Categories
мэдээ нийгэм

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас зам дээр тогтсон 110 тонн усыг цэвэрлэжээ

Бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь орон сууцны оршин суугчдын ая тухтай байдлыг хангахын тулд өдөрт 220 гаруй ажилчид 24 цагийн турш ажиллаж байна. Мөн усархаг хур бороо ихтэй байгаа энэ үед үер усны аюул их тохиолдож байгаатай холбоотой Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь энэ сарын 13-ны 05:00 цагийн үед орсон их хэмжээний борооны тогтсон усыг соруулахаар Нийслэлийн шуурхай алба, Захирагчийн ажлын албанаас ирсэн дуудлагын дагуу 10 тонны ус соруулах машинаар Баянгол дүүргийн Алтай хотхонны зам дээр тогтсон усыг зургаан удаа 60 тонн, Хан-Уул дүүрэг Яармагийн гүүрний дэргэдэх Шунхлай шатахуун түгээх станцын зам дээр тогтсон усыг таван удаа 50 тонн усыг соруулж нийт 110 тонн усыг тээвэрлэн ажиллажээ.

Уриалга: Аялал зугаалгаар явахаар төлөвлөж байгаа хэрэглэгчиддээ усаа хаасан эсэхээ сайтар шалгаж, ус алдах эрсдлээс урдчилан сэргийлэхийг тус газраас уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *