“Оросууд 2020 он гэхэд мах, махан бүтээгдэхүүн, сүү, хүнсний ногоо зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ дотооддоо бүрэн хангаж, импортын бараа оруулахгүй болно” гэж тус улсын Хөдөө аж ахуйн сайд Александр Качев мэдэгдлээ.
Түүнчлэн цитрусын төрлийн болон зарим нэг онцгой цөөн нэр төрлийн жимснээс бусад бүх төрлийн жимсийг эх нутагтаа тариалж, гаднаас худалдан авах шаардлагагүй болно гэдгээ Хятадад болсон “Их-20”-ын уулзалтын үеэр онцолжээ.
Тэрээр “ОХУ чухал зорилт тавьсан. Манай улсын газар тариалангийн бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн 2015 онд 2014 оныхтой харьцуулахад анх удаа 17 хувиар өсч 76 тэрбум ам.доллар давсан ашигтай байлаа. Орос барууны улсуудтай өрсөлдөхүйц хүчин чадал бүхий өндөр технологитой болсон” гэжээ.
Мах махан бүтээгдэхүүн, сүү, хүсний ногоо, үр тарианы тариалалт, борлуулалт ийн өсөн нэмэгдэж байгаа нь цаашлаад экспортийн бараа бүтээгдэхүүнд өндөр ач холбогдолтой тухай тэрээр онцлон дурдсан байна.
ОХУ-ын үр тарианы болон мах, махан бүтээгдэхүүний экспорт сүүлийн 10 жилд гурав дахин өсч 30 сая тоннд хүрчээ.