Categories
мэдээ нийгэм

“Орон сууц барилгын материалын үзэсгэлэн худалдаа” Мишээл экспо-д болж байна

“Орон сууц барилгын материалын үзэсгэлэн худалдаа” Мишээл экспо-д энэ сарын 5,6,7-ны өдрүүдэд болж байна. Нэг давхарт нь төрөл бүрийн барилгын материалууд болон монгол гэрийн үзэсгэлэн худалдаа болж байсан бол хоёр давхарт нь орон сууцны байршил үнэ ханшуудыг танилцуулсан байлаа.

“Хаадын өргөө” ХХК-ийн борлуулж байгаа бүрэн сийлбэртэй монгол гэр олны анхаарлыг эрхгүй татаж байв. Эднийх гэрийнхээ нарс модыг “Хангай” захаас шилж аваад хатааж хийдэг аж. Нэг гэрийг хоёр сарын хугацаанд хийдэг ба дотор тавилгагүй гэрийг сарын дотор хийдэг гэнэ.

Компаны төлөөлөгч Н.Эрдэнэчимэг гэрийнхээ талаар танилцууллаа. “Манайх Хүннү загварын гэр болон гэрийн бүс бүслүүр гээд гэрт ордог бүхий л зүйлсийг хийж борлуулдаг. Бүрэн тавилгатай сийлбэртэй гэрээ 45 сая, энгийн гэрээ 12 сая төгрөгөөр борлуулдаг. Сийлбэртэй гэрээ жилд хоёрыг борлуулчихдаг. Гэрийн дотор дэвсдэг цэвэр хонины ноосон ширмэлүүдийг өөрсдийн гараар урлана. Нэгийг нь 2 сая төгрөгөөр зах зээлд борлуулна. Нэлээд том хэмжээний гэрийн хойморт дэвсэж болохуйц ширмэлийг хийхэд 20 хоног болдог ба 2-10 кг ноос орно. Манай гэрийг жуулчид их сонирхдог. Герман, Солонгос гэх мэт гадны үзэсгэлэнд их явдаг. Мөн манайх буйдангийн бүтээлэг, машины суудлын бүрээс гэх мэтийг үйлдвэрлэдэг” гэлээ.

Байрнуудын хувьд монголын бүхий л барилгын компанууд энэхүү үзэсгэлэнд өөрсдийн танилцуулгаа хийж байна. Жишээ нь: Бүргэд констракшн, Өндөр хөтөл, Оюут констракшн, Аман хуур-2, Тарвалин гэх мэт компанууд барилгаа танилцуулж байв. Байрны ханш метр кв нь 1 саяаас 2.500.0 гэж байлаа.

Орос хулдаас энгээсээ шалтгаалаад өөр өөр байв. 3.5-4.5 метрийн энтэй хулдааснууд нэг метр кв нь 42.0 гэж байв. Хятад хулдаасны хувьд хоёр метрийн өргөнтэй ба 5000-аас эхэлж байв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *