Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсжээ

хөдөөний зам халтиргаа зурган илэрцүүд

Өчигдрөөс эхлэн нийт нутгаар нойтон цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, шөнөдөө мөстөн замын гадаргууд их хэмжээний халтиргаа гулгаа үүсч, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч байгааг Цагдаагийн албанаас мэдээллээ.

Ялангуяа улсын болон орон нутгийн чанартай автозамуудад түүнчлэн Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай чиглэл мөн Архангай аймгийн нутаг, Ховд аймгаас Булган сум, Ярантын боомт чиглэлийн авто зам, Бага улаан даваа орчмын автозамуудад халтиргаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа аж. Иймд Замын цагдаагийн албанаас жолооч, зорчигчдыг дээрх чиглэлийн замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, шатах тослох материалын нөөцийг хангалттай авах, замын нөхцөлд үзэгдэх орчныг зөв тооцоолж, хурдаа тааруулах, тээврийн хэрэгсэл хоорондын зай барих, зорчигчид хувийн бэлтгэлийг сайтар хангаж дулаан хувцаслах, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *