Categories
мэдээ нийгэм

Орон нутагт зээлийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламжуудыг шинэчилнэ

Азийн хөгжлийн банк, Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорноговь аймгууд нийт 19.5 сая ам долларыг зээлээр авч, аймгийн төвүүдийнхээ цэвэрлэх байгууламжийг шинэчилж барихаар болжээ. Одоогоор талууд хооронд хийгдэх хэлэлцээр үргэлжилж байна. Хэлэлцээрийн хүрээнд 2018 он гэхэд дээрх дөрвөн аймгийн цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, ашиглалтад оруулна гэсэн тохиролцоог талууд хийсэн байна. Өвөрхангай аймгийн одоогийн цэвэрлэх байгууламж хоногт 600-1000 куб метр цэвэр бохир, усыг дамжуулж, зайлуулах чадалтай. Харин шинэчлэгдсэнээр хоногт 3000-6000 хүртэлх куб метр бохирыг цэвэрлэх, шүүх боломжтой болно. Архангай аймгийн тухайд 510 куб метр цэвэр, бохир ус шингээ, цэвэрлэх байгууламжтай ч жил ирэх бүр тус аймгийн төв Цэцэрлэг суманд шилжин ирж, суурьших иргэд олширчээ.

Зөвхөн Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь гэлтгүй цаашид бүтээн байгуулалт өрнөж буй бүх аймгуудын цэвэр, бохир, инженерийн шугам сүлжээг шийдэх шаардлага тулгарч байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *