Categories
гадаад мэдээ

Орос, Ираны харилцаа түншлэл болж хувирсан DNN.mn

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Жон Кирби “Орос, Ираны харилцаа батлан хамгаалах салбарын бүрэн түншлэл болж хувирсан” гэж Цагаан ордондмэдэгдэв.

АНУ-ын байр суурийг Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли дэмжиж “Иран бол Оросын цэргийн гол түншийн нэг болсон бөгөөд Тегеран Москватай ойртож байгаа нь дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байна. Тегерантай хийсэн “бохир гэрээ”-ний үр дүнд Орос олон зуун нисгэгчгүй онгоц хүлээн авсан” гэж мэдэгдэв. Үүний хариуд Орос Ираны дэглэмд цэрэг-техникийн дэмжлэг үзүүлэхийг санал болгож байгаа нь Тегеран манай Ойрхи Дорнод дахь түншүүд болон олон улсын аюулгүй байдалд үзүүлэх эрсдэлийг нэмэгдүүлнэ” гэж Английн ГХЯ-ны тэргүүн нэмж хэлжээ. Мөн тэрээр, “Москвад дрон, баллистик пуужингийн хомсдол нүүрлэж байгаа нь ирэх саруудад Орост үзүүлэх Ираны дэмжлэг улам нэмэгдэнэ гэсэн Вашингтоны санаа зовниж буйг Их Британи хүлээн зөвшөөрч байна” хэмээн онцолжээ.

Австрали улс ч мөн Ираны 22 иргэн, нэг аж ахуйн нэгж, Оростой цэргийн гэрээ байгуулж, засгийн газрын эсрэг жагсаалыг дарахад оролцож буй хоёр байгууллагатай холбоотой хүмүүстшинэ хориг арга хэмжээ авч байгааг зарлав. “ОХУ-д нисгэгчгүй онгоц нийлүүлж байгаа нь дэлхийн аюулгүй байдлыг тогтворгүй болгоход Иран ямар чухал үүрэг гүйцэтгэж байгааг нотлон харуулж байна. Энэхүү хориг арга хэмжээ нь Орост материаллаг дэмжлэг үзүүлсэн хүмүүс ямар үр дагаварт хүрэхийг анхааруулж байгаа явдал” гэж Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг тайлбарлажээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *