“Орон сууцны бирж”-д нээлтээ хийсэн “Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа”-ны үеэр орон сууцны үнийн хөөрөгдөл буурсан хэмээн холбогдох салбарын хүмүүс мэдээлсэн юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлд энгийн орон сууцны м2-ын дундаж ханш нэг сая 600-700 мянган төгрөгийн хооронд байна. Энгийн орон сууцны хоёр өрөө байрны дундаж үнэ 75 сая төгрөг байна. Орон сууцны үнэ тогтворжих хандлагатай болсон энэ үед бага хүү, урьдчилгаатай зээлээр худалдан авалт хийх захиалгыг иргэд ч өгсөөр байгаа гэв.
Иргэдэд орон сууцны үнэ ханш, ипотекийн зээл, бага урьдчилгаатай зээлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх үзэсгэлэн худалдаа өчигдрөөс ням гаригийг хүртэл “Мишээл экспо” төв дэх “Орон сууцны бирж”-д гарна. Иргэд “Орон сууцны бирж”-ээс орон сууцны мэдээлэл, зээлд хамрагдах боломж, төлбөрийн уян хатан нөхцөл, урамшууллын талаар мэдээлэл авч болох юм байна.
Б.Уянга