Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнэ 5.8 хувиар буурчээ

Монголбанк, Эдийн засгийн хүрээлэн, “Тэнхлэг зууч, “Актив зууч”, “Монголиан пропертис” компанийн хамтарсан консерциум орон сууцны үнийн индексийг сар тутам гаргадаг болоод удаж байна. Тэд судалгаандаа Улаанбаатар хотод өнгөрсөн сард худалдаалахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин 4242 орон сууцийг хамруулсан байна.

Хамгийн сүүлийн буюу энэ оны нэгдүгээр сарын судалгаагаар орон сууцны нэг ам.метр талбайн үнэ өнгөрсөн оны сүүлийн хагаст буурсан үзүүлэлттэй гарчээ. Орон сууцны нэг ам.метр талбайн үнэ сүүлийн зургаан сар дараалан буурсан буюу нийт 5.8 хувиар хямдарсан байна.

Орон сууцны үнийн индексээс үзвэл шинэ орон сууны нэг ам метр талбайн үнэ одоо нийслэлд дунджаар 2160000 төгрөг бөгөөд энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр сарынхаас 1.7 хувиар хямдарсан үзүүлэлт ажээ. Шинэ орон сууцны дундаж үнэ Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд, Сүхбаатар дүүрэгт өндөр байжээ. Жишээлбэл, Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нэг ам.метр талбайн үнэ гурван сая төгрөг байхад Сонгинохайрхан дүүрэгт 1.6 сая төгрөг байсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *