константиновка хотыг буудаж, олон тооны байшин барилгыг сүйрүүлсэн боловч нас барж, шархадсан хүн байхгүй” хэмээн дээрх цэргийн хохирлыг үгүйсгэж байна.

Украины Зэвсэгт хүчний Зүүн бүсийн хүчний төлөөлөгч С.Череватый “600 цэргийг устгасан гэх Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэл нь үнэнд нийцэхгүй. Тэдний цэргүүд өндөр нарийвчлалтай цохилт өгөх чадваргүй” хэмээн мэдэгджээ.

Шинэ он гарснаас хойш Украины арми Макеевкад Оросын 400 цэргийг устгаж, 300 цэргийг шархдуулсан, Оросын армийн энэхүү мэдээллүүд аль аль нь бодит үнэнд төдийлөн нийцэхгүй, мэдээллийн дайны шинжийг агуулж байх магадлалтай байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *