Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн бүх чиглэлд зорчиж байна

Хот, хоорондын буюу орон нутгийн суудлын галт тэрэг 3 дугаар сарын 3-наас эхлэн орон нутгийн бүх чиглэлд цагийн хуваарийн дагуу зорчиж байна.

Үүний өмнө “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын Онцгой комиссын 2 дугаар сарын 26-ны хуралдаанаас гарсан шийдвэрээр хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. Улмаар 3 дугаар сарын 1-нд хуралдсан УОК-ын хуралдаанаар хөдөлгөөнийг 3 дугаар сарын 3-наас нээсэн.

Харин урд хөрш БНХАУ руу зорчих Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн 22/21-р галт тэрэг, Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатарын 34/33-р галт тэрэг, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн 24/23-р галт тэрэгний хөдөлгөөн, аяллыг цуцалсан хэвээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *