“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмч нарын баг 12 аймаг, хоёр сумын иргэдийг хавдрын оношлогоонд үнэгүй хамруулахаар болжээ.
Үзлэг ирэх тавдугаар сарын 5-наас Орхон, Булган аймгаас эхлэх юм.
Иргэд үзлэгт хамрагдахын тулд аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт урьдчилан бүртгүүлэх шаардлагатай.
Хуваарийн хувьд хавдрын эмч нар,
-тавдугаар сарын 11-22-нд Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд,
-тавдугаар сарын 18-23-нд Өмнөговь,
-тавдугаар сарын 25-29-нд Төв,
-зургаадугаар сарын 01-13-нд Архангай, Өвөрхангай,
-зургаадугаар сарын 8-13-нд Сүхбаатар,
-зургаадугаар сарын 15-20-нд Говь-Алтай,
-зургаадугаар сарын 15-25-нд Увс аймагт тус тус ажиллах юм байна.