Categories
мэдээ нийгэм

Орон сууцны урьдчилгааны 50 хувийг нийслэлээс төлөхөөр журамд тусгажээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд болон “Авто худалдааны цогцолбор”-т орон сууц худалдан авах иргэдийн урьдчилгаа төлбөр дээр нийслэлээс дэмжлэг үзүүлэхээр яригдаж эхлээд байсан.

Урьдчилгаа 30 хувийг бүгдийг нь нийслэл төлөх, тодорхой хувийг нь төлөх гэсэн хоёр хувилбараар хотын удирдлагууд нэлээд ярилцсаны эцэст урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нийслэлээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төлөхөөр журмын төсөлд тусгалаа.

Дээр дурдсан байршлуудын хорооллоос 60 м.кв-аас доош талбайтай орон сууц худалдан авч байгаа эмч, багш, цагдаа ….зэрэг нийслэлээс цалинждаг албан хаагчдаас гадна төрийн үйлчилгээнд ажилладаггүй ч өрхийн голч орлогоос доогуур орлоготой иргэдийг хамруулахаар журмын төсөлд тусгаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *