Энэ нь ОХУ-ын иргэдийн мэдээлэл чөлөөтэй хүлээн авах эрхийг зөрчиж буй явдал гэж үзжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны сайтыг Google-ээс хайгаад олох боломжгүй болжээ. Оросоор ч, англиар ч хайсан тус яамны сайт илэрцэд гарч ирэхгүй болсон байна.
Министерство обороны РФ гэж буюу ОХУ-ын Батлах хамгаалах яам гэж хайхад Википедиа болон YouTube-ийн илэрцүүд гарах ч яамны албан ёсны сайт гарч ирэхгүй байгаа аж.
ОХУ-ын Мэдээллийн технологи, олон нийтийн харилцаа, холбооны байгууллагаас Google захиргаанд яагаад Батлах хамгаалах яамны сайтыг хайлтаас хассан тухай тайлбар өгөхийг шаардсан байна. Энэ нь ОХУ-ын иргэдийн мэдээлэл чөлөөтэй хүлээн авах эрхийг зөрчиж буй явдал гэж үзэж буй ажээ. Мөн Америкийн IT компани мэдээллийн дайнд Оросын эсрэг үйл ажиллагаа явуулж буйн илрэл гэж дүгнэсэн байна.
Одоогоор Google компани энэ талаар ямар нэгэн тайлбар мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: https://www.presscenter.mn/